Эрх баригчид Yндсэн хуулийг өөрчлөх саналтай байна

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж өчигдөр Төрийн ордонд болсон Yндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал сэдэвт бага хурлын хэлэлцүүлэгт оролцохдоо ийн хэллээ. Тэрбээр Төр бол байх ёстой хамгийн муу зүйл хэмээн нэгэн сэтгэгчийн хэлснийг иш татахдаа Yндсэн хуульт төрийг иргэний нийгмийн оролцоо, хяналтын тусламжтайгаар хямраахгүй байж болохыг онцлов.
МУИС-ийн Хууль зуйн сургуулийн дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийн илтгэлд дурдсанаар, төрийн дур зоргыг хуулиас илүү хязгаарлагч иргэний нийгмийг хөгжүүлэх Монгол Улсын Yндсэн хуулийн эрх зүйн үндэс бүрэлджээ. Харин Yндсэн хуулийн энэ бололцоо, хамгаалалтыг амьд хүч болгохын тулд төрийн эрх мэдлийг хуваарилах, үйл ажиллагааны нь хүрээг зөвхөн нийтийн ашиг сонирхлоор хязгаарлах, парламентыг иргэдтэй улам ойртуулах ёстой аж.
Н .Лүндэндоржийн ажигласнаар, парламентын хямрал бусад хүний төсөөлж буйгаас ч эрт нүүрлэх бололтой. Сонгуульд оролцогчдын хувь жил ирэх тусам буурч буй нь үүний илрэл болж буйг тэрбээр тэмдэглэлээ. Тиймээс УИХ иргэний нийгэмтэй улам нягт хамтран ажиллахыг Н.Лүндэндорж анхааруулав.
АНУ-ын Азийн сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ойд Yндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал сэдэвт энэхүү бага хурлыг зориулжээ. Хурлын үеэр зургаан гол илтгэлийг сонсгосон. Улс төрийн боловсролын академийн гүйцэтгэх захирал, доктор Д.Ганбат илтгэлдээ, 2004 оны сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн нөхцөл байдал Yндсэн хуулийг өөр өнцгөөс харахыг шаардаж буйг дурдав. УИХ-ын гишүүн асан, доктор, профессор С.Төмөр нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний эрх зүйн орчинд яаралтай өөрчлө.лт хийх зорилт тулгараад байгааг анхаа-рууллаа.
Экс Ерөнхийлөгч П.Очир-бат Yндсэн хуулийг эргэж харах гээд байгаа судлаачдыг ойлгохгүй бай-гаагаа илэрхийлэв. Энэ бага хурал Монгол Улсын Yндсэн хуулийг өөрчлөх тухай хэлэлцүүлгийн үргэлжлэл юм бол зохион байгуулагч Азийн сан манай улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг болно. Илтгэл тавьсан хүмүүс Yндсэн хуулийг өөрчлөх саналтай байгаа бол ард түмний л шийдэх хэрэг хэмээлээ.
УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчид ч Yндсэн хуулийн үзэл баримтлалын талаар байр сууриа илэрхийлсэн. МАХН-ыг төлөөлж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболд Yндсэн хуулийг улам төге, боловеронгуй болгох шаардлага гарч болно. Yүнд олон ургальч, зөвшилцлийн байр сууринаас хандах хэрэгтэй гэсэн бол АН-ын дарга М.Энхсайхан намаа төлөөлж буе хувь хунийхээ үзэл бодлыг хэлэв. Тэрбээр сонгуулийн систем, засаг захиргааны шинэчлэлт тулгамдеан асуудал болж байгаа учраас Yндсэн хуулийг өөрчлөхөөс өөр аргагуй хэмээн үзэж байна. ИЗ-БНН-ын дарга С.Оюун төрийн хуулийн хэрэгжилтийн бодит байдлыг сайнгүй гэж дүгнээд Yндсэн хуулийг шинэчлэх байр суурьтай байгаагаа зарласан.
Yндсэн хуулийн эх баригч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид парламентчдын ярианаас Yндсэн хуульд үзэл баримтлалын хувьд зөрөөтэй ойлголт байхгүй, харин төрийн механизмтай холбоотой бэрхшээл үүссэн юм байна гзсэн дүгнэлтэд хүрснээ илэрхийллээ.
(өнөөдөр 2004.12.09 286)