Та ямар машин сонирхдог вэ?

Жийп

Одоо АНУ-д дөрвөн төрлийн жийп санал болгож байна. Зарагдсан 4 хөнгөн машинд нэг жийп оногдож байна. иймээс 2004 он гэхэд 80 төрлийн жийп зарагдах болж, зарагдсан машинуудын гуравны нэгээс илүү хувийг жийп эзэлнэ гэж үйлдвэрлэгчид төлөвлөж байна.
Европод түлшний асуудал хурцаар тавигдаж байгаа учир энэ урсгал нэг их анзаарагдахгүй байна. Ер нь худалдан авагчид голдуу жижиг жийп сонирхдог ч том машин улам их өргөн тархаж байна. Гэхдээ эдгээр машинууд анхны хэлбэр маягаасаа улам их өөрчлөгдөж байна. Хөнгөн машин, газар сайгүй явагч хоёрын хоорондын ялгаа аяндаа арилж байна. Тэгэхээр энгийн машин, эсвэл спортын машины их бие дээр тавьж, хөдөлгүүрийн эзлэхүүн багасан, 44 дугуй алга болж, ихэнх америк машины арын дугуй хөтлөгч болж байна. Газар сайгүй явагч машины хэлбэр огт өөр машин руу шилжин орж байна.
Одоо тусгай нэр томъёо бий болж, SUY буюу спортын практик машин болох хотын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог, явах чадвар сайтай тээврийн хэрэгсэл бүтээжээ.
Энэ моодыг хуучны уламжлалт машин үйлдвэрлэдэг пүүсүүд ч дагах болов. Бүгд л жийп хийх болжээ. Хийгээгүй нэг нь удахгүй хийх болно гэж амлаж байна.
Мөн хуучны уламжлалт BMW фирм хүртэл жийпээр өвчилж, BMW X5 маркийн жийп гаргажээ. Гэхдээ тэр бол яг үнэндээ жийп биш, саад туулдаг спортын машин, гэхдээ хэн ч түүнийг анзаарахгүй байна.
Германы үндэсний маркийн машин болох Фольксваген анхны жийпээ хийлээ. Колорадо гэдэг жийп компанийн түүхэнд анхных юм.
YW нь бартаат замын Порше-тэй нэгэн платформтой хийгдэж байгаа ба бүгд л яаж энэ Штутгарсын фирм спортын үнэтэй машин хийж байснаа гэр бүлийн машин үйлдвэрлэх болсныг одоо хүртэл гайхаад барахгүй байна. Гэхдээ энэ бүхэн бол тоглоом гэсэн үг.
Роллс-Ройс бол Английн хатан хааны машиныг хийдэг үндэсний үйлдвэрлэлийн бахархал, гэтэл тэр жийп хийх болсноо мэдэгдэв. Одоо жийпийн дараа ямар машин моодонд орох бол? Самосвал, өөрөө буулгагч уу, эсвэл олон тэнхлэгт чирэгч үү, үгүй бол бүр цэргийн газар уснаа явагч уу?

MARCOS
Хэрэв ид шид л үйлчилдэггүй юм бол Английн спортын машин үйлдвэрлэдэг сүүлчийн компани дампуурах гэж байна. Тэр компани маш их хэмжээний өртэй гэнэ.
Marcos компани 42 жилийн түүхэндээ олон удаа дээш гарч, доош бууж байсан. Тэдний машинууд ч мөн адил. Marcos компанийн машинууд зохиогддог бараг бүх уралдаан тэмцээнд оролцдог байсан юм. Тэдний жолооч нарын дунд Формула-1-ийн аварга Жек Стюарт байлаа.
1970-аад оны хямралын үед ч компани өргөжсөөр 1990-ээд оны сүүлч гэхэд орчин үеийн MantaRay, L.M.Prices гэсэн гурван марктай болсон билээ. Тэд тус бүрдээ 50000 доллараас дээш үнэтэй. Нэг жилд тэдний 100 гаран автомашин зарагдаж байв. Тэр үед компани спортын шинэ, жижгэвтэр загвар дээр ажиллаж эхэлсэн бөгөөд уг нь тэр машин энэ жил бэлэн болох байсан ч компани өөрийн хүчээ сайн тооцоолж чадаагүй байлаа.
Америкийн Линколын компани өөрийн алдартай Навигатор гэдэг том жийпээ аль эртнээс зарж эхэлсэн билээ. Бүр жижиг ачааны машин шиг эвтэйхэн, тавлаг пикап үйлдвэрлэж эхэлжээ.
Кадиллак бол зөвхөн засгийн газрын лимузин хийдэг пүүс, сүүлийн үед Кадиллак Эскалад жийп хийж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button