Та яагаад ядардаг вэ?

Та заримдаа тодорхой шалтгаангүйгээр маш их ядаргаагаа санаж байна уу? Урьд шөнө нь их сайхан амарч хоносон хэрнээ өдөр жаахан унтмаар санагдаж, ямар нэг үл үзэгдэх хүчин хамаг эрч хүчийг чинь сороод байх шиг. Хэрэв шалтгааныг нь тогтоовол амархан эмчилж болно.
Ядрах зарим шалтгаан
Хэт их нүүрс-ус
Хэрэв таны өглөөний цай нүүрс-усаар баялаг, уураг бага бол та өдөр ядрах магадлал их. Яагаад гэвэл нүүрс ус нь уураг тархины серотонин буюу тайвшруулах үйлчилгээтэй химийн бодисын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Харин уураг серотонины ялгарахыг хязгаарлаж, нүүрс усны улмаас үүссэн нойрмог байдлыг эсрэг үйлчилдэг. Гэвч энэ нь та нүүрс усны хэрэгцээгээ багасгаж, уураг их хэрэглэ гэж байгаа юм биш, таны хоол хүнсэн дэх нүүрс-ус ба уураг тэнцүү хэмжээтэй байх ёстой.
Амралтын өдрүүдэд үдээс өмнө унт
Зарим хүн унтах нойроо хасаж, нөгөө ертөнц дээр очоод ханатлаа унтах юм чинь гэж алиалдаг, харин ихэнх нь амралтын өдрүүдэд нойроо нөхөхийг хичээдэг. Хүн бүрт биологийн цаг байдаг, тэр нь сэрүүн байх, унтахыг тодорхойлдог. Хэрэв та голдуу өглөөний 7 цагт босдог, гэхдээ амралтын өдрүүдэд үд болтол унтдаг бол таны биологийн цагийн хэмнэл өөрчлөгдсөн бөгөөд та их ядарч байгаагаа мэдэрнэ. Энэ бүхэн зарим талаар кортизолтой /сэрүүн байлгах даавар/ холбоотой, болжмор буюу өглөө эрт 7 цагт босдог хүний биед үүрийн 3-4 цагийн хооронд ялгарч, 11 цагт туйлдаа хүрдэг. Yүнээс хойш орондоо хэвтвэл та өөрийн тархиа хагас нойрмог байдалд хүчээр аваачиж байна гэсэн үг. Та үд болтол унтахын оронд бямба, ням гаригт арай эрт унт. Харин та өглөө бүр тогтмол нэг л цагт босдог болвол таны биологийн цаг хэвийн болно