Н.Энхбаярын засгийн газар шар сонинуудын хар санхүүжилт

ШАР СОНИНУУДЫН САНХҮҮЖИЛТ, МАГТААЛ
Хүний доод хэсгээр олсон мөнгөөр тархи угааж, үзэл суртал хийж байгаа нь тэр. Энэ бол өнгөрсөн зууны эхээр Оросын коммунистуудын сонин хэвлэлийг зорилгодоо ашиглаж байсан хэлбэр. Монголд МАН байгуулагдаж, 1924 онд коминтерний заавраар МАХН гэж нэрээ өөрчилж коммунист үзэл суртлыг импортолж авсан юм. Түүнээс хойш эдүүгээ 80 жил болжээ. Гэвч МАХН-ын сонин хэвлэлд ханддаг коммунист хандлага өнөөдөр ч хэвээрээ байна. Ардчилсан хувьсгал 1990 онд Монгол оронд өрнөснөөр коммунист үзэл баримтлалын зэрэгцээ өөр, өөр үзэл баримтлал орж ирсэн билээ. Түүнийг дагаад өөр үзэл баримтлалтай намууд төлөвшиж, Төрийн сонгуульд олон нам оролцох болсноор МАХН-ын эрх мэдэл хумигдав. Гэвч олон арван жил ноёрхсон МАХН-ын байр суурь амь бөхтэй хадгалагдсаар байна. Түүний үр дүнд 1992-1996, 2000-2004 онд МАХН парламентад үнэмлэхүй олонхи болж байсан.
Алдааг нь нууж, ямар нэг сайн үйлс олох гэж 2004 оны УИХ-ын сонгуулиар шар сонинууд МАХН-ыг бялууртал магтаж байсан юм. Үүнээс өмнө 1996-2000 онд Эх орон-Ардчилап эвсэл Засгийн эрхэнд байхад анх гарсан өдрөөс нь эхлээд өнөө шар сонинууд чинь ардчиллыг газар дор ортол муулж амьдарч байсан. Ардчилал гарч ирж Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд гараагүй бол шар сонинууд төрөхгүй байсан билээ. Арчилсан хучин шар сонинуудыг төрүулсэн болохоос шар сонинууд ардчиллыг төрүүлээгүй шүү дээ. Ардчиллынханд амс хийх боломж олдоогүй шар сонин нууд сүүлийн дөрвөн жил МАХН-ыг шүүмжлэх зүрх зориг байгаагүй. Мөнгө л өгч байвал үзэл санаа, үнэн ху-дал тэдэнд хамаагүй аж. Шар сонинуудад магтуулах сайн үйлс МАХН-д байсан гэж үү. Үүнд олон хүн эргэлзэж байгаа юм. Эргэлзэх ч үндэс бий. УИХ-ын 2004 оны сонгуулиар парламентын хүчний харилцаа тэнцүү болсон нь өнгөрсөн дөрвөн жилд далд байсан олон зүйлийг ил болгож, хэн нь хэн байв гэдгийг харуулсаар байна. Түүний нэг нь Н.Энхбаярын тэргүүлж байсан Засгийн газар шар сонинуудыг нууцаар санхүүжүүлж байсан явдал. Гэхдээ МАХН-ыг, Ерөнхий сайдыг магтаарай гэж санхүүжилт хийгээгүй. Харин Засгийн газрын шийдвэр үйл ажиллагааны талаархи мэдээ мэдээллийг хүргэхэд зориулж Монголын сонины холбоонд Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны дөрөвдүгээр сарын 1-ний 82 тоот тушаалаар арван сая төгрөг олгожээ. Монголын сонины холбооны дараагийн санхүүжилт нь хоёр долоо хоногийн дараа буюу 2004 оны дөрөвдүгээр сарын 15-нд хийсэн 30 сая төгрөг юм. Тогтмол хэвлэгддэг шар сонинуудын олонхи нь тус холбоонд хамрагддаг. Шар сонинуудын санхүүжилт нь холбоогоороо дамжиж байгаа нь тэр. Засгийн газраас санхүүжилт удаа дараа авч байсан шар сонинууд тэднийг магтахаас өөр юу ч хийх билээ дээ. Уг нь хэвлэл сонины гол зорилго нь эрх баригчдыг магтахад байдаггүй. Тэгээд ч Үндэсний телевиз, Монголын радио хоёрыг давж магтана гэж юу байх вэ. Эрх баригчид сонины холбоогоор дамжуулж шар сонинуудыг санхүүжүүлэхээс гадна, МАХН-ын төв хэвлэл Үнэн, Зууны мэдээ сонинуудыг мэн л санхүүжүүлж байв. Засгийн газрын үйл ажиллагааны талаархи мэдээллийг хүргэх сум, баг хорооны Засаг дарга нарын албан хэрэгцээнд нэгдугээр улиралд тараагдсан Үнэн сонины үнэ 12 сая 896 мянган төгрөгийг 2004 оны дөрөвдүгээр сарын 5-нд Санхүү эдийн засгийн сайдын 86 тоот тушаалаар шилжүүлеэн байна. Мэн энэ тушаалаар Зууны мэдээ сонинд Үнэн сонинд мөнгө гаргасан зориу-лалттай яг ижил нөхцөлөөр 13 сая 903 мянга 500 төгрөг олгожээ. Энэ бол 2004 оны нэг-дүгээр улиралынх. Нэр бүхий хоёр сонины хоёрдугаар улиралд захиалсан мөнгийг долдугаар сарын 16 нд Санхүү, эдийн засгийн сайдын 162 тоот тушаалаар нэгдү-гээр улиралд шилжүүлеэн менгэн дүнтэй яг ижил төгрөг шилжүүлжээ. Үнэн сонин энэ оны эхний хоёр улиралд л гэхэд нийт 25 сая 792 мянган төгрөг, Зууны мэдээ сонин 27 сая 807 мянган төгрөгийг туе бүр Засгийн газраас авсан байх аж. Эрх баригчдын ивээлд өнгөрсөн дөрвөн жил шар сонинуудаас гадна, Үнэн, Зууны мэдээ сонинууд багтаж байжээ. Эд-гээр нь энэ оны эхний хагас жилд шар сонинуудаар өөрс-дийгөө магтуулах гэж гаргасан мөнгө, менгэн дүн нь 92 сая төгрөг болж байна. Засгийн газар дөрвөн жил болохдоо өөрийгөө магтдаг сонинуудыг асар их мөнгөөр сан-хүүжүүлж байлаа. Шар сонинуудын хар санхүүжилт энэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ АРВАН САЯАР ЗАСГИЙН ГАЗАРТ ХУДАЛДАГДАВ
Сонгуулийн үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхий-лөгч До Цэнджав сэтгүүлчдииг МАХН-ыг гүтгэж ёс сурта-хууны алдаа гаргав гэж байн-га сануулж байсан даа. Гэтэл мань ерөнхийлөгч Засгийн газрын шийдвэрийг олон ний-тэд хүргэх нэрээр, Засгийн газраас арван сая төгрөг цо-хичихож. МСНЭ-д Санхүү эдийн засгийн сайдын 2004 оны дөрөвдүгээр сарын 1-ний 82 тоот тушаалаар арван сая төгрөг шилжүүлжээ. Сэтгүүл-чдийг ёс суртахуунтай бай гэж ёсчирхоод байсан ерөнхийлөгч маань Засгийн газраас хахууль аваад МАХН-ыг магтан дуулах үйлеэд хүчин зүт-гэж өөрөө ёс зүйгээ зөрчөөд явж байсан нь тэр. МСНЭ зөвхөн эрх баригчдад таалаг-дахын тулд уйл ажиллагаагаа чиглүүлж байсан гэж хэлж болно. Туе эвлэлээс шилдгүү-дийг шалгаруулдаг. Гэхдээ зөвхөн Н.Энхбаяр түүний нөхөд, МАХН-ыг магтан дуу-лагчдыг шилдгийн шилдгээр тодруулж байсан нь цаанаа ийм нарийн учиртай байжээ. МСНЭ хурлаа хийж эрх баригчид, МАХН-аас авилга авдаг ерөнхийлөгчөө хусч хаях цаг болсон юм биш үү.

27,5 САЯАР БҮТСЭН ХОВОР НАНДИН БҮТЭЭЛ
МАХН-ын удирдлагууд, Засгийн газрын гишүүд сонгуулийн үеэр шар сонинуудыг санхүүжүүлж өөрсдийгөө магтуулахын зэрэгцээ Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн магтуулсан Эргэлт гаргасан он жилүүд гэсэн ном хэвлүүлжээ. Тусгай хайрцагтай, хатуу хавтастай ийм номыг манай хэвлэлийн компаниуд хэвлэж чаддаггүй гэнэ. Тэгэхээр уг номыг га-даадад хэййүүлеэн болов уу. Засгийн газрын гишүүдийн 13 хөргөөс зургааг нь Өдрийн сонин-ны сэтгүүлч Ш.Цэрэн-пил бичжээ. Мэн тэр тооны хөрөг туе сонинд хэвлэгдэж анх олны хүртээл болсон байх юм. Эхлээд Өдрийн сонин-д нийтлэгдсэн учир энэ сонины өмч баймаар, өмчийг нь авч ашигласан болохоор мөнгө төлөх учиртай баймаар. Гэтэл Өдрийн сонин-д сохор зоос ч олго-сонгүй. Харин зургаан сайдын хөрөг бичсэн сэтгүүлч Ш.Цэ-рэнпил 700 гаруй мянган төгрөг авсан тухайгаа ярьж байна. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын хөр-гийг бичсэн сэтгүүлч Б.Ган-чимэг 90 мянган төгрөгийн шагнал авсан аж. Тэгэхээр нэг хөргийг 90 мянган төг-рөгөөр үнэлеэн бололтой юм. Сайдуудын хөргийн зэрэгцээ Эргэлт аечирсан он жилүүд номонд доктор Б.Лигдэн, Га-даад хэргийн дэд сайд эдүү-гээгийн УИХ-ын гишүүн, Үйлдвэр худалдааны сайд С.Батболд, Прогноз төвийн захирал О.Эрдэнэчимэг нар нэг нэг өгүүлэл бичиж оруул-жээ. Нэг хөрөг бичихэд 90 мянган төгрөг өгсөн юм чинь өгүүллүүдийн ханш нь тиим байсан болов уу. Иймд Н.Энхбаярын тэргүүлеэн Засгийн газар манай нэртэй сэтгүүлчдийн хөдөлмөрийг дэндүү доогуур үнэлэв. Гэтэл энэ номонд Засгийн газар 27,5 сая төгрөг гаргасан байх юм. Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ний-тэд сурталчлах зорилгоор ном хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгө гэж бичээд 2004 оны тавдугаар сарын 5-нд Засгийн газрын 99 дугаар тогтоолоор төсвөөс 27,5 сая төгрөг гаргасан байна. Туе номыг ийм өндэр өртгөөр бүтсэн тухай сэтгүүлч Ш.Цэрэнпилээс лавлахад, тэрбээр ямар хачин юм бэ. Би мэдээ-гүй. Ийм зүйл хийсэн гэж үү гэж хэлээд итгэж өгөхгүй байв. Гэхдээ энэ номыг хаа-на хэдэн хувь хэвлэсэн нь то-дорхойгүй байгаа юм. Сургаар бол сайдуудад зуу, зуун ширхгийг өгсөн гэнэ.Энэ ойлголтын хүрээнд авч үзэх юм бол 1500 ширхгийг хэвлэсэн болов уу. Нэг бүрийнх нь хэвлэлтийн зардал 5000 төгрөг гэж тооцвол 1500 ширхэг номын хэвлэлтийн зардал 7,5 сая төгрөг болно. Дээр нь сэт-гүүлчдэд өгсөн өчүүхэн шагнал нэмэгдэнэ тэр юу шалих вэ. Гэтэл Засгийн газар 27,5 сая төгрөг гаргасан байдаг. Засгийн газрын гишүүдийн хөргүүдээс бүрдсэн Эргэлт авчирсан он жилүүд номыг хосгүй бүтээл гэж нэрлэж болно. Гитлер 1930-аад оны үед Майн камф номоо арьсаар бур алтаар, мөнгөөр хэвлүүлж хамгийн өндэр үнэтэй ном болгож байсан юм гэдэг. Тэгвэл Н.Энхбаярын Тэргүүлсэн Засгийн газрын танхимын гишүүдийн ном тэр хэмжээнд дөхөж очлоо. Тэд өндэр үнэтэй ном бүтээхээс гадна, Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 80 жилийн ойд зориулан баримтат телеви-зийн цуврал кино туурвихад энэ оны наймдугаар сарын 5-нд Засгийн газрын 175 тоот тогтоолоор 13 сая 490 мянган төгрөг гаргасан байна. Мэн Төрийн хямрал буюу өрийн данс, Их өр түүх болов кинонуудад 7,5 сая төгрөг гаргав. Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгийг бусдын тархи угаахад зориулан урсгасан байх нь нэн харамсалтай. Хүрч цөхсөн төсвийг хүрздэж, навс унасан нэр хүндээ наранд тултал магтуулсан нэн шинэ түүх энэ болой.
(өдрийн сонин 2004.12.13 305)

(өдрийн сонин 2004.12.13 305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button