Тоглоом нь тоотой нь дээр

Монголчууд бид тоглоом тоотой нь дээр гээд тоглоом хэтэрвэл шоглоом болно гэж ярилцдагсан гэтэл 1990 оноос өнөөг хүртэл улс төр гэдэг тоглоомоор өөр хоорондоо талцаж тоглосоор эцэст нь улс орон ард түмэнд шоглоом болон хувирч байна гэхэд дэгсдүүлэл хараахан болохгүй нь мэдээж.
Зах зээлийн эдийн засаг хэмээх их урсгалд саяхан л бид хөл тавьж байсан гэвч хэдийнэ зууны арван хэдэн хувьтай тэнцэхүйц он жилийг ардаа хийж амжсан төдийгүй нэг зуунааас нөгөөд шилжсэн байх юм. Энэ хугацаанд улс төрийн тоглоомоор наадагсад улс орондоо юу бүтээж ард түмэдээ ямар зүйл амсуулав гэхээр хуруу даран тоолох юм мэдээж байж л таараа. Сайныг нь өнгөтэй өөдтэйг нь энэ удаа нуршин сайрхаж сэтгэлдээ уяраахаа түр азная. Харин сайны хажуудах саарыг түүх болон шарлан үлдэж байгаа он жилүүдийн баримтуудаас өнгийж нэг харцгаая. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэгсэн билээ. Түүхэнд ийн тэмдэглэгдэн үлдээжээ.
Монгол улс төрийн мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг доройтуулж амжсан
Ажигүйчүүдийн армийн бие бүрэлдэхүүнтэй болж амжсан. Тариа будаа, төмс хүсний ногоогоо бусдад илүүчиилдэг байснаа мартаж харийнхнаас гар тосдог болсон.
Цөөхөн хүн амаа жилд хэдэн зуун мянгаар нь эрүүлжүүлэх шинэ аргад шилжээд зогссонгүй төрөлх эх орноо согтуу монгол болгон гутаасан. Гадаадынхны өсч эдлээд хэрэгцээнээсээ хассан халтар хувцас хунарыг бэлэг дурсгал тусламж дэмжлэг мэтээр цуглуулан авчирч хүний хуучин хувцас бузар гэж эрт дээр үеэс сүсэглэдэг ард түмнийхээ багагүй хэсэгт нөмрүүлж бас даапаалсан. Заяа төөрөг нь ижил ч хүмүүн төрөхөө олсноо умартаж хэн нэгнийгээ егүүтгэх бусармаг үйлстэнээр баяжиж эхэлсэн. Түүгээр зогсохгүй бурхны оронд одогсдынхоо хөшөө дурсгалыг эрээ цээргүй
тонож дээрэмдэгчдийн бүрэлдэхүүнтэй болж хувирсан гээд тоочвол монгол улс саар бүхний үүр, уурхай болжээ гэхэд хилсдэхгүй л боловуу энэ бүхэн үнэндээ улстөр гэдэг тоглоомоор хэт улайран наадсаны гор байсан.
Өнөө жил төр засгийн эрх мэдлийг хэнд өгч алтан жолоо цулбуурыг нь хэнбугайд атгуулах вэ гэж сонгогчид төдийгүй хөгшид хүүхэд залуучууд багагүй хөөрлдөж эцэст нь улстөрийн хоёр том хүчиндээ бараг эн тэнцүүхэн саналаа өгөв.
Монголчууд бид гараа сайн бол бариа сайн гэдэгсэн гэтэл санал хураалтын маргааш өдрийн наран мандахаас эхлэн Сонгогчдын санал таалагдахгүй байна хэмээн будилцгаасан үүнийг сонгогчдоо үл хүндэтгэсэн тоглоом өнгөрсөн хугацааны тоглоомын наадгай цаашид үргэлжлэх юм биш биз гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуугаад яахав.
Сонгогчид бид ингэх учиртай гэж хошуу нэмэрлэж үг хэлэх эрх нэгэнт байхгүйгээс хойш арай ч дээ гэсэн бодлоор ажаад л өнгөрсөн улс төрийн зүтгэлтнүүд сонгогч биднийг дөрвөн жилд ганц удаа л энхрийлдэг шүү дээ.
Улс орноо хөгжүүлэх асар их нөөц болоцоо бидний өмнө бас ард ч байна Аливаа ажил асуудал хөгжил дэвшил бага гэлтгүй өчигдөр өнөөдөр маргаашийн хэлхээн дээр сүлэлдэж байдаг.
Энэ үүднээс өнгөрснөө хальт нэг эргэн харцгаах уу. Тэнд эдийн засагт дэм
үзүүлчихмээр асар их нөөц сул урсч байгааг харах болно бүх шатны зарим түшмэлүүд хэрхэн эрхлэн наадаж буйг үзэх болно. Итгэхгүй байвал зах зухаас нь хэлээд өгье.
Монгол улсын их хурал Засгийн газрын арваад жилийн өмнө гаргасан үр ашиг авчрах бүрэн үндэстэй нэгэн тогтоолыг дураараа дургигчид зоргоороо аашлах хэрэгсэл болгосоор удлаа тухайлбал тэрхүү тогтоолоор албан тушаалтнуудын хэрэглэх машин техникийг албан тушаал албан ажил дуудлагынх гэж ангилаад зогссонгүй 100 километр хэчнээн шатахуун зарцуулдаг машин хэрэглэхийг зааж бүр тодруулж өдрийнх нь явах
километрийг тогтоож үүрэгджээ. Мөн хэрэглэгч тогтоосон километрийг хэтрүүлсэн бол хэрхэн яаж нөхүүлэх талаар айлдсан заалттай аж.
Гэтэл албан тушаалтнууд ямбархахаа урьтал болгож улмаар тогтоосон 10 литр түлш иддэг машин овор бага жижиг байна гэж тунирхсанаас өнөөдөр тэд өндөр үнэтэй жийп зайдагнан гангарч явна. За яах вэ хуулиар баталгаажсан албан тушаалынх юм байна
дүүрсэн хэрэг гэж бодоход хяналт шалгалтын сулыг далимдуулан албан ажлын машин хэрэглэгчид үүн лугаа адил давраад зогсохгүй ногдсон машиныг албан тушаалынх мэтээр хэнэггүйтэн авгай хүүхдээ зөөх аялал зугаалгадаа ашиглэх гэрийн үүдэндээ сойж засгийн газрын хаяа дэрлэсэн жижиг хэрэгжүүлэгч агентлагаас эхлэн бараг бүх газар орлогочоосоо хэлтсийн даргаа хүртлэх дуудлагын машины үүрэг өөртөө тохирсон албан тушаалын машин болгож сардаа хэдэн мянган хүүхдэд өгөх 10,000
төгрөгөөс эхлэн олон сая төгрөгийг зардал болгон улсын төсвөөс суйлсаар удаж буй төсвийг ийнхүү бүрэлгэчидтэй одоо тэмцэж шударга ёсыг тогтоох юмсан.
Нөгөөтэйгүүр мөн л дээд шатны эрх бүхий байгууллагаас төрийн яам тохируулагч агентлагуудад улсын төсвөөс зардлыг нь гарган гар утас хэрэглэх албан тушаалтнуудыг зааж өгсөөр атал бас л олдсон азаа хувийн явцуу эрх ашигт түлхүү ашигладаг илүү харж билүү долоогчидын харгайгаар дээрх шийдвэр мөн л уланд гишгэгдэж зарим хомхой донтнууд үүнийгээ нуун дарагдуулахын тулд сарын цалин дээрээ тодорхой бус зүйл ангиар хэдэн арван мянган төгрөгийг нэмэгдэл болгон авч төсвийг цөмлөх ухаан сийлж суугааг яалтай билээ. Ийм увайгүй үйлдлийг бүх шатанд цэвэрлэж чадваас улсын төсвийн цоорхой нөхөгдөж улмаар сонгочдод амласанаа
хэрэгжүүлэх нийгмийн асуудлыг зохистой шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хялбархан олж болохсон. Далайд дусал нэмэр, дуслыг хураавал далай болдог гэж ярьдагсан. Ингэж баймаажин улс орон, ард түмнээр наадагчдын тоог цөөрүүлж чадна. Явцуу эрх ашгаар амиа зогоодог албан тушаалын хэнээрхэлийн нэг хэсэг намдах болно. Үүнийг энэ удаагийн бага биш их эвслийн засгийн газрын бие бүрэлдэхүүн хийж чадваас сонгогч бид төр засагтаа итгэх итгэл тодорхой хэмжээгээр ахих болно. Улсын төсвийн далайд албан тушаалтан хэн боловч дусал нэмэр болох аваас та бидний хүртэх хишиг нэмэгдэх болно гэдгийг хаана хаанаа
мартахгүй юмсан.
/2004.12.08 Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button