Дэлхийд ерөнхий боловсролоор тэргүүлэгч орнууд тодорлоо

Аж үйлдвэрлэл хөгжсөн 40 орны 250 мянган хүүхэд үүнд хамрагджээ. Р15А 2000 онд анх ийм судалгаа хийж эхэлсэн бөгөөд гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг юм. 2006 онд болох дараачийн судалгаанд 58 улсын 15 настнуудыг хамруулах гэнэ.
Батлагдсан сургалтын агуулга, хөтөлбөрийг хүүхдүүд хэр сайн сурч байгааг биш харин тэд сурсан мэдлэгээ өөрсдийн амьдралдаа хэрэглэж чадаж байгааг шалгахад судалгааны гол зорилго оршиж байна. Сурагчдаас математик, байгалийн ухаан, уншлага, тулгамдеан асуулт шийдэх гэсэн дөрвөн төрлөөр тест авч, мэдлэг, чадварыг нь шалгасан юм. Мөн бодит амьдралаас урган гардаг асуултуудыг тестэнд оруулжээ. Судалгааны тайлангаас харахад Финланд улс нэгдүгээрт, БНСУ, Канад, Хятадын Хонгконг дараах байруудыг эзэллээ. Их Британий багш, сурагчид тун идэвхгүй оролцсон тул явцын дунд хасагдсан гэнэ. Гэтэл дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч гүрэн АНУ 28 дугаар байранд оржээ. PISA төрөл бүрийн судалгааг олон улсын хэмжээнд явуулдаг бөгөөд энэ сарын 14-нд 25 орны дунд явуулсан сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийг шалгах TIMSS судалгааныхаа үр дүнг олон нийтэд мэдээллэх юм байна.
(өдрийн сонин 2004.12.09 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button