Түнхний эмгэгийг эрт оношлуулах шаардлагатай

Баруун аймгуудад түнхний мултралтай хүүхдүүд харьцангуй их төрдөг нь уудаг ус, эсвэл цаадхантай нь байдаг атомын гэхчлэн цахилгаан станцуудтай холбоотой ч гэх нь бий. Гэхдээ яг энэ шалтгаанаар түнхний мултралттай хүүхдүүд төрөөд байна гэж хэлэх хүн ховор. Төрөх үеийн хүндрэл, буруу байрлалаас, тэр ч байтугай буруу өлгийдсөнөөс бяцхан нярайн түнх мултарна. Нэгэн үе Баян-Өлгийд түнхний мултралтай хүүхдүү-дийн тоо их байсан гэдэг. Энэ нь казахууд хүүхдийнхээ хөлийг алцайлгаж өлгийддөг байсантай холбоотой байжээ. Манайхан яагаад ч юм, түнхний мултралтай хүүхэд төрөх нь өөрт нь тохиолдож болохгүй зүйл мэт санадаг. Гэтэл энэ эмгэг сүүлийн үед Улаанбаатарт ч нэмэгдэж байгаа талаар яригдах боллоо. Түнхний мултралтай хүүхэдтэй болчихвол яах вэ? Насаараа тахир дутуу хүүхэдтэй боллоо гэж санаа зовох хэрэггүй. Yүнийг эмчилж болдог, манай эмч нар ч уг эмчилгээг хийсээр иреэн. Гэхдээ хамгийн . гол нь эрт оношлох нь чухал. Нярайн эхний гурван сард оношлох нь илүү сайн гэдэг юм билээ. Хүүхдүүдийг хөлд орохоос өмнө эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй, хурдан ч хугацаанд эдгэдэг гэнэ. Гэрийн нөхцөлд ч үүнийг мэдэх боломжтой. Бяцхан жаалуу-дын гуя, хөлөнд өхөөрдмөөр зураасууд байдаг биз дээ. Хүүхдээ доош нь харуулж байгаад л хоёр хөлний зураас нийлж байгааг нь шалгах хэрэгтэй. Яг таг тэнцэхгүй, зөрж байвал мэргэжлийн хүмүүст хандсан нь дээр. Энэ аргыг эцэг, эхчүүд тэр бүр мэддэг-гүй. Хэдэн жилийн өмнө хөдөө байдаг хамаатных маань гурван сартай хүүхдээ түнхний мултралттай байж магадгүй гээд зургийг нь өгч явуулсан байсан юм. Гэвч аймгийн эмнэлэгт авсан тэр зураг шаардлага хангахгүй байсан учраас өөрсдөө ирэхийг эмч нар зөвлөсөн билээ. Yнэхээр ч гурван сартай бяцхан хүүгийн түнх нь төрөлхийн мултралтай байсан гэнэ. Хоёр хөлийг нь нийлүүлдэггүй тушаа төмөр хөлд нь хийгээд хэсэг хугацааны дараа суран мөрөвчөөр хөлийг нь тэнцүүлдэг юм билээ. Хөлд ороогүй хүүхдүүдийн хувьд эхний хэдэн өдөртөө цухалдаж байгаад л дасчихна. Хамаатны жаал хүү ой нэг, хоёр сартай болох үедээ л эрүүл болсон юм. Эрт оношилсон тохиол-долд түнхний мултрал тиим ч аймаар өвчин биш ээ. Харин чадаагүй тохиолдолд насан туршдаа эрэмдэг явахад ч хүргэх хэцүүхэн тавилан. Хамаатны маань жаал хүү-гийн ээжийг төрөхийн эмнэлэгт байхад эгчмэд бүегүй ярьж байж л дээ. Намайг том хүүхдээ гаргах үед хотоос Анагаахын дээдэд сурдаг дүү маань иреэн байсан юм. Тэр хүүг маань хараад гуяных нь зураас нийлэхгүй байна. Зургийг нь авахуул гээд. Yнэхээр түнх нь мултралттай байгаад эмчлүүлеэн шүү гэжээ. Харин хүүгээ гарахаас өмнө эмнэлэгт байхдаа сонссон тэр мэдээлэл ингэтэл хэрэг болно гэж бүегүй тухайн үедээ санаагүй л байх.
Манай гэмтэл согогын эмнэлэгт түнхний мултралыг боломжийн эмчилдэг. Фран-цаас иреэн эмч нар хүртэл монгол эмч нарын хийдэг хагалгааг биширеэн гэсэн. Тэд яаж хүний ясыг хадаж тогтоодог юм бэ. Бид ийм хагалгааг хийдэггүй хэмээн гайхсан гэнэ лээ. Гэхдээ тэдний магт-сан өнгөний цаана монголчуу-дын эрт оношилдоггүйг бу-руутгасан санаа байсан нь мэдээж. Яагаад гэвэл Францад шинэ төрсөн нярай нарыг эмнэлгээс гарахаас нь өмнө түнхний мултралтай эсэхийг нь тогтоодог ажээ. Вакцин хийдэг шиг л зургийг нь аваад хэвшсэн гэнэ. Тэгээд багад нь оношилдог учраас том болсон хойно нь хадаасаар хадах хэрэг гардаггүй ажээ. Бид яагаад энэ хэвшлийг тогтоож болохгүй гэж. Зураг авахуулсны хөлсийг нь өгөхгүй гэх эцэг, эхчүүд л гарах-гүй байх. Түүнчлэн энэ согогийг засдаг ганц газартай холбоотой хэл ам ч алга болно. Түнхний мултралттай хүүхдийнхээ эмгэгийг засуулах гэж багагүй хугацааг гэмтэл согогийн эмнэлэгт өнгөрөөсөн хүмүүс адилхан санал гомдлыг гаргадгийг хэлэх хэрэгтэй. Тэд Хүүхдийг үнэ төлбөргүй эмчилдэг тэр зарчим хаачсан юм. Ганц хадаас 100 мянган төгрөг гэж уу гэсэн гомдол саналыг байнга гаргадаг. Бас мэргэшсэн цөөхөн хүмүүс бизнес хийж байна гэж буруутгах нь ч бий. Гэхдээ энэ асуудлыг хэдхэн хүмүүст хамааруулж, үр хүүхэд нь түнхний мултралгүй бол хамааралгүй мэт үзэж болохгүй юм. Харин бодло-гоор энэ асуудлыг шийдвэрлэж төрөхөөс гарахад нь л эмгэгийг нь тодорхойлдог болж шийдмээр байна. Тэгвэл олон хүүхэд хөлд орохоороо л доголдог зовлон алга болж, бас ажил хийж байгаагийнхаа төлөөсөнд шүүмжлүүлэх эмч нарын ч зовлон алга болно.
(өдрийн сонин 2004.12.120 303)