Надаас илүү цалин авдаг хүн төмөр замд бий

Эрхэм гишүүн Р.Раштай уулзаж үүнийг магадлав. Тэгэхэд
-Төмөр замчид аль 1960 онд Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооноос тогтоож өгсөн жишгээр цалинжиж байсан.Тэр хэмжээ мөнгөний ханшны өөрчлөлт хийгээд зах зээлийн тогтолцооны дагуу өөрчлөгдсөөр ирсэн. Намайг 1991 онд ажил авахад Төмөр замын даргын цалин 1800 байсан нь тухайн үедээ сайдынхаас дээгүүр байсан гэсэн үг. Энэ оны долдугаар сарын 1-нээс бид цалингаа хэдэн хувь нэмсэн юм. Энэ үед би УИХ-ын гишүүн
болсон ч Төмөр замын ХЭГ-ын даргын албаа хашиж байсан болохоор цалингаа авсан.
Тэгэхэд миний цалин 283100 төгрөг байсанаа 325565 төгрөг болсон юм билээ. Ноднингийн тавдугаар сараас 90 хувийн шагналт цалин олгох болсон. Ингээд би 618000 төгрөг авч байсан. Ер нь бол төмөр замчинд хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг дутагдал доголдол гарвал учруулах хохирол их үүнийгээ дагаад хүлээх хариуцлага нь ч өндөр байдаг учраас эхнээсээ л бусад салбарынхнаас илүү цалин авдаг байсан юм. Надаас илүү цалин авдаг машинч төмөр замд цөөнгүй байсан юм шүү гэв.

/2004.12.11 Өнөөдөр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button