Жулия Робертс хамгийн өндөр үнэтэй жүжигчин

ВВС агентлагийн уламжилснаар тэрээр кинонд тоглосныхоо төлөө жилд дунджаар 20 сая ам. доллар авдаг юм байна. Hollywood reporter сэтгүүл жил бүр хамгийн өндэр орлоготой жүжигчдийн жагсаал-тыг гаргадаг билээ. 2003 оны жагсаалтыг жүжигчин Камерон Диас тэргүүлсэн бол энэ жил түүний тоглосон нэг ч шинэ кино гараагүй гэнэ. Энэ жагсаалтын гуравдугаарт Николь Кидман орж Риз Уинзэрспун, Дрю Бэрримор нар удаалжээ.
(өдрийн сонин 2004.12.09 302)