Эрхэмсэг урлагийн хүрээлэн Улаанбаатар үдэш-т саатна

Будрах цас, оргих дарстай, гоёмсог дэгжин бүсгүйчүүд, хээнцэр ихэмсэг эрчүүдтэй Улаанбаатарын үдэш улирах оныг үдэн, ирэх цагийг угтан уламжлал ёсоор зочдоо хүлээж авахад бэлэн болсон нь энэ. Өвлийн өвгөний богцонд чамин тансаг бэлэг дүүрэн. Өнжин хүлээсэн Улаанбаатарын үдэш-ийг санасан хүн олон. Өнөө жил уламжлалт энэ цэнгүүн үзэгчдээ хүндэтгэн урлагийн дээжийг уудлан барихаар бэлтгэжээ. Сонгодог урлагийн сонин сайхан үдэш гэж хэлж болно. Дуурь, бүжгэн жүжиг, драм, циркийн тайзнаа өнгөрсөн оны турш амилсан шилдгийн шилдэг сор бүтээлүүд Улаанбаатарын үдэш-ийг эрхэмсэг урлагийн хүрээлэнд аваачих болно. Жааз хөгжмийн аялгуунд найган бүжиж, XX зууны шилдэг дуунууд-25 наадмын тэргүүн байрын авьяастнуудын хүчирхэг атлаа увдислаг дуугаар сэтгэл болоод сонороо мялаах онцгой эрх зөвхөн Улаанбаатарын үдэш-ийн зочдод л оногдох юм.
Өөр олон олон сюрприз бий. Сэтгэлээс сэтгэлийн зүг нисэх шидтэй, шинэ оноос дахин шинэ оны зүг хүлээлт болон хүрч чаддаг цорын ганц цэнгүүний хамгийн том сюрприз нь ирсэн, уригдсан зочид. Бизнес, улс төр, урлагийн томчууд учран хөөрөлдөж, уулзан цэнгэх газар нь Улаанбаатарын үдэш. Нээрэн, ихэмсэг энэ цэнгүүнийг сурагласан хүмүүс утас цохиод… Шинэ он айлчлан айсуй.
(өнөөдөр 2004.12.09 286)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button