Б.Пүрэв-Очир, П.Бадамдорж нарт цаазаар авах ял оноов

Нийслэл хотод цагаан цасан бударсан эл өдөр ха-руул хамгаалалттай урьд-чилан хорих ангид жинхэнэ халуун уур амьсгал өрнөж байлаа. Эрхээ хасуулсан хо-ригдлуудад эргэлт оруулдаг хоёрхон өдөр байдаг. Тэр нь долоо хоногийн лхагва, пүрэв гариг. Тэр өдрүүдэд нь шүүх хурал болсон. Хэрвээ тэнд шүүх хурал болж байвал эр-гэлтийг хаачихдаг туршлага бий. Харин энэ удаа тэгсэнгүй. Олзуурхууштай л юм.
Улсын яллагчаар шүүх хуралд оролцсон прокурор Т.Жадамбаа хэрэгтэн Б.Пүрэв- Очир болон П.Бадамдорж нарт Эрүүгийн хуулийн 91-ийн 2-ын 1, 7, 11,12,13, 16,17-гоор цаазаар авах ял оноож байгаагаа хэлсэн. Тэд ах дүү нарын хүүхдүүд юм билээ. Дөнгөж самарт явах замдаа танилцаад л нутагт нь очоод хам хэрэгтэн болсон Л.Цогт-баатарт 25 жилийн хорих ял оноосон. Машин шатаахад оролцсон гэх Б.Батсуурьт таван жилийн ял сонсгоно лээ.
Түүний дараа хохирогч-дын өмгөөлөгчид үгээ хэлсэн. Тэр явцад шүүх хуралд хүнд-рэл гарсан бөгөөд хурал дар-галагч дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан хурал үймүүлэгчдийг тан-химаас гаргахыг цагдаад санал болгосон хэдий ч, тэд явах сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн. Тэд уйлсан, үгээ хэлсэн. Хачирхалтай нь, баахан дүрэмдсэн хурал даргалагчийн үгийг бүгдийг сонсоно лээ. Тэр бүхний дараа хэн ч танхимыг орхисонгүй. Хурал цааш үргэлжлэв.
Энд хохирогч нарын хөлсөлж авсан өмгөөлөгчдийн үгийг товчлон нийтлэх хэрэгтэй болов уу.
Ховдын харьяат гурван талийгаачийн өмгөөлөгч Намжил -Энэ хэрэг анхнаа-саа зохион байгуулалттай явагдсан гэх үндэслэлтэй. Миний хохирогч нарыг нэг насаар нь хагас өнчин болгож хохироосон. Энэ гэмт хэргийн улмаас ах дүү 27 хүн тэд-гээрийн ар гэр хохирсон. Тэр аймшигт үед тэдний нулимс нь бороо мөндөр орж байгаа юм шиг болж, орилж чарлаж, зарим хүмүүс нь ухаан алдан унаж байсан байна. Харин хохирогч нар баатар эрийн ёсоор тэмцжээ. Тиймээс алуурчдад цаазаар авах ял оноохыг хүсч байна.
Баянхонгорын харьяат талийгаач Баянмөнхийн өмгөөлөгч Итгэл- Мон-голчууд бусад ард түмнээс онцлох өвөрмөц сайхан сэт-гэлтэй, хүнийг хайрлах, зоч-лох ёс журамтай ард түмэн. Гэтэл энэ хүмүүст /шүүгдэгчид рүү заав/ араатнаас ялгарах шинж байна уу?
Би хуулийн байгууллагад 40 жил ажиллахдаа ийм аймшигт хэргийг анх удаа сонсч байна. Хэдийгээр зохион байгуулалттай аллага ч, цаана нь мэдээлэгч байгаа. Гэхдээтэр нь хэзээ ч илрэхгүй. Түүнийг нь тодруулъя гэвэл эдний амьсгалах хугацаа л нэмнэ.
Гэмт этгээдүүдэд хуулийн дээд хэмжээ оногдуулахыг хүсч байна. Уг нь хохирогчдыг яаж тамласантай адил тамламаар байгаа байхгүй юу.Даанч хуулиндаа тэгж заагаагүй болохоор яах ч аргагүй юм.
Хохирогч Сандуйжавын өмгөөлөгч Цэрэндолгор-Энэ хэргийг бараг Сандуйжав зохион байгуулсан мэт яриа гарч, хардлага байгаа учраас би энд ирсэн. Сандуйжав гар утсан дээрээ ирсэн дуудлагын талаар мөрдөн байцаагчид мэдүүлэг өгснөөс болж өөрөө хэрэгт орооцолдсон байдаг. Энд байгаа хохирогч нар түүнийг сэжиглэж байгаа нь үнэн. Гэхдээ нийтдээ Ховдынхон тэгж байна гэхээ болиоч ээ. Дахиад ингэх юм бол хүнд гэмт хэрэгт хүнийг гүтгэсэн гэдгээр шүүхэд гомдол гаргахаа хэлье. Сүр-дүүлж байгаа юм биш шүү.
Хохирогчдын өмгөөлөгчид үгээ хэлсний дараа хууль ёсны хохирогчид нь бас үгээ хэлсэн.

В.ДААНСYРЭН ЦААЗЫГ ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ НЭЭЛТТЭЙ ГYЙЦЭТГЭЕ
Энэ хүн бол талийгаач Баянмөнхийн аав.Түүний хүү 27 настайдаа хорвоог орхисон. Шүүх хуралд оролцогчдоос хамгийн ахмад нь болох цагаан сахалтай тэр буурал (ЗЭнэ гурав адилхан л ял зэм авах байх гэж бодож байна. Гэхдээ олон нийтийн өмнө нээлттэйгээр цаазаар авах ялыг нь гүйцэтгэвэл бусдад сургамжтай байх болов уу.

ТАЛИЙГААЧ Ш.ОРГИЛСАЙХАНЫ ЭГЧ ЦААЗААР АВСАН Ч БАГАДНА
Түүний дүү түүхийн эдийн ченж байсан. Гэмт халдлагад өртсөн хүмүүсээс хамгийн ахмад нь. Дарханы политехникум төгссөн. Дөрвөн хүухэдтэй. Шүүмж дээр түүний төрсен эгч үг хэлсэн. Тэгэхдээ …эхнээсээ л энэ гурав ярьж тохирсон байсан. Дээрэм хийсэн арван хэдтэй хүүхдэд 10 жилийн хорих ял өгч байгаа юм чинь ийм жигшүүрт хэрэг үйлдсэн улсад цаазаар авах ял өгсөн ч багадах биш үү!

ТАЛИЙГААЧ ЖОЛООЧ ГАНБОЛДЫН ЭГЧ ОЮУНЦЭЦЭГ ЦОГТБААТАР АА! ЧИ YНЭНЭЭ ХЭЛЭЭЧ!
-Би хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцсан. Яахаараа Б.Батсуурийн ээждээ хулан-жороо алж өгнө гэж хүнээс авна гэсэн буу, хэрэг гарсан хугацаатай давхцаж байдаг юм бэ. Хэрэгт холбогдсон Л.Цогтбаатарын хувьд би арай өөр бодолтой байдаг. Одоо ч түүнийг Б.Пүрэв-Очирын далд дарамтад байдаг болов уу гэж боддог. Туүнд хандаад хэлэхэд …Чи үнэнээ хэлээч. Тэгвэл бурхан чамайг харж үзэх ч юм бил үү.

ТАЛИЙГААЧ ДАМБАДАРЖААГИЙН ТӨРСӨН АХ С.ЖАРГАЛ ЭДНИЙГ ТЭЖЭЭСНЭЭС НОХОЙД ХООЛ ӨГСӨН НЬ ДЭЭР
Талийгаач туслах жолоочийн ах ингэж хэлсэн. Тэрбээр Дөрвөн хүн хороосноос ганц Пүрэв-Очирыг алчихаад энэ хоёр залуу биеэ аваад гарах боломж байсан. Тэртэй тэргүй буу зэвсэг, хутга шөвөг нь бүгд байсан шүү дээ. Тиим болохоор би эднийг Баянбадарчийн алуурчид гэж нэрлэхэд буруудахгүй байх. Төрсен дүүгээ, ачтайгаа дагуул-чихаад хүн алж байгаа улсыг ингэж нэрлэхэд хилс болохгүй биз ээ. Нэг хоригдолд улс 66000 төгрөгийн зардал гар-гадаг гэнэ. Тэгвэл энэ хүмүүст 198000 төгрөгийг өдөрт Төр, засаг зориулдаг байх нь. Яах гэж тэр вэ. Нинжин сэтгэлгүй алуурчдыг тэжээх гэж үү. Түүнийхээ оронд олигтойхон хуцдаг айлын нохойд тэр мөнгөөрөө гэдэс дотор авч өгсөн нь дээр. Мэдээж хэрэг, эдэнд цааз ногдож таарна.
Тэгэхэд Монголын хөре шороо олдох болов уу даа. Алуурчдад хандаж хэлэхэд хэдийгээр миний дүү та нарын гарт үрэгд-сэн ч жам ёсоороо хөре шо-роондоо нойрссон. Харин та нарт тиим хувь бий болов уу.
Энэ мэтчилэнгээр гомдол харууслын үгээ хэлеэн. Дараа нь журмын дагуу шүүгдэгч-дийн өмгөөлөгч нар цагаатгах дүгнэлт хийсэн. Тэр нь хохи-рогч нарт таалагдаагүй. Хууль ёсны үүргээ гүйцэтгэсэн тэд-ний үг таалагдах ч албагүй нь тодорхой. Улсын яллагч үгээ хэлж, санал болгосны дараа бүгд нэмэлт тайлбар хийцгээсэн.
Харин цаазаар авах онцгой ялыг шүүгдэгч нарт сонегоод үгийг нь дуулах гэхэд Б.Пүрэв-Очир Надад хэлэх үг алга. Оногдуулж байгаа ялыг зөвшөөрч байна гэснээ Хохирогчдод хандаж нэг үг хэлчихье хэмээн зөвшөөрөл авенаа Та нар биднийг ардаа нэг юмтай байгаа гэж яриад байна. Захиалагч ч юм уу. Тиим ээ. Тэр үнэн. Захиалагч бий. Тэр надад машины но-мерыг өгсөн юм. Тэгээд хү-лээсэн. Түүнээс биш, хэрвээ дээрэм хийе гэвэл өмнөх машинуудыг өнгөрөөхгүй л байсан шүү дээ. Захиалгын дагуу хүлээж байгаад ийм юм болсон гэж хэлеэн нь тан-химд байсан бүх хүний сэтгэл санаанд шууд нөлөөлсен. Гэхдээ тэд түүний ёж үгэнд итгээгүй. Бас автаагүй. Зүгээр л энэ хун нарт хорвоогоос нэг өдрийг ч гэсэн авах гэж арга саам хайж байна даа гэж
дүгнэнэ лээ. Ийм тэнэмэл бодолтой хамт талийгаач нар хүний амьдралд хичнээн хайртай байсан бол гэх бодол зурсхийн орж ирснийг нуухгүй.
Түүнтэй адилхан цаазаар авах ял сонссон 25 настай хамаатных нь дүү П.Бадам-дорж болохоор Та нар энэ ах хүүг /Ховдын Сундуйжавыг хэлэв/ нутгийнхаа хүнийг худлаа л хардаж байна даа. Бид үүнийг танихгүй ш дээ. Та нараас уучлалт гуйя. Гэхдээ би хүнийг хутгалаагүй. Араас нь буудаагүй шүү. Би үнэнээ л хэлеэн хэмээн нулимсаа арчин хэлеэн. Л.Цогтбаатар ч уучлалт гуйсан.
Шүүгчид танхимыг орхиж хэсэгтээ зөвлөлдсөний дараа таслан шийтгэх тогтоолыг уншиж танилцуулсан. Анхан шатны шүүхээс Б.Пүрэв-Очир, П.Бадамдорж нарт цаазаар авах ял ногдуулж, Л.Цогтбаатарт 25 жилийн хорих ял өгснөөс найман жилийг нь гянданд, бусдыг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан. Мэн Б.Пүрэв-Очирын төрсен дүү Б.Батсуурьт зургаан жилийн хорих ял оноосон бөгөөд чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх болсон учраас батлан даалтад мэдүүлэг өгч байсан тэр залуу гадуур хувцсаа солиод л шоронгийн хаалга татна лээ.
Ийн нэгэн дуулиант хэргийн шүүх хурал өндөрлөв.
(өдрийн сонин 2004.12.120 303)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button