Л.Гүндалайг цалинжуулж ажиллуулъя

Өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр тэр Самбар дээр 38 гишүүн ирсэн гэж байгаа ч танхимд бол 35 л байна шүү дээ гэж ирц бүрдэхгүй байгааг илрүүлэв. УИХ-ын дарга түүнийг Дэгээ сайн барьдаг болж байгаа юм байна гэж сайшаах, ёжлохын завсар хэлж, гишүүд ч Гүндалайг цалинжуулж ажиллуулмаар юм гэсэн санал гарган хөгжилдөв. Харин Л.Гүндалай Би өмнө нь ч гэсэн ирц бүрдэхгүй байгааг илрүүлж байсан шүү гэж байсан. УИХ-ын дарга Н.Энхбаяр Одоо уг нь хоёр гишүүн ороод ирчихвэл ч… гэж арга барагдсан янзтай дуугарна билээ. МАХН-ын бүлгийн дарга Н.Энхболд хөмхий зуух маягтай гишүүдээ тоолж байв. Учир нь энэ өдрийн хуралдаанд МАХН-ын гишүүд арай цөөвтөр харагдаж байсан юм.

/2004.12.10 Өдрийн сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button