Харанга төрсөн өдрөөрөө бут авлаа

Yзэгчдийг тоглолтын танхим руу ороход гарт нь жижиг цаасан ууттай бэлэг атгуулж байлаа.
Тоглолт эхлэхээс цагийн өмнө Соёлын төв өргөөнд ирсэн Харанга-ын фэнуудэд уйдах зав гарсангуй. Учир нь тэднийг АПУ компанийнхан шинэ экс архиныхаа амталгаанд урьсан юм. Хөнгөн зуушаар даруулсныг ч хэлэх үү, үзэгчид тун ч зугаатай байгаа бололтой. Энд тэмдгүй АПУ-гийн лого харагдана. Тэд тоглолтыг ивээн тэтгэсэн аж. Г.Батхүү сайд, Ч.Сайханбилэг тэргүүтэй олны танил хүмүүс ч амталгаанд оролцов. Yзэгчдийг ийнхүү зугаацаж байх зуур арын өрөөнд Харангын Чука буйдан дээр амарч суулаа. Хар костюмтай тэрбээр ёслолын байдалтай харагдана. Оволзож оволзож, ядраад жаахан сууя гэж бодоод… гэж тэр тайлбарлав. Зуу зуун жил зөвхөн чамайгаа хайрламаар байна дуугаараа фенүүдийнхээ тоог нэмсэн энэ эр хамтлагийнхаа продюссер. Тоглолтынхоо бух менежментийг хийсэн тэрбээр Маргааш 12 цаг хүртэл сайхан унтана даа гэж суусан. Yзэгчид хэр байна. манай рок попынхон ирж байна уу гэж тэр лавлав.
-Төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа хун ямар байдаг билээ би тиим л байна. Рок попынхонгойгоо, үнэнч фэнүудтэйгээ энэ өдрийг тэмдэглэх гэж байна. Тайз, дэлгэц сайхэн боллоо. Харанга-ынхан хэдэн настай билээ дээ. Бидний уөийнхэн
төрийн түшээд, компанийн том боссууд болжээ. Энэ бол бидний эрин үе гэж Чука сэтгэл хөдлөн хуучилсан, Yнэхээр 25 долларын унэтэй уг тоглолтыг уээгчдиин ихэнх нь дунд насныхан байлаа. УИХ-ын гишуун Э.Бат-Yүл гэргийтэйгээ хамт танхимд суув . Тэр 1989 оноос эхлэн Харанга-ын тоглолтыг алгасалгуй үзсэн фэн нь гэнэ. Танхим дүурч. аль хэдийнэ 19.00 цаг болсон ч тоглолт эхлээгүй, ямар нэгэн юм хүпээсэн шинжтэй. Хэдхэн хормын дараа Ерөнхий сайд танхимд орж ирсэн юм. Тоглолтын дундуур Чука самбаачлан хүндт зочдоо танилцууллаа. Харанга хамтлагийн фэн, аймаар рок эр, Монгол Улсын Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж гэж танилцуулахад танхимд суугсад Чукагийн заавраар Оо еэ тэгэлгуй яах вэ гэцгээсэн. Элбэгээ чи шүү гэж Чука хашгирахад Ерөнхий сайд ч хариуд нь хуруугаараа зааж Чи шүү гэж байгаа бололтой. УИХ-ын гишуүн Одхүүг Одхүү чи одноос ирсэн хүү чи УИХ-ын гишүүн болоод айх аюул байхгүй хэмээн танилцуулсан бол, Э.Бат-Yүлийг Хав хар толгойтой Yүл гэнэ. Буянгийн Жагааг танилцуулахдаа 1993 оны Миний рок тоглолтын үеэр хамтарч ажиллахдаа тайз шүүрдээд зогсч байсан-ыг нь ч хуучлав.
Сэтгэл нь хөдөлсөн Б.Жаргалсайхан гишүүн дараа нь тайзан дээр гарч Би эмээ шиг арваад жил хэдэн цамц нэхсэн юм. тэрнийгээ л авчирлаа гэж наргиа болгоод. хамтлагийн бүх гишүүдэд ноолууран цамц бэлэглэсэн. Г.Батхүү сайдыг танилцуулахдаа Толин хул-ын Г.Батхүү гэж тодотгов. Наадмаар хит болж, FМ-ээр тасралтгүй явж байсан энэ дууны үгийг Г.Батхүү сайд зохиосон юм байна. Харанга-ын Лхагваа сүүлд энэ дууг дуулж, танхимыг дор-гиосон.
Бидний хамгийн хайртай гэр булийн гишүуд хэмээн рок попынхноо Чука танилцуулав. Рок попынхонд хоёрдугаар эгнээний суудал бухэлдээ ногджээ. Сараа хонгор шар хүүгээ дагуулан ирсэн байлаа. Тэр тайзан дээр хуутэйгээ гарч, хамтлагийн бух гишүүдэд цэцэг бэлэглээд, чимээ-гуйхэн буусан. Т.Ариунаа ч үзэгчдийн суудалд харагд-лаа. Номинталст-ын Дээгий тоглолтын турш босоогоороо зогсч, Харанга-ынхныг дагаж дуулж, бужиглэж байв.
Л.Цогзолмаа, Л.Лувсаншарав гуай хоёр тайзан дээр гарч ирэх сургаар үзэгчид суудлаасаа босч хундэтгэл узүүлэхээр хулээсэн боловч мань хоёр алга. Жаахан факталж байх шиг байна гэж Чука наргиа болгов. Удаж төдөлгүй бага зэрэг төөрсөн хоёр тайзан дээр гарч ирж Эртний сайхан чуулга-аа төлөөлж, хадаг дэлгэн. ерөел өргөв. Л.Цогзолмаа гуай гартаа ууттай бэлгээ барьсан хэвээр тууж явнз. Мөнөөхөн уутан дотор нь Харанга-ын СО, зураг, бас АПУ- гийн дээлээ шинэчилсэн экс архи багтжээ. Бэлгэид зориулан 50 граммаар савласан тэрхүү архи олон ху-нийг баярлуулав бололтой. Хажууд суусан дунд насны эр бэлгээ задалж, мөнөөх архийг гаргаж ирээд Өө 100 грамм байна. Жаргалтай юм аа гэж хэлэх нь сонсогдсон. Хэдийгээр тоглолтын өмнө шинэ архийг танилцуулах амталгаа болж, бэлгийн архиа хүмүүс хундага тулган хүртэж байсан ч согтуу хөлчүү хүн харагдсангүй. Харин хойно суусан нэг эр л халаалт авсан бололтой Хараигагүй бол бид яаж амьдрах юм бэ гэж үзэгчдийг инээлгэсэн л дээ.
Тоглолтын үеэр хамт лагийн ахлагч Ц.Энхманлай Тэргүүний төмөр замчин цол хуртэв. Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай ажил амьдралын замаа Тө мөр замаас эхэлж, Ногоон гэрэл хамтлаг байгуулан тэр уеийн төмөр замын хамт олны ажил үйлсийг хөглөж байсан гэж төмөр замынхны төлөөлөгч хэллээ. Чука мэн энэ үеэр 35 жил хамт ажилласан нөхөдцөө хувийн бэлэг гардуулсан. Том жаазтай зураг гардуулангаа тэр Ханандаа өлгөж байгаарай гэж хүн бүрт захина. Бөмбөрчин Пүужээд бэлэг гардуулах уеэр Пүужээ хэмээн танхимаас дуу алдах сонсогдов. Чука дуугуй өнгөрсөнгүй түүх сөхөж,
-1989 оны концөртон дээр Пүужээ манай эгчийг аваэ-рай гэсэн шиг юм болж байна уу, угуй юу хэмээн узэгчдийг хөгжөөв. Петровне компанийнхан Харанга-ын бүтэн жилийн шатах, тослох материалын хэрэгцээг даахаа амлав. Харин АПУ компанийнхан азтай хоёр үзэгчид бүтэн хайрцаг экс архи бэлэглэсэн.
Монголын рок, попод их Харанга дэлдсэний 15 жилийн ой нижгэр болж өнгөрлөө. Москвагийн бороо, Зөвхөн Монголдоо, Санана даа, Сүүлчийн шөнө, Хилэнцэт харц зэрэг хит дуунууд эгшиглэсээр. Yзэгчид Зуу зуун жил зөвхөн чамайгаа хайрламаар байна…, Өө, ай хүний амьдрал…, Алс хол хуний нутагт ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ… хэмээн даган дуулж, суудлаасаа босч бүжиглэсэн халуун үдэш. Сэтгэл догд-луулсан Харанга-ын дуунууд, АПУ-гийн хамт олны сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн ч халуун удшийн халуун дурсамж болон үлдлээ.
(өдрийн сонин 2004.12.13 305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button