Шоколад зүрхэнд сайнаар нөлөөлдөг гэнэ

Шоколаднаас өмнө дэлхий дээр сая саяараа амтархан иддэг давтагдашгүй амтлаг хорхой хүргэм амттан байхгүй байлаа.
Халуун шингэн хэлбэрээр гарч байсан шоколадыг тэр үеийн хаадууд бурхны хоол мэт амттай, анагаах увидас-тай гэж дээдлэн эмийн жур-маар ууж хэрэглэдэг байв. Тиймээс энэхүү амттанаар дагнасан бизнес маш хурдан хүчээ авч эхэлсэн бөгөөд анх Испанид какаоны аж үйлдвэр байгуулагдаж, шоколад хийх жор болон найрлага нь сүүлийн зуун жил хүртэл европ-чуудын хувьд нууцлаг хэвээр байсан юм. Испанийн лам нар л какаог хэрхэн боловсруулж шоколад үйлдвэрлэх нууцыг мэддэг байсан бөгөөд үүнийгээ чандлан хадгалдаг байжээ. Гэвч удалгүй Их Британаар дамжин Европод шоколад хийх арга тархсан бөгөөд 1657 онд Англид хэд хэдэн шоколадны үйлдвэр байгуулагдҗээ. Гар аргаар үйлдвэрлэж жижиг дэлгүүрээр худалдаж олны хүртээл болгох төдийхөнөөр явж байсан шоколадны бизнес XIX зуунд хоёр хөгжил дэвшилтэй золгосон байна. Энэ нь Английн нэгэн компани 1847 онд иддэг шоколадыг анх бий болгосон бөгөөд ийм шоколад нь дэлхийн зах зээлд түргэн байр сууриа олж чадсан. Түүнчлэн Швейцарийн Вивей хотод 1876 онд Даниел Петерийн санаачилгаар шоколаданд сүү хольдог болсон нь өнөөд-рийн бидний идэх дуртай сүүтэй шоколад юм. Шоколад какао
модноос гаралтай Шоколадыг какао модноос гаргаж авдаг. Какао мод-ны буурцгийг боловсруулж шоколад болон нунтаг какаог үйлдвэрлэх бөгөөд тэр нь халуун оронд ургадаг какао модны жимсний үр юм. Жимс нь өргөст хэмхтэй төстэй гонзгой зууван хэлбэртэй, зөөлөн эд дотроо үр буюу какаогийн буурцаг агуулсан байдаг. Боловсорсон жимсийг хураасны дараа буурцгийг шахан авч боловсруулсны эцэст шоколадны найрлагад ордог гол бүтээгдэхүүн какаог гарган авдаг байна.
Какао мод нь баруун Африк, Өмнөд Америкийн за-рим бүс нутгаар ургадаг бөгөөд какаог Гана.Малайз, Бразил, Индонеззэрэгорнууд экспортлодог бол гол им-портлогчид нь АНУ, Герман, Итали, Швейцарь юм.
Шоколадыг какаогийн буурцаг.какаогийн тос, сахар, самар, кофе, жимс, сүү, ванелин зэрэг туүхий эдээр хийдэг ерөнхий нэг технологитой ч үйлдвэрлэгч бүр өөрийн гэсэн өвөрмөц жор ашиглан өөр, өөрийн тусгай амт чанартай шоколад гаргадаг байна.
Өнөөдөр дэлхий дээр шоколад үйлдвэрлэлээрээ Герман, Швейцарь, Итали зэрэг орнууд тэргүүлж байна.
Тэдгээр орнуудын үйлдвэр-лэсэн шоколад чанар чансаа-гаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхий дээр худалдаж байгаа нийт шоколад үйлд-вэрлэдэг фирмүүдийн бүтээг-дэхүүний үзүүлэлтийг ха-руулсан Candy Industry сэт-гүүл дээрх судалгааг харуулъя.

Шоколад эрүүл мэндэд хортой гэсэн ойлголт хоцрогджээ
Шоколад нь шүд, зүрх зэрэг эрхтэн системд муу нө-лөөтэй, түүнчлэн таргалуул-даг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг.
Гэтэл орчин үеийн судал-гаа шинжилгээний дүнд шоколад эрүүл мэндэд хоргүй, харин ч эерэг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлт гараад байгаа юм.
АНУ-ын Бостон хотын Forsyth шүдний эрдэм шин-жилгээ судалгааны төв болон Пенсильваны их сургуулийн шүдний шинжлэх ухааны төвд хийсэн судалгаагаар шоколад
шүдэнд ямар ч хоргүйгээр барахгүй, шүдийг хорхой-тохоос хамгаалдаг болохыг баталжээ. Амны хөндийд бий болсон хүчил нь шүдний пааланг гэмтээж шүдийг хорхойтуулдаг бол шоколаданд байдаг какао нь тэр хүчлийг саармагжуулж, хор нөлөөг нь бууруулдаг байна. Ялангуяа сүүтэй шоколаданд фосфат, кальци, протени зэрэг бодис ихээр агуулагдцагтул шүдний пааланг хамгаалдаг. Мэн Лондон дахь какао үйлдвэрлэдэг олон улсын байгууллагын эрдэм шинжилгээний төвийн эрдэмтдийн судалснаар шоколад зүрхэнд сайнаар нөлөөлдөг юм байна. Учир нь шоколадны найрлага дахь какаонд хүний мэдрэлийн системийг сэргээн тайвшруулж зүрх судас, булчин, бөөрний үйл ажиллагааг сайжруулж өгөх бодис агууллагддаг бөгөөд какаоны буурцагны тос нь хүний цусан дахь холестриныг нэмэгдүүлэхгүй барьж байдаг аж. Мэн какаоны нунтагт хуний цусан дахь бодисын хэмжээг ихэсгэж багасгалгүйгээр тохируулах бодис байдаг. Тиймээс шоколаданд байдаг ка-лори нь хүний биед ямар ч хор нөлөө үзүүлдэггүй бөгөөд таргалуулах үндэс болдоггүй байна.
Эцэст нь хэлэхэд шоколад нь хүний сэтгэл санааг сэргээж.өвчин намдаан хөгш-рөлтийг удаашруулж эрч хуч нэмдэг болох нь нэгэнт тогтоогджээ.
(өдрийн сонин 2004.12.120 303)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button