Эмнэлэгийн салбарын хувьчлал буюу хувьсгалын алба, хувийн бизнестээ хүч тарамдсан эмч нар

Баянхонгор аймгаас Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ирж бөөрний тасагт дөнгөж хэвтээд буй түүний бие битүү хавагнажээ. Нүд, хамар.ам нь бараг мэдэгдэхээргүй харагдана. Өтгөн, шингэн нь гарахгүй болсон учраас хэдий улсын төв эмнэлэг бараадсан ч хэвтэж, сууж чадахгүй зовиурлах аж.
Эмч нар түүнийг ирсэн даруй жинг нь үзэхэд арван-зургаахан настай охин 78 кг жин татав. Тав, зургаан сартай жирэмсэн хүн шиг харагдах Чойжиймаа охин уг нь 40 гаруйхан кг жинтэй байсан гэнэ.
Түүнд хаван хөөж, өвчин намдаахаас эхлээд шаард-лагатай эм, тариаг хийж эхлэв. Охиныг тойрон зогс-сон ах дүү нар нь бөөрний өвчнийг анагаахдаа бус-даасаа илүү сайн гэж түмний итэл хүлээсэн Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ирсэн болохоор айдас, зовлон нь жаахан ч гэсэн дарагдаа биз.
Чойжиймаа Баянхонгор аймгийн эмнэлэгт сар эмч-лүүлсэн ч биеийн байдал нь өдрөөс өдөрт дордож бо-лохоо байхаар нь эмнэл-гийнхэн нь Яаралтай хот явахаас аргагүй гэж зөвлөжээ.
Чойжиймааг үзсэн нэгдүгээр эмнэлгийн бөөрний эмч нар огтхон ч гайхаж, сандарсан шинжгүй ажил-лацгаана. Тэдэнд охины өвчний онош тодорхой төдийгүй ийм хүн олон ирж, эмчлүүлдэг болохоор тэр биз. Харин нэг эмч Ийм байдалд хүртэл нь баилгадаг эмнэлэг бас байдаг аа хэмээн халаглахыг сонссон. Охиныг ирснээс хойш гурав хоногийн дараа би эмнэлгээс гарсан. Харин өчигдөр эмнэлгээр очиход тэрбээр тасгаасаа гарч ирэв. Анх ирж байснаа бодвол шал ондоо харагд-лаа. Жижигхэн, туранхай, шар охин юм. Ээж нь Ирээд 21 хоноход ийм. боллоо,
Yнэхээр сайн эмнэлэг юм. Одоо зөвхөн хөлдөө л хавантай байгаа. 30 кг жин хаяж 48 кг жинтэй болсон шуу. Онош нь бөөрний дутагдлын өмнөх үе буюу архаг үрэвсэл гэсэн. Баянхонгорын эмнэлэг зөв оношилсон ч шаардлагатай эмчилгээг нь хийгээгүй хүндрүүлсэн юм байна. Бид хоёр одоо 10 хоноход эв эрүүл болох шинжтэй. Алтан гартай эмч нар байна хэмээн баяртай өгүүлэв. „Долоон хүнтэй манай тасагт. Чойжиймаагаас хүнд өвчтэй ирээд эдгэрсэн хоёр ч өвчтөн байсан юм.
Ер нь сүүлийн үед бөөрний өвчин залуужиж монголчуудыг айлгаж буй тухай эндхийн эмч нар өгүүлж байлаа.
Зах зээлд шилжсэнээс хойш нэг үе эрүүл мөндээ умартаж мөнгө хөөцөлдсөн монголчууд сүүлийн жилүүдээс эрүүл мөндээ эрхэмлэх болов. Энэхүү эрэлт хэрэгцээнд дөрөөлсөн хувийн эмнэлгийн тоо ч нэмэгдсээр. Харамсалтай нь өнөөдрийг болтол эрүүл энхийг эрхэмлэгчид маань хувь, хувьсгалын эмнэл-гүүдийн алинд нь итгэхээмэдэхгүй толгойгоо гашилгаж явна.
Ямартай ч олны дунд Нэгдүгээр эмнэлэг бөөр, Улсын клиникийн гуравду-гаар эмнэлэг тархи, мэдрэл талдаа сайн гэсэн ойлголт байдаг. Эмнэлгийн хаалга тэр бур татдаггүй миний бие саяхан нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ тус байгууллагын үйл ажиллагааг сэтгүүлчийн нүдээр ажигласнаа өгүүлье.
Тус эмнэлгийг зөвхөн бөөрний өвчинд ч биш ер нь эмчилгээ сайтай гэж өргөм-жилсөн нь нүдээ олжээ. Эднийх хөдөө орон нутгийнханд түлхүү үйлчилдэг болохоороо ч тэр уү бусад улсын эмнэлэгтэй харыдуулахад хэл хөдөлгөөн тун ихтэй. Өвдөж зовеон хөдөө-нийхнийг эндээс л харж болох. Шинжилгээ өгөх хүмүус өглөө 6 цагт дугаарт зогеохоос эмнэлгийн бужигнаан эхэлнэ.
Их хөлийн газар гэхэд зохион байгуулалт сайтай. 15 цаг гэхэд хүмүүсийн хэл татарч, 8.30 цагаас толгой өндийх завгүй ажилласан эмч нар 16 цагт нуруу амрааж, зарим кабинетэд доктор, профессор эмч нарын төлбөртэй үзлэг эхэлнэ. Ганц эднийх ч биш улсын томоо-хон эмнэлгүүдиин өрөө, тасалгааны хаалганаас долоо хоногийн тодорхой өдрүүдэд доктор, профессор, зөвлөх эмч нарын үзлэгийн хуваарийг цөөнгүй харах болов уу. Тэд 16-19 цаг хүртэл ажиллах нь ч бий.
Нэг гэм нь нэгдүгээр эмнэлэгт байрладаг хувийн эмнэлэг цөөнгүй учраас хөдөөнийхөн битгий хэл хотынхон хувь, хувьсгалын-хыг ялгахад бэрхшээлтэй.
Гэхдээ тасагт хэвтэж буй өвчтөнүүдийг энд тэнд очиж үзүүлж харуулахад тасгийн сувилагч тусална. Өглөө 8.30 цагт эмч нар өвчтөнүүдээ үзэж, 10 цагийн үед эм зүйч тасгуудаар явж эм тариаг тараана. Өдрийн тарпаны сувилагч ч тусдаа бий. Лхагва гаригт хүний гавьяат эич Х.Гэлэгжамц бөөрний тасгийн өвчтөнүүдийг үзэж, ямар өвчтэй хүнийг хэрхэхииг эмч нарт зөвлөдөг.
Өвчтөн ихтэй учраас энд хэвтэхээр бичиг баримтаа бүрдүүлсэн хүн дор хаяж долоо хоногхүлээх вий. Учир нь, хөдөө орон нутгаас ихэнх-дээ өвчин нь хүндэрсэн хүмүүс ирдэг болохоор ор гарахгүй удцаг. Харин удтал хүлээж хэвтсэний дараа хийгдэх эмчилгээнд санаа зовох зүйлгүй. Нөгөө талаас өвчтөнүүдийн олонх нь орон нутгийн гэдэг утгаар ч тэр үү тус эмнэлгийн үйлчил-гээнд хүнд суртал харыдангуй бага юм билээ. Бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ нь өрсөлдөөн дэх үйлчилгээнийх нь онцпог ч байж болох.
Мөн гуравдугаар эмнэл-гийг манайхан тархи толгой, мэдрэлийн өвчнийг оно-шилж, илааршуулахдаа сайн хэмээдэг. Томографийн аппарат нь эвдрээд удаж байгаа учраас тархи толгой-ны зураг авахуулагчдыг Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү явуулах аж. Эдний томографийн аппарат манайд цөөнгүй.
Ачтан, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Хавдар судлал, Гэмтэл согогийн клиник зэрэг эмнэлэг тархины зураг нарийвчлан авдаг компью-тертэй. Томографийн ханш 45-51 мянган төгрөгт хэлбэлздэг.
Өндэр үнэтэй, компьютерын зураг ч тархи, толгойн евчнийг үнэн зөв нарийн оношилж чаддаггүй аж. Тус эмнэлгийнхэн компьютерийн зураг авахуулсан өвчтөнүүдийг Хөх хот, Бээжин явж МР1—д харуулахыг зөвлөдөг. Тархины төрөл бүрийн хавдар ч сүүлийн үед нэлээд залуужиж байгаа гэнэ.
Түүнчлэн томографийн шинжилгээний дүнгийн талаар өвчтөнүүд төдийгүй зарим мэдрэлийн эмч нар ч итгэл муутайхан ярьдаг юм билээ. Тухайлбал Гуравдугаар эмнэлгийнхэн өвч-төнүүддээ Баянзүрхийн эмнэлгийн томографыг зааж өгч байхад, эмнэлгээр уйгагүй явдаг иргэдийн зарим нь Ачтан-гынх сайн, харин нэг хэсэг нь Халдвартын эмнэлгийнх хамгийн сайн гэх. Алинд нь итгэх болж байна аа.
Онош тодруулж, эм, тариа авах гэж хувь, хувьс-галын эмнэлгүүдиин хооронд хөлөө хөшиж, хэтэвчээ хоосортол явах өвчтөнүүдийн буруу юу байх билээ. 50, 60-хан мянган төгрөгийн цалин авч, хот хөдөөгийн зовж шаналсан өвчтөнүүдэд дарагдаж суугаа эмч нарыг ч буруутгах аргагүй.
Мөн хувь, хувьегалын эмнэлэгт хоёр нутагтан шиг ажиллах доктор, профессоруудыг ч буруутгалтай нь биш. Гагцхүү эрүүл мөндийн салбарт хувьчлал явуулахыг яарахгүй байгаа төр, засаг нэгийг бодох цаг болсон бус уу?
(өнөөдөр 2004.12.09 286)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button