Япончуудын шатаах гэж байгаа тамхийг 200-гаад машинтэй монголчууд дагаж явна

Шатааж устгаж буй тамхийг замаас нь авах гэсэн иргэд тэдний ажилд хүндрэл учруулж буй тухай ч мөн мэдээлсэн 40 тоннын чингэлэгтэй тамхи тээвэрлэсэн 15-19 УББ, 08-13 УББ дугаартай Камаз маркийн хоёр машин өчигдөр иргэдээс бултах гэж хотын төврүү муур, хулгана болж хөөцөлдөн явахтай бид таарлаа. 1730 цагийн үед Нарантуул захын өмнөх замаар явж байсан тамхи тээвэрлэсэн машинуудын араас ачааны Зил 130 Самосвал Портер болон суудлын жижиг тэрэг нийлсэн 200 аад машин дагажээ машин бүрт дөрвөөс доошгүй хүн суусан харагдна. Хүмүүсийг хуйлруулж буй тамхи тээвэрлэсэн машинуудын араас бид ч бас дагалаа. Машинууд явсаар Баянгол дүүргийн нутаг дахь Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын гаалийн газрын Монголион Транспорт Тиим ХХК-ийн гаалийн хяналтын талбай уруу нэвтэрсэн юм. Тамхи тээвэрлэсэн хоёр машиныг даган салахгүй явж байсан 00-10 УБР Ланд круйзер маркийн машины жолоочоос энэ их тамхи ямар учиртай болох хаана устгах гээд яваад байгаагийн учрыг лавлахад Мэдэхгүй эзэд нь одоо араас ирнэ гэв. Харин тамхи тээвэрлэсэн 15-0- УББ дугаартай Камаз маркийн машины жолооч өчигдөр намайг Тэхийн зогсоолд зогсч байхад хүмүүс ирээд устгах тамхи ачуулмаар байна гээд Улаанбаатар имкексээс тамхи ачсан, Налайх дүүрэг дэх хоолтын давааны хогийн цэгт тамхиа устгахаар сая очсон цагдаа нар тойрч зогсоод түлш асган шатааж эхэлсэн
боловч араас дагаж очсон машинтай иргэд дайрч ороод шатаалгасангүй. Тэгээд ийшээгээ ирсэн гэлээ. Дараа нь бид тамхи ачсан машинуудыг хамгаалж гаалийн хяналтын талбай уруу нэвтрүүлсэн цагдаа нартай ярилцсан юм.
Тэд бидэнд аль компаниас ямар тамхи устгаж байгааг хэлээгүй. Зөвхөн
хамгаалалтанд гараач гэж хүссэний дагуу ажил үүргээ гүйцэтгээд явж байна гэсэн юм. Энэ хооронд 40 Тонны чингэлэгтэй тамхийг хяналтын талбайд буулгалаа. Тус талбай уруу очихыг хүссэн ч биднийг нэвтрүүсэнгүй хэсэг хугацааны дараа тамхи буулгаад гарч ирсэн хүмүүс бас л бид юу ч мэдэхгүй гэсэн хариу өгч байв. Үүний дараа Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Д.Дариад хандлаа. Тэрбээр энэ тамхи Залуу монгол корпорацийн охин компани болох *Мон Чеп* компанийх энэ жилийн гуравдугаар сараас хойш манай баталгаат агуулахад хадгалагдаж байгаа. Өнгөрсөн пүрэв гарагт тамхиа авч устгана гээд тус компаний хүмүүс Гаалын газар болон Байгаль орчны холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч ирсний дагуу бид тамхийг
ачуулаад явуулсан. Гэтэл сая буцаагаад аваад ирлээ.
Энэ тамхи нь хугацаа дууссан болон хуурамч эд биш. Гаалиас устгаж байгаа ч юм биш.
Эзэд нь тамхиныхаа нэр хүндийг бодож байна. Үнийг нь хямдруулж зарахгүй. Тэгснээс шатаагаад устгачихна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг бид зохицуулна гээд устгалын горимоор бүрдүүлэлт хийж тамхиа авсан гэв. Устгалд орж буй Monte Carlo* тамхи нь 40 тоннын долоон чингэлэгт байгаагаас хоёр чингэлгийг нь устгажээ. 40 тоннын долоон чингэлэгт нийт гурван сая 875 мянган хайрцаг буюу хоёр тэрбум орчим төгрөгийн тамхи байгаа аж. Мон Чеп* компанийн ажилтнаас авсан мэдээллээр бол энэ тамхи ишин дээрээ хар бичигтэй үйлдвэрлэгдсэнээс болж устгалд орж буй аж. Хар үсэгтэй тамхийг авахгүй гэж тус компанийхан дээрх долоон чингэлэг тамхийг авахгүй гэж тус компанийхан дээрх долоон чингэлэг тамхийг гааль дээр жил орчим байлгасан гэнэ. Япон, Америк түншүүдийнхээ үнийг нь хямдруулж аваач гэсэн саналыг ч хүлээж аваагүй болхоор япончууд бидний нүдэн дээр тамхийг устга гэж устгалын тамхинаас хувь хүртэхийг хүссэн иргэд чингэлэг бүхий тамхийг сахиж гаалийн газрын үүдэнд хонохоор үлдлээ.
/2004.12.08 Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button