Дархан аварга дуу оров

Хуралдааны үеэр тэрүүхэн тэндээ чимээгүй сууж байдаг аваргыг гэнэт асуулт асуух болсонд гишүүд гайхаж байгаа бололтой. Гишүүн Б.Бат-Эрдэнэ Г.Батхүү сайдаас Багануур-Өндөрхааны замыг хэзээ барьж дуусах, уг замын ажлыг гүйцэтгэж байгаа гурван компаниас хоёр нь төлөвлөсөн ажлаа хийхгүй байгаа талаар иргэд гомдол гаргаж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэж асуусан. Түүний асуултад хариулсан мэргэжилтнүүд Энэ замыг Монголын хоёр, Хятадын нэг компани барьж байгаа. Монголын хоёр компани хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул бид хариуцлага тооцох болно гэв. Асуулт асуусандаа тэр үү, танхимын халуунд ч болсон уу уг хариултын дараа гишүүн маань хөлсөө арчсаар хуралдааныг орхиж явсан.
(өдрийн сонин 2004.12.13 305)