Нийслэлчүүд цочиромтгой болжээ

Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ?
Энэ бол том хотын их дуу чимээ юм. Саяхан Улсын эрүүл мөндийн төв (УЭМТ)-өөс нийслэлийн зарим дүүрэгт дуу чимээ хэр их байгааг шинжилсэн юм. Дээрх шинжилгээнд оролцсон УЭМТ, нийслэл, дүүргийн Эрүүл ахуйн төвүүдийн мэргэжилтнүүдийн ярьснаар 1-2 жилийн өмнө нийслэлийн төвийн гудамжинд мэдрэгдэж байсан дуу чимээний дундаж хэмжээ болох 60,6-70,5 децибал өнөөдөр 74,4 болжээ. Энэ нь хүн ам шигүү суурьших нийслэлийн III хороолол болон хэл хөдөлгөөн ихтэй нийслэлийн баруун дөрвөн замын уулзварт ажиглагдаж байв. Мэргэжилтнүүдийн ажитлалтаар нийслэлийн III хорооллын төв замд 74,4 децибалын дуу чимээтэй байсан бол уг замаас бараг гурав алхамын зайд орших орон сууцны орцны үүдэнд хэмжилт хийж үзэхэд 65 децибал гарч байв. Энэ нь зам, орон сууцны дунд орших дэлгүүрийн барилга дуу чимээг ийнхүү 10 орчим децибалаар бууруулж байв. Ногоон хүлэмж, таримал мод, цэцэрлэгт хүрээлэн дээрх дуу чимээг үүнээс илүү хэмжээгээр бууруулна гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Хэмжилт хийхэд дуу чимээний өндөр давтамж хүн машин их хөлхөх өдрийн цагаасаа илүү шөнийн 22.00-00.00 цагийн хооронд их байдаг нь анхаарал татна. Энэ нь шөнө оройн цагаар сүлжилдэх такси болон дуу хөгжим ихтэй олон баар, цэнгээний газруудтай холбоотой байж болох талаар мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үүн дээр сүүлийн үед машин тэрэгний дуут дохио ихээр нэмэгдэх болж. Манай жолооч нар урд нь ямар нэгэн саад гарч машинууд тагларч бөглөрөөд зохицуулахаас нааш аргагүй байдал үүсээд байхад тэр бүхнийг хүлээзнэхийн оронд бөглөрлөөс ганцаараа гарчих юм шиг дуут дохиогоо орилуулсаар хажуу дахь жолооч нараа болон хавь ойрын оршин суугчид гээд өөрийгөө болон ерөөлийг нерв-түүлж ташаал авдаг муу уламжлалтай болсон гэхэд хилсдэхгүй. Мөн сүүлийн үед хамгаалалтын дохиоллын ёнгиносон дуу бас нэмэгдэх болжээ. Ийм дохиололтой жолооч нар 2-3 харуул хамгаалалтын хүнтэй ил зогсоол болон жижүүртэй гараашид машинаа тавихдаа уг дохиоллоо салгадаггүйгээс тэр нь тэнгэр хүчтэй дуугарах төдийд мэдэрч шенө орой, өглөө үүрээр ялгалгүй дуугарч оршин суугчдыг гүн нойрсноос сэрээдэг, эсвэл унтуулдаггүй болжээ. Дуут дохиог ч тэр жолооч нар дүрмөнд зааснаас зөрчиж шөнө өдөргүй, өглөө үүрээр хэн нэгнийгээ дуудах, сэргээхэд хэрэглэдэг болсонд хараа хяналт тавьж арга хэмжээ авч буй хүн алга. Уг нь энэ бүх ажлыг Замын цагдаа гэдэг бүхэл бүтэн байгууллага харж ханддаг үүрэгтэй билээ.
(өдрийн сонин 2004.12.09 302)