Жижиг бизнесийг юугаар дэмжих бэ?

Тиймээс чуулгандаа оролцох гэсэн жижиг хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй, манефакурын эзэд чуулганы өмнөх өдрүүдэд манай редакцийн утсыг улайсгах дөхсөн билээ.800-аад суудалтай хурлын танхимд тааруулж урилга хэвлэсэн боловч тэдний довтолгоонд арга буюу түрэгдэн нэмж хэвлэсэн ч хурлын танхимд тэднийг
яагаад ч багтаах боломжгүй байв. Чуулганд оролцсон хүн бүр өөрийн санаа бодлоо төр засагтаа хүргэх хүсэлтэй байсан ч хүн бүр үг хэлэх боломж үндэснийн хэмжээний чуулганд явж байх билээ. Хэлэх үгээ бэлтгээд хурлын дарга С.Дэмбэрэл танаа хэмээн хаягласан боловч хүргэж амжаагүй нэг өвгөн манай редакцид хандсан юм.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл явуулдаг Ахмад-99 Өндөр хаан хоршооны ахлагч Д.Цэвэглхасүрэн гуайн хэлж амаагүй үгийг толилуулъя.
Ядуурал гэдэг бол Монгол оронд байж болшгүй үзэгдэл юм шүү. Байгаль дэлхийн баялаг байна, онгон дагшаараа газар ус, хөрсөн дор нь үнэт эрдэнэс, цэвэр агаар гээд л газар тэнгэр нь тэтгэсэн орон шүү дээ? Үеийн үед амьдралын эх үүсвэр болсоор ирсэн нүүдлийн мал аж ахуй маань байна. Харин малаа өндөр ашиг шимтэй өсгөх, үр төлийн үүлдвэр угсааг сайжруулах, жимс тариа ногоогоо тарьж ургуулах, хүнс тэжээлдээ өргөн хэрэглэж байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хайж, ашиглаж, сурах хэрэгтэй. Үүний тулд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн мэргэжилтнүүд маань юм мэддэг л юм бол түүнийгээ жинхэнэ үйлдвэрлэгч, бүтээлч, ажил хэрэгч хүмүүстэй хуваалцан ажил амьдрал дээр хамтарч хэрэгжүүлсээр байна. Оюуны бүтээлээ олон түмэнд нуулгүй технологи, арга зүйн зөвлөгөөгөө сэтгэл харамгүй өгөх хэрэгтэй байна. Би гол санаагаа дөрөвхөн зүйл дэр нэгтгэж маш товчхон хэлье
1.Тэр 40, 50 литр сүү өгдөг үржүүлж үр шимийг нь хүртье, нэг бутнаас 10, 20, 30 кг ургац өгдөг жимсний бутнуудыг чинь тарья гэсэн хөдөлмөрч хүмүүс байна. Хамтарч ургуулж, хурааж, боловсруулж бүтээгдэхүүн болгоё импортоор өндөр үнээр авч хэрэглэдэг чанамал, дармал жимс ногоогоо эх орондоо үйлдвэрлэе, хөдөлмөр хүч оюун ухаанаа нийлүүлж амьдралаа сайжруулъя, ирээдүйдээ хөрөнгө оруулъя гэж уриалья.
2.Жинхэнэ эрдэмтэн судлаач, бүтээлч ажил хэрэгч, хөдөлмөрч хүмүүсийг төр засгаас дэмжих тэдний санаачлага идэвхтэй үйл ажиллагааг өрнүүлэхэд онцгой анхаарч өгмөөр байна.
3. Жижиг дунд үйлдвэр хоршоо фермерийн жижиг аж ахуйнуудыг олшруулж хөгжүүлэхэд төр засгийн зүгээс хоосон үг биш, хөрөнгө мөнгөний эх үүсвэр, хууль эрхийн бага ч гэсэн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна.
4. Гадаадын тусламж, зээл, төслийн хөрөнгийг эрх мэдэлтэй хэдэн хүн нь хувааж идээд улс орны эдийн засагт ямар ч нэмэргүй алга болгодог замбараагүй байдлыг үгүй болгох арга байхгүй юу гэж асуумаар байна. Дал гарсан настай буурал Д.Цэвэглхасүрэн гуай тариаланч, агрономч мэргэжилтэй, тариа ногооны аж ахуйнуудад насаараа үр бүтээлтэй ажилласан гавьяатан. Тэтгэвэртээ гараад гар хумхиж суугаагүйн жишээ нь түүний байгуулсан жимс, ногооны хоршоо. Ахмад-99 Өндөрхаан хэмээх содон нэртэй хоршоо 1999 онд байгуулагдсан. Хэнээс ч хаанаас ч
нэг ч төгрөгийн зээл аваагүйэнэ хоршоо одоогийн байдлаар ургацаа гүйцэхлээр 30-35 кг жимсээ өгөх, чацарганы 100-400 бут, 100 үхрийн нүдний бут, 5-7 кг ургац авах долоогоно, нохойн хошуу, монос /мойл/, сармис, сонгино, улаан лооль, өргөст хэмх, төмс, байцаа, бууцай, лууван, манжин, гоньд чинжүү гээд 10 гаруй төрлийн хүнсний ногоо тариалдаг.
Жимс ногооны ургацаараа төрөл бүрийн чанамал, дармал, ундаа хийж өөрсдийн хэрэгцээгээ хангаад илүүдэл бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, жимс, ногоогоор байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах зорилго тавьсан, одоо таримлынхаа үр өгөөжийг хүтэл цаг нь болж шил, сав баглаа боодол, жижиг оврын тоног төхөөрөмж, барааны тэмдэг, шошго гэх мэт шинэ хэрэгцээтэй тулгарч байна.

/2004.12.09 Бизнес таймс/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button