Хас банк бохир мөнгө угаадаг уу

Ийм яриа дэгдээд удаагүй байна. Yнэхээр тус банкны Удирдах зөвлөлд гурван америк эр ажилладаг. Түүнчлэн АНУ-ын Мерси Кор төрийн буе байгууллага тодорхой хэмжээний хөрөнгөө энд оруулжээ. Харилцагчдынх нь дунд гадныхан олон.
Хар төрмөөр баримтууд үнэхээр байгаа биз? Хар сэр ихтэй, ухаж төнхех дуртай-чуудын чулуудсан үге хянаж шалгадаг газруудад ч хэдийнэ хүреэн бололтой. Шалгаж шүүгээд харин но илэреэнгүй.
Монголд шуугисан элдэв яриатай зэрэгцээд дэлхийн банк санхүүгийн орчинд Хас-ын нэр хүнд хачин өндөрт хүреэн нь бүр гайхалтай. Ер энэ чинь ямар учиртай газар хэзээнээс буурь суурь суугаад олны анхааралд өртөөд эхлэв? Зөв банк Хас банк гэх сур-талчилгааны энгийн агаад ой тойнд үлдэцтэй холбоо үг санаанд юуны түрүүнд буув. Зөв хэмээх утгыг банкны бүтэц, үйл ажиллагааны олон улсын стандарт энд ном журмын дагуу мердөгдөж буйгаар тайлбарладаг.
Монголын банкуудаас Хас хамгийн их сонирхол татаад байна гэж Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн салбар хариуцсан дэд ерөнхийлөгч онцолсны учир юу вэ? Бичил зээл олгодог эдний үйл ажиллагаа олон улсад анхаарал татаад эхэлжээ. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн эхний шат ерээд оны дундаас Монголд хэрэгжиж, Дэлхийн банкны дэмжлэгээр манай ядууст 100.000-200.000 төгрөгийн зээл олгож билээ. Гэвч эргэн төлөлт тун тааруу, үр дүн багатайхан шиг уг хөтөлбөр өндөрлөж, хоёр дахь шатны марафон буюу өрхийн амьжиргааг тэтгэх их үйлс өнөө өрнөөд байна. Тэгвэл Дэлхийн банкны манайд хэрэгжүүлеэн үр дүн муутай хөтөлбөрийн эсрэг жишээ нь Хас боллоо. Дунджаар 500 мянган төгрөгний зээл авсан Хас-ын зээлдэгчдийн эргэн төлөлт 99 хувьтай. Өөр бусад олон үзүүлэлтээр харыдуулан жагсаахад эднийх бичил зээл олгогч-дынхоо дунд дэлхийн түвшинд дээгүүр байрт ордог.
Америкчууд хар бизнесийнхээ мөнгийг угаадаг гэх ярианы эх сэжүүр магадгүй тусламжийн буудай, цөцгийн тос зэргээс үүдэлтэй байж мэднэ. АНУ-ын Засгийн газрын тусламжаар Монголд ирүүлеэн бараа бүтээгдэхүүнийг манай холбогдох яамд өөрсдөө түгээн борлуулж асан үе саяхан. Хуримтлалаар нь сан бий болгоно гэсэн мөрөөдөл ч бүтээгүй. Ингээд америкчууд Мерси Кор нэртэй байгууллагадаа илүү итгэл өгч, тусламжийн хөрөнгийг эднийх төвлөрүүлэх болжээ. Мерси Кор дансаа Хас-д байршуулж, нөгөө мөнгөөр бичил зээл олгож эхлэв. Хөрөнгө оруулагч нь тул Удирдах зөвлөлд ч багтаж.
Эндээс л учир битүүлэг мөнгө урсч угаагаад байна гэх хов дэгдсэн бололтой. Тэгвэл хар сэр төрөх хоёр дахь шалтгаан нь хаанахын, ямар хөрөнгөөр хэл дээрээ боссон газар вэ гэсэн битүү таамаг.
НYБ-ын дэмжлэгээр Хөгжлийн алтан сай нэртэй байгууллага үндэс сууриа тавьж, иргэдэд бичил зээл олгоод эхэлсэн. Монголын улаан загалмай нийгэм-лэгийн байр саванд толгой хоргодож байсан уг сангийн үйл ажиллагаа богино хуга-цаанд өргөжиж, эдүгээ шил толь болсон барилгатай, дэлхийн банк санхүүгийн ор-чинд Хас хэмээн дуудуулах нэр устай газар болов.
НYБ 2005 оныт бичил зээлийн жил болгон зарласан энэхэн үед Хас-ын туршлага Дэлхийн банкныхны анхааралд бүр илүүтэй өртөөд байгаа хэрэг. АНУ-ын Засгийн газрын тусламжийн хөрөнгийг идэж ашигласан тохиолдолд дуулиан шуугиан хүчээ авч, хатуу арга хэмжээ авдаг туршлага бий. Энэ жишгээр бол тус улсын ЭСЯ-ны дав-хар хараа хяналт дор Хас ажилладаг юм биш үү. Мерси Кор зөвхөн манайд төдийгүй 40 улсад салбартай, том байгууллага. Тиймээс ч бохир мөнгө угаагаад явдаг газар биш гэдэгт итгэлтэи байна. Эднийх олон улсын нэр хүндтэй байгууллагаар санхүүгийн аудит хийлгэсэн манай анхны банк юм. Парист төвтэй Планет рейтинг Хасбанкинд зургадугаар сард хийсэн үнэлгээнийхээ хариуг саяхан ирүүлж А буюу онц дүн тавьсныг дуулгажээ.
(өнөөдөр 2004.12.09 286)