Эцэг хуулиа эрхэмлэн, баяжуулахын учир

Шинэ Yндсэн хуулиа ёсчлон баталж, мэдэгтүн, сахигтүн хэмээн тунхаглав. Зургаан бүлэг, жаран есөн зүйлтэй энэхүү баримт бичгийн үг өгүүлбэр, утга санаан дор монголчууд захирагдан, басхүү нөмөр хамгаалалд нь амьдрах эрин эхэлсэн билээ.
Yндсэн хуулиа 12 жилийн турш түшин амьдрахдаа бид өөрчилж шинэчилмээр зүйлс мэдрэгдэх болсныг нь хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа улс оронд бий болсон нөхцөл байдлын ээдрээн дунд гарц хайхдаа эцэг хуулиа яаран дэлгэсэн тохиолдол олоон. Гэвч дэлгэх тоолондоо зүг чиг өөр гарц олж, өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах боломж харцгаасан. Улмаар үндсэн чиг баримжаа байх учиртай баримт бичиг маань маргааны талбар болж орхив. Анхдугаар чуулган нээгдсэн баяр наадмын өмнөх өдрөөс л Yндсэн хуулийн зүйл, заалтыг чанга дуугаар дурдсан мэтгэлцээн эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зэвшилцөн УИХ-д өргэн мэдүүлнэ гэсэн үгс хэрхэн салхинд хийсэхийг сонгогчид анзаарав. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг юмилсиоор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуургавар болно хэмээх
заалтууд өнөөдрийн нөхцөл байдалтай илт зөрчилдлэө. Түүнчлэн 2005 оны төсөв хэлэлцэх их ажлын наана Yндсэн чиглэл нэрт олон хуудас цаас эргүүлж цаг алдах шаардлага гарав.
Туршлага нимгэн депутатууд тал талаас нь түшиж босгосон шинэ Yндсэн хууль энэ цагийн алхаанаас хоцорч, нийгмийн амьдралд хэмнэл удирдлага болж чадахгүй байгаа нь харагдав. Ийм нөхцөлд, Yндсэн хуульд туссан гол үзэл-баримтлалыг хадгалахын зэрэгцээ зарим зайлшгүй өөрчлөлт үгүйлэгдэж байна. Эцэг хуульдаа гар хүрэхийг эсэргүүцэгчид, дэмжигчид хоёр талд хуваагдан байр сууриа илэрхийлж эхэллээ.
Өнөөдөр сонин удаах байр суурийг хуваалцаж буй бөгөөд энэ мөчөөс эхлэн Yндсэн хуулиа өөрчилье нэр дор шинэ хэлэлцүүлгээ нээж байна. Монгол Улсад засаглалын эрх мэдлийг цэгцлэн ялгаж салгах зоригтой алхам хэрэгтэйг, нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах, сонгуулийн системийг шинэчлэх, түүнчлэн хөгжил дэвшлийн алхаандаа нийцүүлэн тусгах учиртай бусад заалтын эргэн тойронд уншигч Таны санаа бодлыг бид сонины хуудаснаа уралдуулна.
Тодорхой саналуудаа [email protected] болон Жуулчны гудамж, Монгол ньюс группийн байр, Өнөөдөр сонинд хаягаар, 99199267, 99280900 дугаарын угсуудаар өгөөрэй.
Ноён, бэрстэй тулсан хүү шатрын хөлөг дээр ялагдал хүлээ хийг үзэв. Хүчтэй төртэй байхын сайн сайхныг үе үеийн сэтгэгчид магтан дуулсныг олонтаа сонсов. Төр төмөр нударгаа өер рүүгээ чиглүүлдэггүй, хүмүүс руу далайдаг. Төрийн энэ аран-шингаас эрх чөлөөгөө хэр-хэн хамгаалах вэ гэдэг асуулт манай гаригийн иргэдийн мөнхийн эрэл хайгуул аж. Хүн төрөлхтөн өөрийн ашиг сонирхлыг хамгаалах гэж төрийг бодож олсон, тиймээс хэмжээлшгүй дур зоргыг нь хүн төвтэй иргэний нийгэм л хязгаарлаж чадна. Монгол Улсын Yндсэн хуулийн тунхаг хэсэгт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогц-лон хөгжүүлнэ гэж заасан нь
ийм учир шалтгаантай биз ээ.
Сүүлийн үеийн хуульчид, улстөрчдийн амны уншлага болсон Монголын иргэний нийгэм үнэн чанартаа төрийн туухайг дийлэх сэтгэлгээгүй, сул орон зай мэт идэвхгүй оршиж байгаад судлаачид харамсаж байна. Засгийн газрыг хэлэлцээрт дуудах шалтгаан хэдэн арваараа хуримтлагдчихлаа. Хамгийн наад зах нь ядуурал, хээл хахууль, хүнд суртал, агаарын бохирдол гэх мэт асуудлаао гадна татвар төлөгчдийн хөрөнгөнд үрэлгэн хандах, улс төрийн зорилгоор ашиг-лах, цалин хэле, үнэ өртгийн ханш ард түмний оролцоогүигээр залруулахад үнэхээр бэрх болсон байна шүү дээ гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор, профессор Н.Лүңцэн-дорж халагласан. Тэрбээр Монгол Улсад иргэний нийгэм төлөвшин хөгжихөд ард түмний төлөөлөгчдийн дээд байгууллага болох УИХ ту-сална хэмээн найдаж байна. Yгүй бол монголчууд УИХ-ын түүхийг төгегөл болгоод электрон төлөөллөөр төрөө хянах цаг нэг их холгүй гэдэгт доктор эргэлздэггүй аж.
Монголын парламент иргэний нийгмийн сэтгэлийг эзэмдэхийн тулд, ард түмний зүгээс төрдөө та-вих хяналтыг гүй-цээж өгөхийн тө-лөө төге төгэлдер Yндсэн хуу-лиар үйлчлэх санал тавьж эхэл-лээ. Тэд ч авилга, хээл хахууль, сон-гуулийн өмнөх худал амлалтаас залхсан болол-той. Жирийн ир-гэд бидэнд Засгийн газар, УИХ-ыг хэлэлцээрийн ширээнд дуудах эр зориг, хөгжил, төлөвшил дутаж буйг хүлээн зөвшөөрцгөөе. Иргэний нийгмээ аврахын тулд оршин тогтнох ёстой ч хамгийн муу зүйл болох дур зоргоороо авирлан өөгшигч төрийг төге боловеронгуй Yндсэн хуулиараа хязгаарлан барья. Доорх хүснэгтийг хараач. Энд таны эрх ашгийг дээ-дэлеэн үг, өгүүлбэрийг умартсан бол төр төдий чинээ сөрөг араншингаа үзүүлж буй хэрэг. УИХ-д суудалтай намууд Yндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар ийм байр суурьтай байна.
(өнөөдөр 2004.12.10 287)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button