Сангийн яам ирэх жилийн ажлаа тайлагнав

ШАТАХУУНЫ YНИЙГ 47 ХУВИАР НЭМЭГДЭНЭ ГЭСЭН АЙХТАР ПРОГНОЗ ХИЙЖ YYНД ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИИН ХАМГААЛАЛТ ХИЙЖЭЭ
Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Баасанхүү, түе газрын хэлтсийн дарга Б.Нанзаддорж, П.Ганчимэг, Санхүү зах зээл, салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга Г.Хаянхирөаа нар гээд СЭЗЯ-ны толгой газар, хэлтсийн толгой дарга нар (ямар ч олон газар, хэлтэстэй юм) сэтгүүлчдийг урьж авчран Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2005 оны төсөвт хэрхэн тусгалаа олсон нь гэсэн онц сонирхолтой сэдвээр ярилцлаа.
Төсөвтэй холбоотой Засгийн газрын гол зорилго бал Монгол гээч нэгэн том айлын гал тогооны алдагдлыг тэр айлын хийж бүтээсэн бүхий л баялаг болох Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) гурван хувиас хэтрүүлэхгүй байх явдал аж. Yүний эхний алхам нь 2005 оны Улсын төсвийн алдагдлыг ДНБ-ний 3,5 хувьд хүргэн бууруулах арга хэмжээг авах явдал гэнэ. Яаж? Энэ нь төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд төсвийн нийт байгууллагын хүрээнд үнэ ханшийн өсөлтөөс бүе зөвхөн үйл ажиллагаанаас хамаарах зарлагыг 2004 оны түвшинд барих арга хэмээн одоохондоо сэтгэл тайвш-руулж байна.
За тэгээд, ирэх жил 708,2 тэрбум төгрөг олоод 775 тэрбумыг зарлагдах Монгол Улсын гал тогоо-төсөв гээч үнээ-нийхээ саалийг СЭЗЯ юу юунд зарах нь вэ?
Эдийн засгийн салбарт
Эрчим хүчинд гэхэд Алтай-Тайшир-Улиастайн цахилгаан дамжуулах ашиглалтын буюу өндөр хүчдэлийн шугам барихад 510 сая, Дөргөн-Мянгадын мэн ийм шугам барихад 350 сая, Арвайхээр-Баян-хонгорын өндэр хүчдлийн шугамыг ашиглалтад оруулахад гурван тэрбумыг түе бүр зарахаар тусгагджээ. Цааш-лаад хөрөнгө оруулалтын энэ жагсаалт Өндөрхаан-Баруун-Уртын 230 км өндэр хүчдэлийн шугамыг 2006 онд ашиглалтад оруулахад 400 сая төгрөг, хөдөөгийн малчин айл өрхийг нар, салхины цахилгаан эх үүсвэрээр хангаж Буман нарны гэр, 100 мянган нарны гэрэл зэрэг гоё нэртэй хөтөлбөрүүдийг хэрэг-жүүлэхэд 50 сая төгрөг тусгасан гээд хөврөнө. Алдарт Мянганы замд улсын төсвөөс нийт 545 сая төгрөг зарах нь. Мэн Багануур-Өндөрхааны 126 км хатуу хучилттай зам, Цэнхэрийн гүүрийг ашиглалтад оруулахад дөрвөн тэрбум төгрөг зарах аж.
ХАА-д зарцуулах улсын хөрөнгийн ихэнх нь чандмань эрдэнэ болсон худаг усанд очих аж. Инженерийн хийцтэй 450 худагт засвар хийж шинээр 40 худаг гаргахаар төлөвлөсний ихэнх нь говь, тал хээрийн бүсэд төвлөрөх аж. Шинэ худаг барихад 200 сая, засварлахад 400 сая төгрөг тусгажээ. Yүн дээр мэн АХБ-ны зээлийн 247 сая төгрөг, Дэлхийн банкны зээлийн 476 мянган ам.долларыг нэ-мэх хэрэгтэй. Энэ их хөрөнгийг сонсох нь ээ Монгол Улс лав-тай усаар дутагдахгүй болол-той. Геологи, уул уурхайд Шарын гол, Архангайн зүүн, Булганы баруун урд хэегийг хамарсан талбай болон Увсын зүүн, зүүн урд сумдын нутагт нүүрсний эрлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд 78,9 сая төгрөг зарж газрын тосны олборлолтыг таван хувиар нэмэгдүүлэх аж;
Нийгмийн салбарт
Дуншиж дуншиж хүүхдэд очих дундалсан Итгэлийн мөнгө гурван мянгыг өгөхөд жилдээ нийт 21,6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Мэн эмзэг бүлгийн бага орлоготой гурав ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг сурдаг өрхийн нэг хүүхдэд хичээлийн хэрэгсэл үнэ төлбөргүй олгоход (нийт 69 мянган хүүхдэд) 1,1 тэрбум төгрөгийм санхүүжилт олгохоор төлөвлөж. Өдгөө хэрүүлийн алим болоод байгаа тэтгэврийн зөрүүг дэс да-раатай арилгахад 4,7 тэрбум, ирэх долдугаар сараас 7,5 хувиар нэмэгдэх төрийн албан хаагчдын цалинд 5,2 тэрбум, нийгмийн болон халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авагсдын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 6,8 тэрбум төгрөг түе бүр зарцуулахаар тусгажээ. Ингэхдээ СЭЗЯ үнийн өсөлтийг харгалзахаа март-сангүй. Жишээ нь шатахууны үнийг 47 хувиар нэмэгдэнэ гэсэн айхтар прогноз хийжээ. Мэн эрчим хүчний үнэ өсч магадгүй, тиймээс энд өрийн сүлжээ үүегэхгүй, гал ал-дуулахгүйн тулд эдгээр эрсдэлийг тооцоолж үүндээ нийтдээ 14 тэрбум төгрөгийн хамгаалалт хийснээ даруу-хан мэдэгдлээ. Харин төсвийн зардлыг хэмнэх, багас-гах тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ гэсэн асуултад улсын ажлыг гэрээгээр гүйцэтгэгчдийн хүрээг өргөжүүлнэ гэхээс өөр гавьтай юм цухайлгасангүй. (Тиймээс энэ асуудлыг сэтгүүлчид жичдээ ярихаар үлдээв)
Энэ мэтчилэн гал тогооныхоо хуваарилалтаас гадна СЭЗЯ бас бүе юм хажуугаар нь амлаж байх юм. Yүнд нөгөө бизнесийнхний хадны мангаа болсон татварын талаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг шатлалд шилжүүлэх нөхцлийг бүрдүүлж, Импортын татварын зохистой бодлого баримталж дотоодын зах зээлийг хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж байна. Мэн малын тоо толгойг өсгөх, мал аж ахуйг бизнесийн хэв шинжтэй салбар болгох, малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлж магнайг нь баярлуулах үүднээс малчид болон мал бүхий иргэнийг албан татвараас чөлөөлөхийг судална гэж байна.
(өдрийн сонин 2004.12.120 303)