Сархад тойрсон хээнцэрэл ба татвар ахын танихгүй зочдыг хэрхэн хянах вэ?

Архи, шар айрагны онцгой албан татварыг хоёр дахин нэмж, төсөвт нөхөөс болох 13 тэрбум төгрөгийг оллоо гээд бид юугаа алдаж, юуг хожих вэ?
ТАТВАР АХЫН ТАНИХГYЙ ЗОЧИД БА АЛYYРЧИН НАЙРКА
Ямар түүхий эдээс гаргаж авсан нь үл мэдэгдэх спиртээр найруулсан архинд хордсоны улмаас бүрэн буе мэдээгээр 2003 онд 90 гаруй, 2004 онд 74 хүн нөгөө ертөнцөд оджээ. Уусан гэх архи нь цагаан цуу, цэвэрлэгээний спирт, үнэртэй ус.юм юмаар найруулсан байсан аж. Хүний аминд хүреэн алуурчин архины үнэ тун ч хямдхан. Хагас литрээр савласан нь 700 төгрөг. 0.75 литрийн хэмжээтэй нь 1000 төгрөгийн үнэтэй. Гэр хорооллуудын гудамж бүрийн өнцөгт байх ТYЦ, зарим хүнсний дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. Худалдан авагч таныг ороход лангуун дээр нь харагдахгүй л дээ. Учир нь угаалгын онгоцонд найруулсан иймэрхуү хорыг нууцаар худалдаалах олон арга бий. Өөрөөр хэлбэл онцгой албан татвар, НӨАТ-т өртдөггүй энэ маягийн найдваргүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдах маш нарийн сүлжээ нэгэнт бий болж амжжээ. Татварынхан мэддэг, чаддагаараа АПУ, САПУ, Спирт бал бурам, Бурхан Халдун-ы захирлуудын гэрт нь хонож байж төлөвлөгөөгөө гүйцээгээд харьдаг. Ардуур нь хямдхан, баталгаагүй архи татвар ахын хажуугаар танихгүй пээдийгээд байдаг нь хэцүү. Нэгэн сонирхолтой харыдангуй тоон мэдээг дурдъя. Жил бүр онцгой албан татвараас улсын төсөвт төвлөрдөг 20 орчим тэрбум төгрөгийн 80 хувийг АПУ, Спирт бал бурам, Бурхан халдун гээд тоотой цөөхөн компани бүрдүүлдэг. Тэгсэн хэрнээ энэ компаниуд борлуулалтын 50 хувийг эзэлдэг. Гэтэл архи үйлдвэрлэдэг 170 гаруй жижиг аж ахуйнууд татварын 20 орчим хувийг нийлүүлдэг аж. Зөвхөн энэ тоо хэчнээн тэрбум төгрөгийн архи, шар айраг татвар ахын хажуугаар гүйгээд гарчихдагииг нотолно. Татварын хяналт муу, бодлого сул байгаагийн тод жишээ энэ юм.
САРХАД ТОЙРСОН ХЭЭНЦЭР ХЭРЭГЛЭЭ БА ДАРАЛТ ИХСЭХИИН УЧИР
Ойрдоо энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчдийн даралт ихсэв. 160 хүрэх нь. Татвар нэмэгдэх сургаар ойчих нь. Yхлийн үнэтэй дарамт ирж, хэдэн жилийн турш арай ядан ендийлгөж, гадныхны өмнө үндэсний архи, шар айргаа сөгнөн гайхуулах хэмжээнд хүрсэн үйлдвэрлэгчид маань сөхрөхөд ойрхон ганхах янзтай. Архины үнэ нэмэгдвэл эсрэгээр хэрэглээ багасна хэмээн амьдралаас хол зөрүүтэй тайлбар хийж байгаа эрхэм түшээдийг сархад тойрсон хээнцэр хэрэглээтэй танилцуулъя. Хэдий шилжилтийн хүнд хэцүү үеийг туулж яваа боловч монголчууд идээний дээжиндээ нүгэл суулгах дургүй. Боломжоороо авч хэрэглэж, айл ах дүүстэйгээ цагаан сар, шинэ жил, улсын баяр наадам, хурим найраа хүндэтгэн тэмдэглэдэг заншилтай.
Айл болгон Болор, Чингис сөгнөж чаддаггүй нь үнэн. Тэдний энэ даруухан хэрэглээнд хамгийн их тохирдог нь Ерөөл, Хараа тэргүүтэй 2500-3500 төгрөгийн үнэтэй архинууд. Yүнийг хээнцэр хэрэглээ гэхгүй нь лавтай. Гайхалтай нь энэ энгийн бөгөөд эрүүл мөнд, амь насны хувьд эмээх юмгүй хэрэглээг эрхэм түшээд хээнцэрлэл хэмээн ойлгоод байгаа нь хэцүү. Хээнцэрлэн тансаглаж чадаж байгаа ард түмөн дотны танил Ерөөл, Хараа-г нь 5000-7000 төгрөгөөр үнэлээд эхэлбэл хэрэглээгээ багасгаж, эсвэл энэ өндөр үнэтэй зохицон ямбалж болох мэтээр өнгөцхөн дүгнэж буйгаа нуухгүй байгаа. Гэтэл жирийн олны өмнө урьдынхаас даруй хоёр дахин илүү үнэлэгдсэн танил, баталгаатай бүтээгдэхүүнтэйгээ халаас тэмтрэн найзархах уу, хаанаас гаралтай, юугаар найруулсан нь мэдэгдэхгүй хямдхан архи худалдан авч амьд явах баталгаагаа алдах уу гэсэн хатуухан сонголт тулгарч байгаа нь нууц биш. Аливаа юмыг мөнгө л шийддэг хойно, сүүлийнхийг нь сонгож таарна. Ямартаа л хүнсний дэлгүүрүүд хүртэл илүү хямдхан брэнд төрөхийг хүлээж байхав. Заавал татвар нэмж үндэсний үйлдвэрлэгчид, шилдэг татвар төлөгчид, төсөв бүтээгчдээ донсолгох хэрэг байв уу? Харин түүний оронд татвараас зайлсхийн бултаад байгаа архинуудыг хяналтад оруулан араас нь ангуучилж чадвал илүү үр дүнтэй баймаар.
Хэрэв ингэж чадвал том компаниудаас татдаг 20 тэрбумтай тэнцах мөнгө улсын халаасанд жороолоод ороод ирнэ. Хуурамч архи нууцаар уйлдвэрлэгчдийг хянах боломж ч нэмэгдэх юм. Гэвч татвар өөрөө дэндүү ихэмсэг. Мань татвар Болор, Чингис-тэй ширээнд тухлан дээж хүртэхээ мэдэхээс гудамжинд гарч хямдхан архи сөгнөх тун дургүй. Мөнгөнд дургүйдээ тэгдэг юм болов уу, эсвэл дээгүүр доогуургүй хуйвалдаанд худалдагдчихаад, татвараас ангид орлого олж, олон нийтийн эрүүл мөндийг баталгаагүй бүтээгдэхүүнээр золиослодог сүлжээ бий болоо юу? Тэгээд тэр эх адаг, ихэд дээдэсгүй орооцолдсон мафи хэмээгч нь ард түмний хэрэглээг найрка эгчид арилжихаар шулуудав уу?
ТYШЭЭГ ТОЙРСОН ХАР МОНГОЛЫН МӨНГӨ .МОНГОЛДОО YЛДЭГ
Смирнов, Распутин, Ельцин, Нite, Саss, Бээжин… тэдний халаасанд хөөрхий монгол төгрөг хөрвөөх боломж бүрдэж байх шиг. Хөрвөөж чадалгүй ноён долларт нам гөвүүлэхийн эхлэл хэдийнэ тавигджээ. Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулж, ундэсний архи, шар айргийг үхэл рүү нь илгээчихвэл үнэхээр л мань төгрөгийн ханш магадгүй улам бүр унах юм. Татвар хоёр дахин нэмэгдэж 160 хувь болчихвол нэг литр архинд 4 ам.доллар, нэг литр шар айрганд 50 цент оногдоно гэсэн тооцоо бии. Тэгээд дээр нь НӨАТ, уг бүтээгдэхүүний өөрийн өртөг гээд нэмээд тооцвол үндэсний архи, шар айргийг худалдаж авахад бэрх болно. Yнийн өрсөлдөөнд үндэсний үйлдвэрлэгчид илэрхий ялагдал хүлээнэ гэсэн үг. Хилээр оруулж ирсэн харьцангуй хямд үнэтэй шар айраг, архины борлуулалт эре өсч, хэдэн бор төгрөг маань харийн зүг урсана. Уг нь үндэсний баялгаа бодсон ч Монголын мөнгө Монголдоо л үлдвэл зүгээрсэн.
Америк, Герман, Солонгостхар ажил хийжолдог монгол иргэдийн ар гэртээ гуйвуулдаг хэдэн зоос архи, шар айргаар дамжин буцаад арилж өгнө гэж тодотгоё. Хүнсний бүтээгдэхүүнийнхээ 70 хувийг, өргэн хэрэглээний барааныхаа 90 хувийг хилийн чанадаас зөөдөг ядмагхан монголчууд арай гэж өлгийдөн өндийлгөсөн Алтан говь, Боргио, Чингис-ээ оршуулахаас аргагүйд хүрнэ. Yндэсний үйлдвэрлэгчид өвдөг сөхрөн мөхөх замыг Засгийн газар ийнхүү дуу аяланхан эхэлеэн нь үндэсний эрх ашигтай нэг л зөрчилдөөд байх чинь.
Төсвийн цоорхойг бөглөх 13 тэрбум төгрөгөөр бодох юмгүй арилжчихдаг үндэсний эрх ашиг, үндэсний үйлдвэрлэл, үндэсний валютын сан, гадаад худалдааны баланс гэж баймгүй.
Ингэхэд үндэсний эрх ашиг, үйлдвэрлэлийн тухай үе үе том дуугарах дуртай зарим нэгэн гишүүд энэ нугалаанд хошуу нэмэрлэн дэмжиж байгааг юу гэж ойлгох вэ? Импортын архи, шар айраг нийлүүлэгчдийн зүгээс санхүүгийн дэмжлэг авсан мэтээр тэдний тухай олны шуугиж байгаа нь ортой ч байж мэднэ. Хэрэв энэ үнэн бол төрийн түшээ болох гэж нам байгуулан, хэд хэдэн сонгууль дараалан өрсөлдөж, хэтэвчээ тэмтрэн улайран зүтгэдэг эрхэм гишүүний мөн чанар, цаад зорилго тодорхой болох биз.
ХЯМДХАН АЙДАС БYЮУ ГЭМТ ХЭРГИЙН НУУЦЛАЛ
За ингээд төсөв-2005-ын хүрээнд бид худалдаж авч болох хямдхан айдастай болчихлоо. Тэгээд тэр айдас нь татваргүй, хяналтгүй, шинжилгээний бичиггүй гэж байгаа. Угаалгын онгоцондоо найруулна уу, гоожуураасаа тосно уу хамаагүй, хамгийн гол нь татвар хэмээх нэмэлтгүй болохоор үнэ хямд. Гэвч энэ хямдхан айдас ардаа урт, хүчтэй сүүл чирдэг. Тэр шарвамтгай урт сүүл улс орны эрүүл мөндийн хилийг ганц цохилтоор тас татахаас ер буцахгүй.
Ядуурал гаарч, ажилгүй, амьдралгүй гудамжинд гээгдсэн залуусын хувьд энэхүү найрка бүр ч том айдас. Угаас амьдрал ядуу, орлого татуу ард түмний хувьд архи, шар айрагны хэт өндэр үнийн золиосонд эрүүл мөндээ зарлагадах шаардлага тулж байна. Тодруулж хэлбэл шинэхэн Засгийн газар, парламентын эрхэм түшээд маань хүүхдэд нь өгч байгаа 3000 төгрөгөө араас нь ийм маягаар буцааж олж авна гэсэн үг. Хэр шударга сонсогдож байна? Өвөрт нь хийгээд араас нь суйлж байгаагаас ялгаагүй. Улс төрийг мөнгө үнэртсэн том амлалтаар цохиж унаган, амласандаа хүрэхийн тулд төсөв хүндрүүлэн, үндэсний үйлдвэрлэгчдэд үхэл илгээн, олсон хэдийгээ хүүхдийн нэрээр угааж, эргүүлээд өндэр үнэтэй архи, хямдхан найрка-гаар дамжуулан олж авна гэдэг нь угаасаа аймшиггүй муухай луйвар юм.
АПУ компани л гэхэд 400 гаруй ажилчинтай, тэдний ар гэр, үр хүүхэд энэ байгууллагаас амьдралаа залгуулдаг. Спирт бал бурам-аас 1000 шахам хүн цалинждаг. Yндэсний том компаниудын сүлжээ, борлуулах төвүүд орон даяар бий. Монголыг тэжээгчдийн томоохон төлөөлөгчид бол архи, шар айраг үйлдвэрлэгчид. УИХ, Засгийн газар ард түмнээ тэжээж байгааг нь үнэлэн тэднийг онцгой албан татварын нэмэгдлээр шагнаж буй нь энэ үү? Шагнал хүртээд шал дордов гэгч болж, юун төсөвт 13 тэрбум төгрөг төвлөрүүлэх, улс орны эдийн засгийн ачааны хүндийг үүрдэг үндэсний үйдвэрлэгчдээ үргээж орхивол яана? Уйлах оройтож, инээх эртдэх вий дээ.
ТАТВАР, НАЙР1СА ХОЁР ДАЛДУУР СYЛБЭЛДЭВ YY?
Хяналтын гадна үлдэж, зах эээлийн 50 хувийг данхайтал эзэлдэг хэрнээ татварын ердөө 20 хувийг бүрдүүлдэг жижиг үйлдвэрлэгчдэд татвар та хэтэрхий их бөхөлзөөд байгаа юм биш үү?
Эсвэл эрхэм татвар дээдэст сойдог идээний дээжинд ханаж цатгалдаад чихгүй, нүдгүй мэт халамцаа юу? Татвараас зугтаагсдыг улам бүр өөгшүүлж, үнэнчээр төлдөг цөөн хэдэн компаниа боорлож хоргоосоор барьж идэхдээ тулав уу? Татвар таны ихэмсэг дээрэнгүй харцны хаагуур нь 800, 1200 төгрегийн үнэтэй хууль зөрчсөн архинууд енгөрөөд байдаг юм бэ? Yгүй бол татвар, найрка хоёр далдуур сүлбэлдсэн найзууд юм уу?
Yндэсний үйлдвэрлэгчдийг үгүйрүүлж, үхлийн спирт найруулдгийг нь өөгшүүлж, гаднаас зөөдгийг нь гар тосон угтаж байгаагийн учир юу вэ? Энэчлэн олон олон асуулт хариултгүй хоцорлоо…
(өнөөдөр 2004.12.09 286)