Амжилтын тэмүүлэгч зөвхөн танд

Орчлон хорвоогийн үлэмж их түүхсоёл, оюуны сан хөмрөг үгийн шидээр өнөөг хүртэл хадгалагдаж тэртээ 2000 илүү жилийн өмнө хэлсэн сэтгэгчдийн сургааль өчигдөрхөн номлосон мэт шив шинэхнээрээ бидэнд хүрдэг нь үгийн давтагдашгүй хүч билээ.
Yгээр хийсэн хувьсгал, үгээр байлдан дагуулсан ертөнцийн түүх, түүний суу билгээр ололт бүтээ-лийг дархалсан түүхэн хормууд гайхалтай хэдий ч үгийг бусдад хүргэх чадвар бол хамгийн чухал нь юм.
Амжилтанд хүрэхийг тэмүү-лэгчтанд өндэр боловсрол, өргэн мэдлэг, гадаад хэл, харилцааны соёл, удирдахуйн урлаг зэрэг олон олон чадварууд хэрэгтэй. Гэсэн ч өнөө цагт хүний гүнрүү орж харилцах болсон шинэ эриний хурдацтай хөгжлийн үед Та хэн бэ? гэдэг асуулт нь Та өөрийгөө – хэрхэн илэрхийлж байгаагаас тун чиг их шалтгаална. Ярих урлаг, түүнд суралцсан байх нь бусдыг дагуулах, удирдан эалах хийгээд амжилтанд хүрэх хагийн гол чадвар болно. Yүнийг түүх баталсан.
Илтгэх чадвар бол дэлхий дээрхи бие даасан хүч мэн, Хамаатан садан чинь хаяж, нөхөд чинь урваж, албаны шатнаас унасан ч илтгэх чадварыг эзэмш-сэн л бол чи хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ гэж Их Британы хамгийн алдартай Ерөнхий сайд Уйнстон Черчилль хэлжээ. Yнэндээ бол эр зориг, саруул ухаан , үгийн хүч нэгдсэнээрээ цаг цагийн суу билэгт эрдэмтэд, гавъяа хэтийдсэн цэргийн зүтгэлтнүүд төрен гарч байсан түүхтэй. Тиим ч учраас амжилтанд хүрэхийг тэмүүлэгч та энэхүү чадвараа даруй төгөлдөржүүлэх цаг болсон. Нээлттэй Мэтгэлцээн Ассоциаци, Илтгэх урлагийн товчоо хамтран таньд илтгэх урлагийн гайхамшигт түүх, сонирхолтой мэдээлэл, гадаадын болоод дотоодын энэ талаар бичигдсэн ном, сэтгүүлүүд, хэрхэн уран илтгэж сурах талаар , мэн шилдэг илтгэгчдийн амьдрал, туршлага давтагдашгүй илтгэ-лүүдийн тухай өнөөдрөөс эхлэн хүргэж байх юм. Асар их тэв-чээрийн цаанаас амжилт денгеж цухуйна та хичээгээрэй.

ДЭЛХИЙ БА ИЛТГЭХ УРЛАГ
Илтгэх урлагийн түүх нь хүмүүсийн хэл яриа бий болсон цагаас эхлэн үүсчээ. Судар номонд өгүүлснээр сэтгэгчдийн нрмлол, цэц булаалдсан маргаан, олны өмнө үг хэлэх, улс төрийн илтгэл , байлдан дагуулалтыг тунхаглах зэрэг олон төрлийн хөгжлөөр илтгэх урлаг буюу Rhetorica үүсчээ. Харин мянга мянган зүрхний цохилох хэмийг нэгэн агшинд байлдан дагуулах тэнгэрлэг их хүчийг эзэмшсэн уран илтгэгчийг Lector гэх болжээ. Илтгэл нь Ethos, Logos, pathos / Эхлэл, өрнөл, төгсгөл/ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь улам нарийсан нягт нямбай мэдрэмж шаардсан сэтгэл зүйн байлдан дагуулалт, урлаг болтлоо хөгжсөн байна. Юлий Цөзарь үгээр Ромыг эрхшээж , Македоны Александр орь залуухан насандаа үгийн хүчээр улс гүрнээ эмхэлж, Напеолон Бонапарт үгээр европыг манлайлж энэ зууны алдартай Мартин Лютер Кинг ч сая сая хар арьстнуудыг үгийн хүчээр эрх чөлөөтэй болгож чадсан.
Чухамдаа үгийн тарни мэт хүч, гайхамшиг мэт увьдис нь түүнийг өөрийн болгох гэсэн уйгагүй сэтгэлийн үр дүн, хичээл зүтгэлиин шагнал байсаар иржээ.

МОНГОЛ БА ИЛТГЭХ УРЛАГ
Манай оронд илтгэх урлаг эрт цагаас эхлэн хөгжжээ. Yлгэр туульс, ардын аман зохиол, дуу шүлэг, дайралцаан, зэрэг ард түмний оюун ухааны шавхагдашгүй баялаг нь илгэх чадвар хөгжих, ярианы урлаг төгөлдөржихөд томоохон суурь болсон байна.
Тэмүүжин нэгэн цагт үг, эр зоригийн гайхамшигаар Чингис алдарт хүрч, Их бага хаадууд, цэцэд мэргэд нь үгээр үйл хэргээ мөнхөлж чадсан. Цогт Хун тайж, Ноён хутагт Данзанравжаа, Б.Ренчин, Ц. Дамдинсүрэн зэрэг ард түмний дундаас үгийн гайхамшигт төгөлдөржсөн олон зуун мэргэд төржээ. Хорьдугаар зууны эхэн үеийн түүхэнд дэхь хамгийн алдартай Илтгэгчид бол Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан нар яах аргагүй мэн. Харин Цагаан морин жилийн Ардчилсан хөдөлгөөний лидерүүдээс ард түмэнд хамгийн их үг нь хүрч чадсан хүн бол одоогийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж. Өдгөө Монголын нийгмийн салбар бүрт давтагдашгүй авъяастай илтгэгчид цөөнгүй болжээ. Тэдний дундаас Фэнг шүйгийн гэгдэх С.Ганбаатар, Хан уул дээд сургуулийн ректор Ц.Дэмбэрэл, ИЗИС-н ректор Ц.Ням-Осор, УИХ-н дарга Н.Энхбаяр , Хамба лам Чойжамц зэрэг олны танил хүмүүсийг нэрлэж болохоос гадна сул үггүй ярьдаг Ерөнхийлөгч Багабанди гуай ч ярих чадвар, бичгийн соёлоороо давтагдашгүй нэгэн.
Илтгэх урлагийн чиглэлээр хамгийн анх нийгэмд үйл ажиллагаа явуулж эхэлсэн албан ёсны байгууллага бол Нээлттэй Мэтгэлцээн Ассоциаи. 1998 оноос үйл ажиллагаагаа Соросын сангийн төслөөр хэрэгжүүлж эхэлсэн энэ байгууллага Нээлттэй Мэтгэл-цээний Холбоо нэрээ нийтэд танигдсан . 2003 онд Б.Энхболд , Г.Отгонрагчаа, С.Эрдэнэболд, Ц.Амартүвшин, Н.Цогтгэрэл, С.Буяндэлгэр, Н.Эрдэнэ-Өрнөх, Г.Солонго тэргүүтэй хэсэг залуус энэ байгууллын үйл ажиллагааны хүрээнд Илтгэх чадвар дээш-лүүлэх сургалт-ыг 7 хоногийн хөтөлбөртэйгээр зохион байгуулс-наар өдгөө 19 сургалтаар 460 гаруй хүмүүс ярианы чадвараа дээш-лүүлжээ. Ярих урлагийн чиглэлээр Монголд анх удаагаа бие даан зохиогдсон энэхүү сургалт эхэлсний дараахан Missing link нэртэй цуврал илтгэлээ Ц.Элбэгдорж тависнаар нийгэм дэхь энэ урлаг улам түлхүү хөгжиж ийм төрлийн шинэ шинэ байгууллага байгуулагдах үндэс болсон байна. Өнгөрсөн 2-р сард Оюуны Индэр нэртэй Yндэсний уран илтгэгч шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохиосноор Монголд Илтгэх урлагийн гэх шинэ орон зай, шинэ хүлээлт буй болсон байлаа. Нээлттэй Мэтгэлцээн Ассоциацийн Илтгэх урлаг-ийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд, судлаачид ч түлхүү оролцож өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Удирдлагын академын захирал П.Увш, МУИС-н доктор Ц.Сүхбаатар , Цагдаагийн академын дэд захирал Д.Зүмбрэллхам нар болон илтгэх урлагийн тухай гайхалтай номуудыг бүтээсэн, уран илтгэгч, доктор Б.Гэрэл зэрэг хүмүүсийг хүндэтгэн нэрлэж болно. 2004 онд Илтгэх урлагийн чиглэлээр Ц.Баатархүү, Д.Аюур-бунь тэргүүтэй Монголын Лектор төв байгуулагдаж үйл ажил-лагаагаа явуулж эхлээд байгаа бол дөнгөж саяхан Г.Дамдинням, Н.Батзүмбэрэл тэргүүтэй Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Нийгэмлэг байгуулагджээ. Мен Б.Мөнгөнсүх, Г.Мөнх- Эрдэм, тэргүүтэй Монголын Залуучууд Оюутны Мэдээллийн төвийн дэр-гэдэх Хувь хүнийг чадавхиу-жуулах нь сургалт нь хөтөлбөртөө илтгэх чадварын тухай хичээлийг оруулсан байна. Ер нь нийгэм болоод хувь хүний бодит хэрэгцээ маш хурдацтай хөгжлийг шаардаж буй энэ үед ярих чадварыг сайж-руулах нь амжилтанд тэмүүлэгч хэний ч болов зорилго байх ёстой.
(өдрийн сонин 2004.12.120 303)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button