Дуулиант хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдэд цаазаар авах ял оногдуулав

Нийслэлийн шүүх эрүүгийн давж заалдах шатны шүүх хуралдаанаараа өчиг-дөр Я.Бат-Эрдэнэ, Н.Ууган-Эрдэнэ, Б.Лутбаатар, Г.Батбаяр нарын 17 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ. Уг хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрсөн есдүгээр сард анхан шатны журмаар хянан хэлэлцээд Я.Бат-Эрдэнэ, Н.Ууган-Эрдэнэ, Б.Лутбаатар нарт цаазаар авах онцгой ял оногдуулсан юм. Мөн Г.Батбаярт25 жил, Л.Бат-Эрдэнэд 15 жил, Ц.Наранбаатарт 11 жил, П.Мөнхбатад 9жил, З.Болдбаатарт 13жил, Д.Бямбадоржид 5 жил 6 сар, Д.Эрдэнэ-Очирт 6 жил, Н.Наранбаатарт 8 жил 6 сар, А.Батцоожид 9 жил, П.Анхбаярт 3 жил 6 сар, Б.Эрдэнэболдод 4 жил, Д.Энхбаатарт 8 жил 1 сар хорих ял туе туе оногдуулсан билээ.
Я.Бат-Эрдэнэ 2002 оны арваннэгдүгээр сарын 21-ний 22 цагийн үед БНХАУ-ын ЭСЯ-ын харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Д-г согтуугаар, танхайн сэдэлтээр буудаж санаатайгаар амь насыг нь хохироосон, Л.Бат-Эрдэнэ, З.Болдбаатар, А.Батцоож, Н.Наранбаатар нартай бүлэглэн иргэн Б-гийнд хууль бусаар нэвтэрч, эд зүйл дээрэмдэн, У, Э нарыг хүчирхийлсэн, 26 удаагийн үйлдлээр13 сая гаруй төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн байна. Мөн тэрбээр 2002 оны долдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Л.Бат-Эрдэнэ, П.Мөнхбат нартай үгсэн тохиролцож бүлэглэн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух иргэн Л-г гэртээ ганцаараа унтаж байхад нь гэрийнх нь хаалгыг сүхээр онгойлгон орж, түүний гар хөлийг хүлээд, ам руу нь даавуу чихэж, биед нь гэмтэл учруулан, улмаар гэрээс нь орос чихрээс авахуулаадгар утас, хивс, зурагт хүртэл нийт 21 төрлийн нэг сая орчим тегрөгийн эд зүйлийг дээрэмдэж авчээ.
Н.Ууган-Эрдэнэ 2003 оны гуравдугаар сарын 23-ны өдөр III хорооллын 13 дугаар байранд амьдардаг өөрийн үерхдэг охин О-г, төрсөн эцэг Н-ынх нь хамт өс хонзонгийн сэдэлтээр олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр хөнөөсөн юм. Мөн гэрт нь байсан жижиг хав нохойг ч үлдээлгүй хутгалж алсан байсан. Харин энэ хэрэгт холбоотой байх гэж үзсэн Н.Ууган-Эрдэнийн найз П.Хаянхирваа нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоог-дохгүй байна гэж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийд-вэрлэсэн юм.Б.Лутбаатар, Я.Бат-Эрдэнэ, Н.Ууган-Эрдэнэ, Г.Батбаяр нар 2003 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө нэг камерт цуг хоригдож байсан Б-г согтуугаар, бүлэглэн танхайн сэдэлтээр зодож, олон тооны гэмтэл учруулан, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь санаатайгаар хохироожээ. Үүнээс гадна Б.Лутбаатар 2001 оны наймдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо С.Амарсайханыг мөнгө авч-руулахыг шаардан гурван хоног зэвегийн чанартай зүйл хэрэглэн барьцаалж, удаа дараа зодож, биед нь хүнд гэмтэл учруулан дарамталсан, 2002 оны есдүгээр сард Чинбат, Д.Энхбаатар нартай бүлэглэн Бээжин хотноо оюутны дотуур байранд Б.Гантулга, С.Менхбаатар нар руу хүч хэрэглэн довтолж, гар хөлийг нь хүлж аманд нь алчуур чихэж, нүүрийг нь скочдон, хутга тулган зодож, эд зүйл дээрэмдэн авсан, 2001 оны 3-5 дугаар сард Отгонбаярыг айлган сүрдүүлж 400 шахам мянган төгрөг, мөн Т.Эрхэмбаярыг заналхийлж 300 шахам мянган төгрөг авсан, 1998 оны наймдугаар сард иргэн Д.Мөнхбаатарыг, 1999 оны есдүгээр сард иргэн М.Бат-чулууныг, 2001 оны наймдугаар сард иргэн Т.Эрхэмбаярыг тус тус хутталж гэмтэл учруулан танхайрсан гээд нийт 10 гаруй ноцтой дээрэм, танхайн хэргүүдийг үйлдсэн байна. Эдгээр гэмт этгээдүүд хүний амь хөнөөх, дээрэм, хулгай, зэвсэг хэрэглэж танхайрах, хүчин, хүн барьцаалах, мөнгө авахаар далайлган сүрдүүлэх зэрэг арваад төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн бөгөөд үүний улмаас дөрвөн хун а мь насаа алдаж, олон хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авч өдүүлсэн хэргийнх нь улмаас иргэдэд нийт 35 сая гаруй төгрөгийн хохирол учирчээ. Нийслэлийн шүүхийн эрүүгийн давж заалдах шатны энэ удаагийн шуүх хуралдаанаар тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
(өдрийн сонин 2004.12.09 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button