Баабар, НYБ-ын шийдвэр манай хувьсгал

Тэр Чингис хааны одон-гоор шагнуулсныхаа дараа ингэж ярьсан байна. Энэ шагналыг Зууны манлай нийтлэлч-ийн 50 насны ойг тохиолдуулан, хүний эрхийн өдрөөр олгосон юм. Баабарыг манайхан 1990 оны ардчилсан хувьсгалын гол үээл сурталч, онол бодролын эцэг гэж үздэг. Тэр бол төрөлхөес манай оюун ухааны айн савд багтах хүн. Социализмыг шүүмжилсэн, тухайн нийгмийн гажуудлыг илчилсэн түүний нууц гар бичмэлүүд аль 1980-аад оны дунд үеэс хүмүүсийн дунд тарж байсан юм. Баабарыг хуучин нийгмийг унагалцахад бо-лоод шинэ нийгэм байгуу-лахад үзэл санааны жинтэй хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг юм. Түүний улс төрийн уран сайх-ны нийтлэлүүд гурван үе шаттай мэт санагддаг. Эхнийх нь 1980-аад оны дунд үеэс 1992 он хүртлэх социализмын гажуудал, далд бусармаг засаглалыг шүүмжилсэн үе. Удаах үе 1992-1996 оныг хамрах байдалтай байдаг. Энэ хугацаанд тэрбээр улс үн-дэстнийхээ түүхийг өерийн өнцгөөс олж харж, үнэлж дүгнэсэн юм. Монголын түүхийн тухай түүний бүрэн хэжээний зохиол дэлхийн голлох хэлүүд дээр хөр-вүүлэгдэж, гадаадын түүхч-дийн ишлэл татах нэгэн эх сурвалж болсон юм.
1996-2000 онуудад тэр парламентад сууж, засаг-лал барилцаад ном бүтээ-лийн тухайд гавьтай зүйл хийгээгүй байх. Харин 2000 оноос хойш Баабар дэлхийн сонгодог эдийн засгийн онолуудыг гардаж орчуулах, орчуулгын ажилд зөв-леж хөтлех зэрэг ажлыг ша-ламгай хийсэн. Түүний энэ ажлын хүрээнд дэлхийн шилдэг арваад ном орчуу-лагджээ. Өнөөгийн олон их, дээд сургуулийн эдийн засгийн салбарын оюутнууд түүний тэр бүтээлүүдийг гол гарын авлагаа болгож байна. Баабар манайд эрх чө-лөөт нийтлэлийн хэл ба логикийг бий болгосон хүн. Тэр маш задгай, маш эрчлэг хэлээр мэдлэг ухаанд суурилуулж бичдэг. Түүний авсан жишээнүүд дэлхийнх байдаг. Түүнийг дууриаж, түүгээр төслүүлсэн арга барилтай сэтгүүлчдийн нэгэн үе есч бойжжээ. Түүхийн сэдэвтэй туурвил,улс терийн нийтлэл бичих өндэр төвшний арга зүй, стандартыг тэр тогтоосон юм. Түүний нөлөө, сүр хүчин манай улс төр, оюун санааны салбарт онцгой.
Баабар гэж хэн бэ? Тэр бол Хүний эрхийн түгээмэл тунхагт үзэл санааны байдлаар тодорхойлсон эрх чөлөөт хувь хүний биелэл юм. Түүний бүтээлч бай-дал, эр зориг, мэдлэг бо-ловсрол нь эрх чөлөөнд суурилагдсанд байгаа юм.
1948 оны арванхоёрду-гаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей хүний эрх, үндсэн эрх чөлөөг нэгтгэн тодорхойлсон баримт бичиг батлан гаргажээ. Түүнийгээ Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж нэрлэсэн байна. Хүний эрх, эрх чөлеөг бүрэн эдлүүлнэ гэдэг маш төвөгтэй асуудал болох нь өнеөгийн олон улсын практикаас ха-рагдаж буй ажээ. Хүний эрхийн асуудал одоогийн олон улсын харилцааны нэгэн хөндүүр сэдэв болж буй юм. Манайх хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон боловч, тодор-хой тохиолдолд эрх зөрчиг-дөх гээд байдаг тухай яриа байнга гардаг. Хүний хорвоо түгээмэл болчимгүй явдлын орон зай учраас хүний эрхийг туйлчилж бол-доггүй ажээ. Энэ тухай Чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөер хязгаарлаг-дана гэсэн албан хэллэг байдаг.
Манайд ардчилсан үйл явц эхлээд 15 жил болжээ. 14 биш, 16 биш, 15 жил болж учир ойгоо нэлээд өвөрмөц тэмдэглэе гэж Эх орон-Ардчилал эвслийн парламентын бүлгийнхэн үзэж байгаа аж. Одоогоос ят 15-н жилийн тэртээд Олон улсын хүний эрхийн едрөөр 300 орчим залуучууд Нийслэлийн соёлын төвийн өмнө жагсч Монголын Ардчилсан холбоог байгуулж буйгаа зарласан байна. Цуглааны эхэнд Хонх хамтлагийн С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар Хонхны дуу-гаа дуулжээ. Энэ дуу тэр цагаас хойш ардчилсан хувьс-галын уриа болсон байна. Анхны тэр цуглаанаас өм-чийн олон хэлбэрийг зөв-шөөрөх, олон намын тогтолцоог бий болгох, хүний эрхийгдээдэлж,хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах зэрэг шаардлага тавьсан. Мөн энэ асуудлаараа МАХН-ын Төв хорооны ээлжит бүгд хурал, Ардын Их Хурлын чуулганд өргөх бичиг явуулсан байна. Тэр өдрөөс хойш долоо хоногиин дараа МоАХ хоёрдахь цуглаанаа зохион байгуулжээ. Үүнд 2000 орчим хүн оролцсон гэсэн тооцоотой байдаг. Энэ цуглаанд барьсан уриа, лоозонгууд илүү сүрлэг, шийдмэг болсон байлаа. Шинэ цаг үе ирлээ!. Сэрцгээе!, Ардчилал бид-ний зорилт, Айвал бүү хий!, Хийвэл бүү ай! гэсэн уур хилэнгийн амьсгалтай, эре хатуу үгтэй байлаа. Цуглааны гол үзэл санаа нь Сталины загварчилсан хүнд сурталт социализмаас ан-гижрах, хүнээ дээдэлеэн шинэ нийгэм байгуулах, МАХН бол нийгмийгудирдан чиглүүлэх хүч мөн гэсэн томъёоллыг Үндсэн хуу-лиас хасах зэрэг улс төрийн зарчмын том саналууд байв. Энэ цуглааны тухай гадаадын хэвлэл мэдээллээр өргэн цацагдаж, тэднээс дэмжлэг авч буй нь мэдэгджээ.
Ардчилал, эрх чөлөөний төлөөх гурав дахь цуглаан 1990 оны нэгдүгээр сарын 14-нд Лениний музейн өмнөх талбайд болсон. Үүнд ойролцоогоор 10 мянган хүн оролцож улс орны удирдлагад олон нийт тун ихээр дургүйцэж байгаа нь илт мэдрэгдэж байв. Цуглааны уур амьсгал улам сүрлэг, хүчтэй болсон байлаа. Тэр цуглаанаас хойш энэ газрыг Ялалтын талбай гэж нэрлэх болжээ. Дөрөв дэх нүсэр цуглаан гуравдугаар сарын 4-нд Сүхбаатарын талбайд болж, түүнд 90 мянга орчим хүн оролцжээ. Цуглаанаас цуглаанд үг хэлэгчдийн үгийн агуулга улам тэлж, улс төрийн үзэл санаа нь баяжин гүнзгийрч байлаа. Мөн тэдний барьсан уриа лоозон ч хүрээгээ тэлеээр байв. Монгол хүн монгол нутагтаа эзэн болох тухай, байгалийн баялгаа өөрсдөө мэдэж ашиглах тухай, эрх баригчдын арчаагүй байдлын тухай уриа цуурайтуулж байсан. Харин эрх баригчдын зүгээс ямар ч шийдвэртэй алхам хийхгүй байлаа. Тэр хэрээр улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй болж байв. Энэ цуглаанаас гурав хоногиин дараа МоАХ-ны Зохицуулах зөвлөлийн арван гишүүн Сүхбаатарын талбайд Улс төрийн товчоог огцруулах шаардлага тавин өлсгөлөн зарласан юм.
Энэ өлегөлөнг Монголын ард түмөн ихээр дэмжсэн байна. Үүний хүчинд цаашдаа улс орныг удирдаж чадахаа байсан, санаачилгагүй үлбэгэр дорой болсон Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ. Ингэж ардчилсан хувьсгал өдөр, цагаар эрч хүчээ авч мандал бадралыг олсон юм. Өнгөрсөн 15 жилд олон бэрхшээл тохиолдож, хэцүү бэрх байсан хэдий ч монгол хүн жинхэнэ ёсоор улс орныхоо эзэн болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулж чадлаа. Энэ бол манай хамгийн гол ололт байлаа.
(өдрийн сонин 2004.12.09 302)