Цагаан шөнө дэлгэцэнд амьдрана

Тэрбээр Цагаан шөнө дуундаа клип хийлгэхээр шийдэн зураг авалтандаа оржээ. Hero entertaiment студид бүтээж буй уг клип ирэх долоо хоногийн эхээр дэлгэцэнд гарч, шинэ жилийн цас бударсан цэнхэр үдшүүдийг авчрах гэнэ.
Поп хатагтай хүүгийнхээ хамт Сингапурт амьдрахаар төвхнөснийг бид мэднэ. Гэвч намрын сүүл, өвлийн эхэн сарыг эх орондоо сэтгэл уяатай өнгөрөөсөн билээ. Шинэ оныг Монголд -угтахаар төлөвлөсөн дуучин Сараа 2005 оны эхний улирлыг хүүгийнхээ сурч боловсроход зориулан Сингапурт үдэхээр бэлтгэлээ базаажээ.
(өнөөдөр 2004.12.10 287)