Ким Чен Ир нас барсан бололтой

Энэ тухай мэдээлэл нь Токио болон Сеүлийн хөрөн-гийн биржийн арилжаанд нөлөөлсөн байна. ЫР1 хэмээх мэдээллийн агентлаг ийнхүү уламжиллаа. Гэхдээ үүнд ит-гэхэд хэцүү. Сүүлийн үед БНАСАУ-д Ким Чен Ирийн хөр-гийг буулгах болсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Вашингтонд байрладаг КАТО хүрээлэнгийн дэд Еренхийлөгч Тед Кейлен Карпетнер энэ талаар ярихдаа Yйл явдал хэрхэн өрнөж байгааг маш анхааралтай ажиглах хэрэггэй. Тэнд яахын аргагүй сонин юм болоод байгаа боловч яг юу болж байгааг мэдэхгүй байна. гэжээ. Гэтэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл, БНСУ-ын Ерөн-хийлегч Ро Мү Хён нар БНАСАУ-ын одоогийн дэглэм унана хзмээн бодох буюу найдвар тавих үндэслэл байх-гүй гэсэн. БНАСАУ-ын байдлыг олон жилийн турш анхааралтай ажиглаж байгаа туршлагатай мэргэжилтнүүдийн үзэж бай-гаагаар түе улс дахь нэг хүний дарангуйлал харьцангуй зөөлөрч байгаа гэнэ. Зарим хү-мүүсийн ярьж байгаагаар эц-гийнхээ ажлыг залгамжлан авсан, өдгөө 62 настай Ким Чен Ир эрүүл саруул байгаагаар зогеохгүй бүхнийг хянасан хэвээр байгаа аж. Сүүлийн жилүүдэд тэрээр харьцангуй зөөлөн бодлого явуулсан. Хоёр Солонгосыг нэгтгэх зорилго бүхий Нарны илч бодлогыг дэмжсэн. Түүгээр ч зогеохгуй БНСУ-ын зарим компанид БНАСАУ руу хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн билээ.
Түе улсад нэг хүнийг дахин шүтэх явдлыг болиулах арга хэмжээ авч байж магадгүй юм. Гэхдээ Ким Чен Ир ганцхан зүйлийг зөвшөөрдөггүй. Энэ нь өөрийнх нь байр суурь суларч байгаа гэсэн яриаг хүлээж авдаггүй гэнэ. Тэрээр нааштай алхам хийж БНАСАУ-ын цө-мийн хөтөлбөртэй холбоотой асуудлаархи хэлэлцээрт АНУ-ыг оролцуулахдаа ч нэг хүнийг дахин шүтэн явдлыг болиу-лаагүй. Тэгвэл түе улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар өөр бодолтой хэсэг хүмүүс байна. Тэдний ярьж байгаагаар БНАСАУ-д эргэлт гарчээ. Yүний нэг баталгаа гэвэл төр, заегийн эрхийг олон жил барьсан хүний хөргийг буулгаж байгаа явдал. Албан ёсоор түүнийг эцгийгээ нас барснаас 10 жилийн дараа л улс орныг удирдсан гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ 1980-аад оноос эцгийнх нь бие муудаж зөнөсөн тул бүх эрх мэдлийг гартаа авсан юм. Бас нэгэн таамаглалаар Ким Чен Ирийн бие муудсан тухай мэдэгдэх-гүйгээр дахин шүтэх явдлыг болиулж байж магадгүй. Түе улсын эрх баригчид эцэг хүү Кимд дассан ард түмнийг сэтгэл санааны хувьд бэлтгэх зорилгоор ийм ажиллагаа явуулж байж магадгүй. Яагаад ийм алхам хийх болсон бодит шалтгаан нь БНАСАУ-ын удирдлага АНУ зэрэг орнуудыг тэртээ тэргүй ялахгүй гэдгээ ойлгож айсан юм болов уу. Хэрвээ энэ үнэн бол мухардалд ороод буй зургаан талын хэлэлцээ хийх асуудлаар нааштай хариу өгнө хэмээн шинжээчид үзэж байгаа юм.
(өдрийн сонин 2004.12.120 303)