Уяачдад цол олголоо

түрүү магнай, айргийн тавд хурдлуулж, наадамч олноо баясгасан Нийслэлийн Налайх дүүргийн харьяат, уяач Гарамжавын Сундуйжавт улсын тод манлай уяач цол олголоо.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач Г.Алтангэрэл, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ц.Хэнмэдэх, мөн аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Л.Чойдог нарт улсын манлай уяач цол, Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Г.Баттөмөр, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Ц.Бямбадорж, Нийслэлийн Налайх дүүргийн уяач Г.Ганбат, Увс аймгийн Өндөрхангай сумын уяач Д.Сүхээ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Г.Сэргэлэнбаатар, Увс аймгийн Өндөрхангай сумын уяач Д.Цэнд-Аюуш нарт улсын алдарт уяач цол олгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гардуулан өглөө.
Ерөнхийлөгч цол гардсан уяачдад баяр хйргээд Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болсон нь үндэсний их баяр наадам, түүний салшгүй нэг хэсэг монгол түмний хийморь лүндаагийн илэрхийлэл болсон хурдан морины уралдаан, уяачдын хөдөлмөрийг төр анхааралдаа авч, дэмжиж байгаагийн тод илэрхийлэл.
Монголын тал нутагт хүүхдийн гийнгоо өнө мөнхөд цуурайтаж, хурдан морьдын төвөргөөн түчигнэж, уяачид та бүхний уясан морьд хурдан, унасан хүүхэд эрүүл энх байж, хурсан олноо цэнгүүлж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье гэлээ.