Ж.Бушийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 100 мянган ам.доллар

Харин Ерөнхийлөгч Ж.Буш болон дэд Ерөнхийлөгч Дик Чейни хоёртой цуг үдийн хоол идвэл 250 мянган ам. доллар нэмж төлөх юм байна. Тангараг өргөх ёслолыг зохион байгуулж буй хорооны ажилтнууд энэ арга хэмжээний үеэр 40 сая ам.долларын орлого олохоор төлөвлөөд байгаа гэнэ.
Тиймээс Ж.Бушийн сурталчилгааны ажилд нэлээд хэмжээний мөнгө хандивласан хүмүүст энэ арга хэмжээнд заавал оролцож далимд нь түүнтэй ярилцах боломжийг ашиглахыг зөвлөжээ. ёслолын ажил-лагаа маш сүртэй болох гэнэ. Тасалбар худалдан авсан хүмүүс Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчтэй цуг Вашингтон хотын дээд зэрэглэлийн Хилтон зочид буудлаас гадна Union station вокзал, Pension Building музейд цуг өдрийн хоол идэх юм байна. Түүнээс гадна уг ажиллагааны хүрээнд залуучуудад зориулсан концерт болох гэнэ. Түүнийг Ерөнхийлөг-чийн охид болох Женна, Барбара хоёр хөтлөх юм. Ерөнхийлөгчийн сурталчилгааны ажлаас ялгарах нэг онцлог нь тангарах цргах ёслолын ажиллагаанд зориулсан хандивт хязгаарлалт тавиагүй байна. 2001 онд Ж.Бушийг анх удаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Энрон компани энэ арга хэмжээнд зориулан 100 мянган ам.доллар, туе компанийн тэргүүн асан Кеннет Лэй мэн 100 мянган ам. доллар хандивлажээ. Yүний дараа туе компани нь санхүугийн хууль бус ажиллагаа явуулсан хэрэгт холбогдож дампуурсан билээ,. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнээс гадна үдэшлэг болох бөгөөд тасалбарыг тусад нь борлуулах юм байна. Yүнийг жирийн хүмүүс худалдаж авах боломжтой гэнэ. Мөн цэргийнхэнд зориулсан үдэшлэг зохион байгуулдаг бөгөөд энэ нь үнэгүй юм байна.
(өдрийн сонин 2004.12.13 305)