Музейнүүд нэгдсэн вэб сайттай боллоо

Өдгөө зарим музейнүүдэд гадаадын төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, Богд хаан, Эрдэнэ зуу хийдийн музейд засварын ажил хийгдсэн байна. Мөн нэгдсэн вэб сайттай болж байгаа бөгөөд энэ нь Монголын үнэт үзвэрүүдийг гадаадад таниулах зорилготой гэнэ. Тус вэб сайтын нээлт ирэх 16-ны өдөр Үндэсний түүхийн музейд нээгдэх юм байна. Музейн салбарууд ойгоо ирэх 15, 16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ үеэр гэрэл зургийн үзэсгэлэн, гурван үеийн уулзалт семинар, дугуй ширээний ярилцлага, баярын концерт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм байна. Сонирхуулахад манай улсад 1924 оны арванхоёрдугаар сарын 24-нд анхны музей одоогийн МАХН-ын байрны суурин дээр байгуулагдсан бөгөөд анхны захирлаар жанжин Д.Сүхбаатарын багш гэгддэг Жамъян гүн ажиллаж байжээ.
/2004.12.11 Өдрийн сонин/