Зорге хилс хэргээр амиа алдлаа

Йокохамын өмгөөлөгчдийн танхимын санаачилгаар энэ асуулт дахин босч ирэв. Японы Йокрхама хотын арван өмгөөлөгч сүүлийн арван жилийн хугацаанд чөлөөт цагаа Рихард Зорге агсны хэргийг мөрдөн шалгасан хийгээд дараа нь шүун тасалсан, цаазаар авах ялыг гүйцэтгэсэн бүхий л нөхцөл байдлыг нарийвчлан судлахад зориулжээ.
80-аад оны дундуур Японы Парламент тагнуулын эсрэг үйл ажиллагааны тухай хуу-лийн төслөөр маргаан өр-нүүлсэн нь тэднийг ийм ажил хөөцөлдөхөд хүргэсэн аж. Уг хууль гаргахыг дэмжигчид (уг хууль гараагүй) доктор Рихард Зоргед учирсан явд-лыг тохиромжтой тохиолдол болгонд иш татаж, Японы эсрэг гадаадын тагнуулын ийм гэмт хэрэг дахиад хэзээ ч давтагдах ёсгүй гэж хэлдэг байв. Гзгэхээр нь Йокохамын сониуч өмгөөлөгчид үнэн хэрэг дээрээ хэзээ ч давтагдах ёсгүй гэмт хэрэг гарсан эсэхийг нягтлахыг зорьсон байна. Йокохама хотын Зорген хорооны дарга Тошиаки Манабегээр ахлуулсан арван өмгөөлөгч өөрсдийнх нь энэ судалгааны үр дүн хууль эрх зүйд цэвэр онолын л ач холбогдолтой болохоос биш практикийн ямар ч үр дагаваргүй гэдэгт эргэлзэхгүй байв. Тэдний шаргуу хөдөлмөрийн эцэст эрх зүйн далайцтай бүтээл саяхан гарсан бөгөөд түүнд Албан хэрэгцээнд зориулав гэсэн тэмдэг дараад Японы өмгөөлөгчдийн танхим руу даруй илгээжээ. Олон хуудастай энэ баримт бичгийг нууцалсан нь түүнийг бүтээг-чид эрх баригчдын санаанд ороогүй дүгнэлтийг хийсэнтэй холбоотой байж мэднэ. Хамгийн гол нь 1941 онд Рихард Зоргед оноож, 1944 оны XI сарын 7-нд гүйцэтгэсэн цаазаар авах ял хууль эрх зүйн маш бүдүүлэг алдаа байсан болов уу. Өмгөөлөгч Манабе ярилцахдаа ийм дүгнэлт хэлсэн юм. Баримт бичигт өгүүлэхдээ, оноосон ял зөв эсэхэд тун эргэлзэж буй гэсэн байжээ.
Рихард Зорге Зөвлөлтийн тагнуул бөгөөд Германы Франкфуртер цайтунг сонины сурвалжлагчийн дүрээр эхлээд Хятадын Шан-хайд, дараа нь Японд ажиллаж байсныг хуульчдын хэн нь ч эргэлзээтэй болгох гэсэнгүй. Гагцхүү Зөвлөлт холбоот улс руу чиглэсэн тухайн үеийн Японы бодлогод дүн шинжилгээ хийх, Герман-Японы харилцаанд дугнэлт өгөхийг зорилгоо болгосон аж. Зорге богино хугацаанд нөлөө бүхмй хүмүүсийн, түүний дотор Германы элчин сайд Оттын итгэл, хүндэт-гэлийг хүлээжээ. Герман улс ЗХУ руу довтлохоор зэхэж байгаа тухай мэдээллийг чухам олон талын хэлхээ холбооныхоо ачаар уг үйл явдал эхлэхээс нэг сарын өмнө олж аваад Москва руу дамжуулж чадсан юм.
Квантуны арми ЗХУ руу довтлохоор төлөвлөөгүй байгааг Зорге 1941 оны аравдугаар сарын 15-нд мэдээлжээ. Ийм мэдээ авснаар Улаан армийн дивизүүдийг Алс Дорнодоос татан Зөвлөлт-Германы фронт руу аваачих шийдвэр гаргахад болгоомжлох юмгүй болсон байна.
Рихард Зорге тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн сэрдэгдэж 1941 оны аравдугаар сард баривч-лагдав. Японы үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц, цэрэг дайны шинжтэй мэдээллийг гадаад улсад дамжуулсан гэсэн ял түүнд тулгав. Төрийн нууцыг хамгаалах тухай хуулийн дөрөвдөх заалт Зоргед оноосон ялын гол үндэслэл болсон байна. Тодорхой хэлбэл, ЗХУ руу биш Зүүн Өмнөд Азийн орнууд руу халдах шийдвэр гаргасан Эзэн хааны бага хурлын онц нууц материалыг гартаа оруулсны учир Зоргег буруут-гасан аж. Зоргед оноосон чухам энэ ялыг Йокохамын өмгөөлөгчид үндэслэлгүй гэж үзжээ. Асар их материалтай танилцаж, судалсны дүнд тэд Зорге бол ердөө бусдаас олж авсан мэдээллийг нэгтгэн үзэж, дүн шинжилгээ хийжээ гэсэн ганцхан дүгнэлт хийсэн байна.
Зорге мэдээллийг хоёр эх сурвалжаас авдаг байж. Япон улс ЗХУ руу довтлохоор төлөвлөж байна гэсэн мэдээллийг элчин сайд Отт өгчээ. Ийн хэлэхдээ тэрбээр Эзэн хааны бага хуралд оролцсон Гадаад хэргийн сайд Мацүокийн нэрийг иш татсан байна. Өөрөөр хэлбэл, уг мэдээлэл Мацүокагаас уламжлагдан өөрт нь ирсэн болохыг тодруулжээ.
Мэдээллийн нөгөө эх сурвалж нь хоорондоо нарийн хэлхээ холбоотой гурван хүн бөгөөд Японы армийн офицер Физи тэдний нэг нь байв. Эзэн хааны ордонд хийсэн бага хурал ямархуу болов хэмээн түүнээс асуухад Маш сайхан гэж гойд товчхон хариулжээ. Энэ хариулт хүнээр дамжин Зорген сонорт хүрэхэд уг мэдээллийг шалгаад, бүх зүйлийг дэнсэлж үзээд Япон улс ЗХУ руу довтолж зүрхлэхгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэгээд үүнийгээ төвдөө илгээжээ.
Yүнд тагнуулын үйл ажиллагаа ч, улсын нууцыг задруулсан хэрэг ч огт байхгүй нь өмгөөлөгч Манабе болон түүний нөхдөд тун тодорхой байлаа. Рихард Зорге шүүхээс ял авч, цаазаар хороолгох ямар ч гэмт хэрэг үйлдсэнгүй. Хийсэн дүгнэлт нь үнэн зөв байсны төлөө л Зөвлөлтийн тагнуулч шийтгэл хүлээсэн байна.
Зорген өмгөөлөгчид давж заалдах өргөдлийг яагаад нэг өдрөөр хожигдуулсан нь Йокохамын хуульчдад ойлгомжгүй хэвээр үлджээ. Өргөдөл өгч болох эцсийн хуга-цааг шүүгчид нь өмгөөлөгчдөд хэлээгүй гэдэгт итгэхэд бэрх. Хэрэв давж заалдах өргөдлөө хугацаанд нь өгчихсөн бол Германы сэтгүүлч, Зөвлөлтийн тагнуулч амьд үлдэх байсан гэдэгт Зорген хороо-ныхон эргэлзэхгүй байгаа юм.
(өнөөдөр 2004.12.10 287)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button