УМБГ-аас Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах бололтой

Ноён О.Чулуунбат хэдийгээр өөрийгеө буруугүй хэмээн мэдэгдсэн ч гэмт хэргийн бү-рэлдэхүүнтэй гэдэг нь тогтоог-дож 225171 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
О.Чулуунбатыг эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцож хоёр ч удаа байцаалт авчээ. Дарханы силикат тоосгоны үйлдвэрт ХОТШ банкнаас нэг сая ам.долларын баталгаа гаргаж өгсөн асуудлаар нь одоогоос хоёр жилийн өмнө хохирогчдын гомдол иржээ. Энэхүү гомдлын дагуу шалгаж үзтэл гэмт хэргийн шинжтэй нь илэрсэн байна. Тэрбээр эхнэ-рийнхээ компанийн нэр дээр ХОТШ банкнаас нэг сая ам.доллар гаргуулж хувьдаа завшсан төдийгүй Дарханы силикат тоосгоны үйлдвэрийн шинэ шугамтай үйлдвэрийг хууль бүе аргаар өөрийн болгосон нь илрэн шалгагдаж эхэлжээ.
Эдгээр хэргүүдийн дэргэд түүний хамтран бизнес хийж байсан найз Ганчимэгийнх нь гомдлоор үүегэсэн гурван мянган долларын хэрэг, Герман улсаас 10 ширхэг Мерседес бенз машиныг оруулж ирэх явцдаа хоёр машиныг нь үлдээж, оронд нь барилгын материал оруулж ирэн хувьдаа завшсан зэрэг жижиг хэргүүд юу ч биш болжээ. Хамгийн сонирхолтой нь, Монголбанкны ерөнхий-лөгчийг шалгаж өгөх хүсэл-тийг дотроос нь буюу Монгол-банкнаас гаргасан байна. Чухал албан тушаал хашиж буй хүнийх нь хувьд байдал нэгэнт ийм ноцтойгоор эргэ-сэн учраас УМБГ-аас удахгүй түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж магад-гүй талаар цагдаагийн дээд түвшнийхэн дотор яригдаж эхэлжээ.
(өдрийн сонин 2004.12.120 303)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button