Туркийн дотоод хэргийн сайд бараалхлаа

Ерөнхийлөгч Н.Багабанди өвөг дээдсүүдийн маань үндэс суурийг алс тэртээ тавьсан бидний харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалах, цагдаа, нийгмийн гээд бүхий л чиглэлээр идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Эдгээрээс боловсрол, соёлын харилцаа тэргүүлэх чиглэлтэй хөгжиж, энэ хүрээнд түүхийн үнэт өв болох түрэгийн үеийн хөшөө дурсгалыг судлах, сэргээх хамгаалах төсөл амжилттай хэрэгжиж ирэв. Орхоны хөндий тийш тавигдах авто замын хөрөнгө, санхүүжилт үндсэндээ шийдэгдэж, замын ажил эхлэнэ. Ингэснээр энэ бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх болон хамтын ажиллагааны бусад хэлбэрийг хөгжүүлэхэд том түлхэц болно гэлээ. Мөн монголын 500 гаруй залуус Туркд суралцаж байгаа нь энэ салбарын харилцааны түвшинг бэлнээ харуулж байна. Эдгээр залуус ирээдүйд хоёр орны харилцааны холбогч гүүр болох учиртай хэмээн Ерөнхийлөгч тэмдэглэв.

1998 онд БНТУ-д хийсэн айлчлалын үеэр Ерөнхийлөгч асан Сулейман Демирэльтэй цэрэг, цагдаа хүчний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэж тохиролцсон. Їүний дагуу Туркийн цагдаагийн академид монгол залуус суралцан эхнээсээ эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байна. Цаашлаад хууль зүй дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн терроризм, хар тамхи, мансууруулах бодис, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, мэдээлэл, туршлагаа солилцох гээд төлөвлөж буй хамтын ажиллагааны бүх хэлбэрийг бүрэн дэмжихээ Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Абдүлкадир Аксу тус улсын Ерөнхийлөгч Ахмед Нэждэт Сэзерийн халуун дотно мэндчилгээг уламжлаад хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байдгаа нотлов. Мөн хууль зүй, дотоод хэргийн яам хооронд чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө өөрт ноогдсон үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэхээ илэрхийллээ. Олон улсын алан хядлага, хар тамхины наймаа, гэмт хэрэгтэй тэмцэх гэрээ, хэлэлцээрийн төслүүд дээр хоёр яам санал солилцон идэвхтэй ажиллаж байгааг сайд мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Туркийн ЭКСИМ банкнаас авах 20 сая долларын хөнгөлттэй зээлийг монголын аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийгдэж байна. Уг төсөл бүрэн төгс хэрэгжвэл монгол туркийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өрнөлтөд том алхам болох юм гэлээ. Түүнчлэн ирэх жил болох Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралд хоёр талаасаа сайтар бэлдэн хийх хэрэгтэйг тэмдэглэв.

/Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button