Хувцасны хэв загварыг өөртөө тохируулан сонгох

Хар өнгө гоолиг, харин цагаан өнгө тарган харагдуулна, босоо зураас нарийн, хөндлөн зураас өргөн болгодог гэх мэтийн өнгөц бөгөөд өрөвдмөөр ойлголтуудаас төдийлөн хэтэрсэнгуй. Социалист хөмүүжлээр чанагдсан пролетарич хувцасны загвар зохион бүтээгчид хямд хувцсыг цэвэрхэн гоёлоор (алчуур, зүүлт) чимэглээд бор галуу байснаа хун болоо хувирчих гэх мэтээр ухуулдаг байжээ. Энэ нь хуучин цагт баян хүн бол өөдгүй муу хүн, харин ядуу хүн үнэт капитал гэх мэтээр молигддог байсан эв хамтач намын тунхгийн үлдэгдэлэрхүү юм.
Гэтэл эмэгтэй хүний хамаг сүр жавхаа, хийморь нь хцвцсандаа байдаг. Эмэгтэй хүн өөд болохынхоо өмнө хамгийн сайхан дээлээ өмсдөг, үс гэзгээ янзалдаг гэж ярилцдаг. Сайхан хувцаслахын тулд элсэнд ус асгахтай адил мөнга үрэх хэрэггүй ч зөвхөн даавуунд нь мөнгө төлөхгөй байвал дээрсэн. Сайхан хослол өмссөний дараа таны нуруу эгцэрч харц тань бардам болохыг ажиглаарай. Тантай уулзсан, зөрсөн бүх хүмүүс ганцхан хоромд л таны тухай төсөөлөл, үнэлэлтээ хийж амждаг. Хэрэв таны гадаад төрх хөлийнхөө хумснаас үснийхээ үзүүр хүртэл төгс төгөлдөр сэтгэл татам сайхан байх аваас та өөрийн тухайд санаа зовох нэг ч зүйлгүй болдог. Ийм хатагтайд мэдлэхээс нь өмнө хүмүүс хэдий нь татагдчихдаг ажээ. Хэрэв хувцаслалтандаа өчүүхэн зүйлийг ч хайхралгүй орхивол энэ чинь таны өөртөө итгэх гадаад үзэмжийн төгс байдлыг ч эвддэг нь харамсалтай.
Эрт балар цагт хувцас хүнийг байгалийн нөлөөнөөс л хамгаалах үүрэгтэй байжээ. Гэтэл одоо үед цавцсыг зөвхөн хээнцэр сайхан харагдахын төдий биш, бас зиндаагаа яалт ч үгүй илэрхийлэх гэж өмсдгийг мартаж болохгүй. Та өөрийгөө хувцас муутай ноорсон хүн, ганган эр хоёрт хэрхэн ялгаатай хандахаа ажиглаарай. Мөн таны мэдэх жонон гуйлгачин хоёр зөвхөн хувцсаа солиход л байр нь солигдож, бяцхан ханхүү алхам тутамдаа адлуулан нулимуулж, хааны жанч нөмөрсөн гуйлгачин бүхнийг өмнөө сөхрүүлдгийг та санаж байгаа нь лав. Бүсгүй хүний хувьд хувцас бол бүр амь, сүнс нь байдаг. Хувцас муутай эмэгтэйд гоо үзэмж байдаггүй. Гоёмсог хувцсаа тайлсан үнсгэлжин жирийн л зарц бүсгүй болж, шинэхэн даашинз, шидэт шаахайныхаа хүчээр үлгэрийн дагина болдог шүү дээ.
Хээнцэр хувцаслах анхны зарчим
Энэхүү гайхамшигт урлагийн а үсэг нь өөрийнхөө биеийн галбир, байр сууриа хаггалзан хэв маягийг сонгох явдал юм. Хэв маягийн сонголт хийхдээ өс, нүдний өнгө, биеийн галибараар ойролцоо алдартай бүсгүйчүүдийн гадаад төрсийг ажиглаж болно нэгэгт олон талаас нь сайтар ажиглан олсон хэв маягаа ерөнхийлөн барьж хувцаслах нь танд төвөггүй хялбар байна. Хувцасны моод загвар таны эрхэм чанаруудыг тодруулж, тааламжгүй хэсгүүдийг тань нуун далдалж, таны бусдад харуулахыг эрмэлздэг тэр л шинж төрх, байр суурийг тань илэрхийлж чадахуйц байх ёстой. Ийм болохоор моод загвар бүхнийг зөвшөөрдөг бөгөд хамгийн чухал нь зөв сонголтыг өөртөө тохируулан сонгож чаддаг байх хэрэгтэй. Ингээд одоо биеийн галбирт хувцас хэрхэн зохицдог зохицлыг үзэцгээе.

Та өмсөх хувцсаа тохируулан сонгохдоо өндөр, намаа бус харин биийн ерөнхий хэлбэр харьцаагаа харгалзан шийдээрэй. Монгол эмэгтэйчүүдийн бүсэлхий Ази, Европчуудтай харьцуулахад дундаж төвшинд байдаг бөгөөд хэрэв таны биеийн хэлбэр, харьцаа тэгш тэнцүү бол Онолын хувьд дурын хэв маяг, чөлөөт шийдэлттэй өмд банзлын хослол, даашинз пальто хэрэглэж болох ажээ.
Та хүснэгтийн дагуу хувцасныхаа хэв загварыг сонгон тохируулж чададг болчихвол би ямар харагдаж байна? хэмээх бусдаас түм бум дахин асуудаг сохор зоосны ч үнэгүй асуултаа мартах болно.

Хэн юуг өмсөх вэ?
Таны хувцасны сонгол боловсрол, зэрэг зиндаа, мэдрэмж таашаал, зан авирыг тань бусдад үргэлж мэдээлдэг. Хамгийн ерөнхий зүйл тогтолыг танилцуулахад Гоёл бол чөлөөтэй, яруу сайхан байх ёстой. Бас дээр нь энгийн хийгээд даруу байдлыг хослуулбал та төгс төгөлдөр эмэгтэй болж хаарагддаг. Та хэт хоцрогдсон, түүнчлэн таны амьдралын хэв маяг үл зохицсон болгоноос салах нь зүйтэй. өөрөөр хэлбэл хувцас таны мөн чанарын тусгал болор ёстой.
Хэрэв та хууль зүйн яаманд алба хашдаг бол жинс болон зурагтай цамц өмсвөл амаа барих алдаа болно биз дээ. Хэрэв улс төр, олон нийтийн алба үүрэгтэй бол таны гадаад байдал уламжлалт нийлээд даруу төлөв байх ёстой. Хэрэв та цэнгээний газарт үйлчилдэг бол цээж гуяа аль болох их хэмжээгээр ил харуулбал амжилт олно.
Хэрэв та парлементийн суудлын төлөө өрсөлдөх бол яг сенаторч хатагтай шиг ажил хэрэгч, хатуу чанга байдлаар хувцасла. Учир нь дарга бол дарга л байх ёстой. Хүмүүс ёс зүйг илүүд үздэг. Хүмүүсийн ажил хэргийн бүтэлгүйтэлд хамгийн эн тэргүүний буруутан нь тэдний өмссөн хувцас байдаг гэдгийг хүмүүс хожим нь ч болтугай санадаггүй нь харамсалтай. Бүрэн төгс сайхан хувцас эзнээ эрхэм, үзэсгэлэнтэй болгож, итгэл үнэмшлийг даллан дууддаг. Ингэж хувцасласан үедээ эмэгтэй хүний ажил хэргээ бүтээх магадлал 60% хүртэл нэмэгддэгийг Кембрижийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд нотолжээ. Хувцас эзэндээ энэ бүхнийг явчирдаг учраас хувцас бурхан хэмээн бүх үндэстний хэлээр өргөмжлөгдөн хэлэгддэг юм. Та хувцасны сонголт хийхдээ өөрийн хэрэгцээ, алба үүрэг, хүсэл сонирхлоо нийлүүлэн сайтар нятлан бодоорой. Та хувцсандаа яаж хандана хүмүүс танд тэгж ханддаг.

Биеийн хэлбэр харьцаа Даашинз, пальто Өмд банзлын хослол Анхаар
Туранхай -Атираа хуниастай
-өргөн ханцуйтай
-Хөндлөн шугамтай
(эсгүүр, оёдол, хээ хуар)
-Сул чөлөөтэй-өргөн бүстэй
-Бэлхүүс тодруулсан том цамц,
хантааз, пиджактай
-өмд,өргөн сул

-Банзал дэрвэгэр хормойтой
-Босоо шугамнаас эсгүүр, оёдол, хээ)
-Бариу бүхнээс зайлсхий
-Богино үстэй үслэг эдлэлээс зайлсхий
Тарган -Бэлхүүсээр үл мэдэг бариу
-Бараг шулуун, доошоо өргөндүү
-нарийндуу ханцуйтай
-Босоо шугамтай (эсгүүр, оёдол, хээ)
-Хөндлөн шугамгүй
-Атираа хуниасгүй
-Нарийн бүстэй
-өмд, өмдний хослолыг санал болгохгүй
-Урт үстэй үслэг эдлэлээс зайлсхий
-Хөндлөн шугамнаас зайлсхий
Жижиг цээж өргөн ташаа -Бэлхүүсээр үлмэддэг бариу
-Ташаа бариагүй сул чөлөөтэй
-Том өргөн энгэр захтай
-Дээд хэсгээр том өргөн халаастай
-Мөрний шугамыг өргөсгүй (давхар мөр)
-Зөвхөн урт пиджак,цамц, хантаазтай

-өмд нарийн шуумагтай
-Банзал атираа хуниасгүй
-Цээж ташааны
өргөнийг тэнцүүлэхийг хичээ
-Цээжний хэсгээр босоо шугам
(оёдол, хээ, эсгүүр)
– наас зайлсхий
Том цээж, жижиг ташаа -Ү хэлбэрийн гүн ухлаадастай зах, энгэртэй
-Ташаа хүртэл босоо шугамтай
-Ташаа хавьд том өргөн халаастай
-Богино пиджак, цамц, хантаазтай
-өмд өргөн шуумагтай
-Банзал дэрвэгэр хортойтой
-Цээжний хэсгээр хөндлөн
шугамнаас зайлсхий
-Ташааны хэсгээр босоо шугамнаас зайлсхий
-өгзөг барьсан бүхнээс зайлсхий
Богино цээж, урт хөл -Гол нь бэлхүүс тодруулаагүй шугамтай
-Ташаа хавьцаа бүстэй
-Урт пиджак, цамц, хантаазтай (сонгодог)
-Богино банзал
-Доогуураа сул, чөлөөтэй тавьдаг гадуур цамц зүгээр

өгзөг барьсан бүхнээс зайлсхий
Урт цээж, богино хөл -Бэлхүүс тодруулаагүй шугамтай
-Бэлхүүснээс дээшээ бүстэй
-Урт пиджак, цамц, хантаазтай
-өмд өргөн бус энгийн
-Банзал урт
-өмд, өмдний хослолоос зайлсхий
-Хөлөндөө анхаарал татахгүйг хичээ
-Хөлөө урт харагдуулахыг хичээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button