Зөвхөн хүүхнүүд уншаарай!

Ингэж болохгүй!
• Хэн нэгний төлөө хувцаслах хэрэггүй, өөртөө зориулж, биедээ тааруулж, хүссэн хувцсаа өмс
• Нэг улирлын хувцсыг өөр улирлынхтай хольж бүү хувцасла
• Хэт урт свитер биеийг богиносгож харагдуулдаг тул бүү өмс
• Өсвөр насныхан шиг бүү хувцасла
• Зун илгэн ботинк, өвөл лакан гутал өмсөж хэрэггүй
• Хүнтэй газар оймс, теркогоо бүү янзал
Yүнийг тогтоож ав!
• өргөн богиновтор өмд улам намхан харагдуулдаг
• цоохор леггинс хөлийг бүдүүн харагдуулдаг
• эластик резинтэй өмд, банзал их эвтэй байдаг
• зөөлөн драпан материалаар хийсэн чөлөөтэй, эвтэй хувцас хэзээ ч моодноос гардаггүй
• богино банзал дээр бараан оймс, терко илүү тохирно
• туфльтэй өнгө хосолсон оймс улам гоолиг харагдуулдаг
Сонгодог чимэг зүүлт
• онцын маяггүй алтан ээмэг эсвэл товч хэлбэрийн хавчдаг алтан ээмэг
• төрөл бүрийн хэмжээтэй хүзүүний гинжүүд
• гоёмсог, нарийхан 2-3 бугуйвч эсвэл 5 см өргөнгүй ганц бугуйвч
Иймэрхүү алдааг бүү хийгээрэй!
• явах үед хангинаж жингэнэсэн зүүлтүүд зүүж болохгүй
• чих сунгасан том, хүнд ээмэг онцгүй
• алт, мөнгө зэргийг хольж бүү зүү
• үнэт металл, эрдэнийн чулуун ээмэг, зүүлт чимгийг оройн 6 цагаас өмнө зүүдэггүй
Хувцасны шүүгээгээ шинэчлэе гэвэл улирал тутамд үнэтэй биш боловч стильтэй 1-2 хувцас худалдан авч байгаарай.
Нууц амрагтай эмэгтэйчүүд илүү жавхаалаг, дур булаам харагддаг гэж үү?
Архи ууж тамхи татаж болохгүй, амттан хэтэртэл идэх нь муу, хараал тавих нь моралгүй, нөхөрт гараад өөр хүнтэй сэмбэгнэх нь завхай зайданы шинж гэх мэтээр охидуудыг багаас нь хүмүүжүүлдэг. Гэтэл эрдэмтэд бүр эсрэг дүгнэлтэнд хүрсэн байх юм.
Тамхи татах.
Ихэнх хүмүүс тамхи зуусан эмэгтэйд шүүмжлэлтэй ханддаг. Эмч нарын үзэж буйгаар бага зэрэг никотин нь хүний харьцааны чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг гэж үзэж байна. Ганц янжуур татчихсан эмэгтэйг тамхи татдаггүй найз хүүхэнтэй нь харьцуулахад илүү чөлөөтэй, өөрийн үзэл бодолдоо тууштай байдаг нь нотлогдож.
Архи уух.
Тааламжтай нөхцөл байдалд архи эсвэл дарс ууж, зуушаар даруулахаас татгалздаг эмэгтэй ховор байдаг гэнэ. Барууны эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү стресс тайлах нэрээр архи уудгийг тодорхой тоо баримтаар дурьдсан.
Эмэгтэй хүний хувьд архи бол сэтгэлээр унахгүй, санагалзан дурсахгүй, айхгүй, ичихгүй, хөгшрөхгүй, өвдөхгүй байх таван үгүйг эмчлэх шилдэг эм гэж тэмдэглэсэн байна. Гэхдээ аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл хор болдгийг бүсгүйчүүд маань юу эс андахав.
Таргалах.
Эмэгтэйчүүд таргалахаас их айдаг. Турахын тулд хөөрхийс минь бие махбодийн, эдийн засгийн асар их хохирол амсдаг. Гэтэл эрчүүдэд мах шөл нь тэнцсэн, барих юмтай хатагтай нар таалагддаг байх юм. Эрчүүдийн тэн хагасаас илүү нь эротик дүрслэлдээ мариалаг хатагтайтай дотно харьцаанд орж байдаг нь санал асуулгын явцад тодорхой харагдсан. Ер нь олон зууны туршид баруун европ, орос, хятадад эмэгтэй хүний мах шөл нь таарсан тэгшхэн бие хаа чухам гоо сайхны туйл болж ирсэн нь тохиолдлын зүйл биш болов уу. Нууц амрагийн гайхамшиг. Эмэгтэйчүүдийн 70 хувь нууц амрагтай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь өдөр тутмын амьдралд нууц амраг зайлшгүй хэрэгтэйг цохон дурьдсан байх юм. Аюултай харьцаа нь цусан дахь андреналинг ихэсгэж, /эрүүл мэндэд сайн/ эмэгтэй хүнийг илүү жавхаалаг, дур булаам хамгийн гол нь хүсүүштэй харагдуулдаг байна.
Дотоожгүй явах.
Эмэгтэй хүний дотоожны хамгийн сул хийгдсэн резин ч гэсэн цусны эргэлийг боогдуулдаг, дотор эрхтнийг дардаг мөн нас ахихад цагаан мах /геморрой/ гарах шалтгаан болдог гэж эмч нар сүүлийн үед үзэх болжээ.
Сарын тэмдгээс бусад үед эмэгтэйчүүд дотоожноосоо салах нь зөв гэж эмэгтэйчүүдийн эмч зөвлөж байна.