Туркийн дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд, түүхь соёлын эртний уламжлалт харилцаанд гүн бат суурилсан Монгол, Туркийн харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн эрчимжиж, ялангуяа соёл, боловсрол, хууль хяналтын болон батлан хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхий сайд, ирэх оны дөрөвдүгээр сард хуралдах Монгол, Туркийн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар олон асуудал хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэв.
Ноён Абдулкадир Аксу, хоёр улсын харилцааг цаашид улам өргөжүүлэн нэмэгдүүлэх сонирхол хэн хэнд маань байгааг хараад сэтгэл хангалуун яваагаа цохон дурдаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам түлхүү хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Їүний тулд хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтран ажиллах бололцоог нээж өгөх нь зүйтэй гээд, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Турк улс тодорхой туршлага хуримтлуулсан бөгөөд энэ талаар туршлагаа худаалцаж ажиллахад бэлэн байгааггаа чухалчлан дурдав. Тэрээр Орхоны хөндий дэх Түрэгийн хөшөө дурсгалууд нь Монгол, Туркийн түүхийн хэлхээ холбоог бодитойгоор харуулан чухал баримтууд болохыг тэмдэглэн, эдгээрийг шинжилж судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах хоёр орны хамтарсан төсөл хэрэгжиж эхлээд байгааг сайшаан тэмдэглэлээ.
Їүнийг Ерөнхий сайд ч чухалчлаад, түүхийн олдвор, эд өлгийн зүйлсийг судлах ажилтай уялдуулан Орхоны хөндийд 40 километр зам тавих төсөл хэрэгжихэд бэлэн болоод байгаа бөгөөд энэ нь Туркийн Засгийн газраас үзүүлж байгаа томоохон тусламж болохыг дурдав. Мөн, 2006 онд Монголын Эзэнт гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байгаа талаар ярьж, ойн хүрээнд Монголын эртний нийслэл Хархориныг хөгжүүлэх, түүх дурсгалыг сэргээн шинэтгэх төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд энэ талаар Туркийн Засгийн газартай хамтран ажиллахад таатай байх болно гэлээ. Орхоны хөндий дэх 40 километр замын төслийн тухай Ерөнхий сайд дурдсантай холбогдуулан ноён Абдулкадир Аксу, Монгол, Туркийг холбосон авто зам тавих Туркийн Засгийн газрын сонирхлыг илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Мянганы зам хөтөлбөрийг эхлүүлсэн нь энэхүү сонирхлоо ажил хэрэг болгох итгэл төрүүлж буйг тэмдэглэсэн юм.
Хоёр талын төдийгүй олон улсын тавцанд Монгол, Турк улсууд нэгдмэл байр суурьтай байдгийг Ерөнхий сайд тэмдэглэж, 2008 онд НЇБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох Туркийн сонирхлыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Монгол улс ч бас яг ийм сонирхолтой бөгөөд Турк Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт илгэлтэй байгаагаа илэрхийлэв. Эцэст нь Ерөнхий сайд, Турк Улсын Ерөнхий сайд Т.Эрдоаныг Монгол Улсад айлчлах урилгатайг нотоллоо.
Уулзалтад, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байлцлаа.

/Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ/
2004.12.10

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button