Алтан намар илүү сартай юм биш биз

Энэ наадам 20-иод жилийн түүхэндээ анх удаа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тоглолоо. Алтан намар-2004 хөгжмийн наадмын хүндэтгэлийн концерт Монголын сайхан орон симфониор эхлэв. Наадмын 20 жилийн ойн баяраар ч дуулагдаагүй, Б.Зангадын Алтан намар-ыг сонсохыг хүлээсэн хүмүүс энэ жил ч дахин горьджээ. Тэгвэл энэ дуу өнөө жил мөн л явсангуй. Харин ардын жүжигчин маань Хөх тэнгэрийн хүүхдүүд-ийг бяцхан багачуудтай дуулав. Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин, У.Далантай Эх орны минь гал голомт Улаанбаатар-ыг дуулж, Сарны чулуу чуулгынхан Нарны мөргөл бүжгийн жүжгээ сонирхуулав. Энэ мэтээр наадамд оролцож буй урлагийн байгуул-лага бүр дээж бүтээлээрээ нээлтийн тоглолтод оролцлоо.
Зохиолын дууны од гэгдэх Р.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Т.Баясгалан нар үзэгчдийн сонсох дуртай дуугаар дуугаар мөндчилгээ дэвшүүлсэн. Yзэгчдийн алга ташилт эдгээр дуучдыг тус бүрт нь дахиулж чадав. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгыхны Хүндэтгэлийн бүжиг хөгжмийн наадмын ёслодин концертийг жаргаалаа.
Тус наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд өчигдөр дан хөгжмийн бүтээлийн тоглолт ДБЭТ-т болсон. Yүнд томоохон симфони найрал хөгжмийн бүтээл оролцоогүй, зевхөн гоцлол, цөөхүүл хөгжмийн 16 орчим бүтээл хүч үзсэн.
Алтан намар таван номинациар уран бүтээлийг шалгаруулах гэнэ. Харин өнөөдөр Улсын циркт наадмын хаалтын ажиллагаа, хит дууны тоглолт болно. FМ, радиогоор үргэлж сонедог дуунууд ийн эгшиглэж буй нь энэ жилийн Алтан намар-ын онцлог гэж зохион байгуулагч нь тодорхойлсон. Мөн энэ үеэр наадмын дүн гарч Алтан намар наадмын болон Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналын эзэд тодорно.

(өнөөдөр 2004.12.09 286)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button