Монголын Ардчилсан Холбооны мянга мянган гишүүдэд өргөн дэвшүүлэх мөндчилгээ

Ардчилсан хувьегалын үр шимээр бидний монголчууд улс төрийн болоод эх орныхоо тусгаар тогтнолыг бүрэн утгаар нь олж улс төр, эдийн засгийн шинэтгэлийг нэгэн зэрэг хийж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэдэг, ил тод, нээлттэй нийгмийн хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлж чадлаа.
1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны Хонхны дуу-гаар төрж, эх орон даяар түгэн дэлгэрсэн Ардчилсан хувьсгал эрдэнэт хүний эрүүл мөнд, амь насны өчүүхэн ч гарз хохиролгүйгээр маш богино хугацаанд ялалтад хүрсэн нь түүнийг манлайлагч МоАХ-ны гишүүд, удирдлагын өндэр ухамсар, төмөр адил сахилга бат, нарийн зохион байгуулалт, хэрсүү холч монгол ухааны үр шим байсан билээ. Энэ бол эртний түүхт, эзэн Чингисийн үр сад бидний ирээдүй хойчдоо бахархан өвлүүпэх асар үнэт баялаг гэдгийг энэ дашрамд цохон дурдахыг хүсэж байна.
Та бүхэндээ урт удаан насалж, өлзийтэй дэлгэр аж төрж, тумөн амгалан орших ерөөлийг дэвшүүлье.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга М.ЭНХСАЙХАН
(өдрийн сонин 2004.12.09 302)