Зөвхөн эрчүүд уншаарай!

Шинжлэх ухаан эр хүн эм хүнээс илүүтэй стресст өртдөгийг тогтоожээ, биеийн хүч чадал ихтэй, том булчинтай ч эрчүүд эм хүнийг бодвол эрчим хүчний бага нөөцтэй, гэнэтийн ачаалалд ялангуяа удаан үргэлжилсэн ачааллыг даах чадвар муутай. Эрчүүд богино насалдаг, эрт бууралтаж нүдний шил зүүдэг, мөн бэлгийн амьдралаас таашаал авах чадвар нь эрт алдагддаг. Түүнээс гадна эрчүүд өвдсөн үедээ тоохгүй явдаг, хааяа эмчид ханддаг.
Богино хэмжээний стресс бие болон сэтгэлийн хүчийг гурав дахин ихэсгэнэ, бие организмын бүх нөөц хүчийг шавхсан богино хэмжээний стрессийн дараа бид амарвал хүч тамир нөхөн сэргээж чадна. Харин аажмаар удаан хугацаанд хуримтлагдсан стресс дотоод процессыг дайчилж байнгын түгшүүртэй байлгадаг. Дараа нь нөөц шавхагдаж, сэтгэлийн сөрөг хөдлөлийн ул мөрийг арилгахад хэцүү болно. Улмаар даралт өөрчлөгдөх, зүрх ходоод өвдөх, нойргүйдэх, сэтгэл санаагаар унах, ходоод шархлах, эрхтэн хөвчрөхөө байх, толгой өвдөх, байнга уурлаж уцаарлах зэрэг үзэгдлүүд илэрдэг. Эхний үед эдгээр үзэгдэл байнга биш, гэхдээ үүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй.
Харин хэрвээ та чадвал бүхнийг тоохгүй амирлангуй загнаж могой шиг тайван бай. Аягүй л бол стресс дийлнэ дээ. Гэхдээ та сэтгэлээр бүү уна. Стресстэй тэмцэх гол арга бол бодол санаа, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг ойлгох явдал, таны доторх тэсрэх бөмбөгийг зогсоож болно. Өвчнийг даамжруулахгүйгээр эмчлэх хэрэгтэй байдаг шүү дээ. Та өөрийн амьдралаа сайн бодож тунгаа, стресс шинжүүд илэрвэл болгоомжил.
Ихэнх эрчүүд стрессийн үед адилхан авирладаг.
•Хоол хүнсний хэрэглээ өөрчлөгддөг, дуршил алга болох эсвэл тааралдсан бүхнийг бүр иддэггүй зүйлийг хүртэл идэх
•Архи согтууруулах ундаа шалтагтай шалтаггүй их хэрэглэх
•Ердийнхөөс илүү их тамхи татах
•Нойр өөрчлөгдөж хөнгөн түгшүүртэй хар дарж унтах, бие амрахгүй байх
•Түгшүүр төрөх, түргэн аашлах, уурлаж уцаарлах, хэн нэгнийг чадах хүсэл төрөх
•Хошин шогийн мэдрэмжээ алдах
•Бэлгийн дур хүсэл буурах
•Зожиг болж дотогшоо бодох
•Ой тогтоолт муудаж мартамхай, хайхрамжгүй болох /өмдний цахилгаанаа ч татахаа мартах/
•Маргаашийг гутранги харах
•Нэг юмыг дахин давтах улиглах
•Гадаа, автобус унаанд, эмийн сан ер нь хаа яваа газраа бусадтай маргах сөргөх
•Дэмий сандруу, үймрэмтгий болох
•Сайн цалинтай ажил хийх ч хүсэлгүй болох
•Шүдээ зууж, хөмхийгөө зуун, нударгаа зангидах
•Хэт хартай болох
Та зориуд цаг зав гаргаж эдгээр шинжүүд танд байгаа эсэхийг шалгаарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button