Аюулын дундахь хүүхэд

Уг баримт бичигт нийтлэг үнэт зүйлс, энх тайвны төлөө болон бүх хүн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амьдралын зохих хэм хэмжээнд хүрэх зорилгоор томьёологдсон дэлхий ертөнцийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл тусгагдсан болно. Ийм дэлхий ертөнцөд бид бүхний бий болгохыг зорьж байгаа бүх хүүхдэд эсэн мөнд байж, аливаа хор хөнөөлөөс хамгаалагдсан, тэдний өсөж өндийх, өөрсдийн боломж бололцоогоо бүрэн дүүрэн хөгжүүлэхэд нь тусалдаг, тэдэнд хайртай, тэдний төлөө санаа тавьдаг томчуудаар хүрээлэгдсэн тиим л орчинг бүрдүүлдэг хүүхэд насны он жилүүд онцгой байр суурь эзэлж байна. Гэвч Дэпхийн хүүхдийн байдал 2005 он илтгэлд тодорхой дурьдсанаар дэлхий ертөнцөд амьдарч байгаа хоёр тэрбум хүүхдийн бараг тэн хагас нь бид бүгдийн бий болгохыг зорьж байгаа төге төгэлдер хүүхэд наснаас тэс ондоо, бүр илэрхий хүнд нөхцөлд амьдарч байна. Ядуурал тэдний эрхэм байдлыг үгүй хийж, амьдрал ахуйд нь заналхийлж, аятай байх бүх чадавхийг хязгаарлаж байна. Зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл тэдний гэр бүлийн амгалан тайван амьдралыг бусниулж, итгэл найдварыг хөсөрдүүлж байна. ХДХВ/ДОХ хүүхдийг эцэг эх, багш, эмч, сувилагчыг төдийгүй хүүхдийг өөрсдийг нь мөн хөнөөж байгаа юм.
Олон хүүхэд аюулд өртсөнөөр бид бүхний ирээдүй ч аюулд учирч байна. Зөвхөн бүх хүүхдийн эрхийг хангах зорилгодоо хүрснээр улс орнууд хөгжлийн болон энхийн зорилгоо хангаж чадах юм. 2005 онд улс орнууд Мянганы тунхаглалын биөлэлтийн таван жилийн тайланг хэлэлцэхээр хуран цуглахдаа үүнийг оюун санаандаа тунгааж бидний хүсэл эрмэлзлийг бодитой болгохуйц алсыг харсан шийдвэрүүд гаргана гэдэгг би итгэл төгс
байна.
(өдрийн сонин 2004.12.09 302)