Гар сунгасан зээлээр биш, гарынхаа чадлаар ядууралтай тэмцье

Ганц ядуурлыг бууруулах хөтөлбөр ч биш, түүний дараа өрхийн амьжиргаа, малжуулах төсөл, эмзэг бүлгийнхэн рүү чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гэвч энэ чиглэлээр хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төслийн үр дүнгүүдээ харыдуулж нэгтгэсэн нь үгүй. Yнэндээ ядуурлын эсрэг нийтдээ хэчнээн тэрбумыг цацаад ямархуу үр дүнд хүрээд байгаа нь ч нууц. Манайхан ийм ч зүйл, тиим ч зүйл хийсэн гээд судалгаа, тайлан гаргаж, хэдэн зуугаар нь өнгөт товхимол гаргасан нь хамгийн нүдэнд үлдэж хийсэн ажил нь гэлтэй. Ядуу айлдхүнс, барааны зүйлсийг баахан тараасан нэртэй ч албан тушаалтнууд нь оролцож багагүй хүртсэн. Өөрийн идэвхгүй үлбэгэр амьдрал, залхуу, арчаагүй байдлаасаа бий болгосон ядууралтай тэмцэж ирсэн арга нь ердөө л энэ.
Аль эртийн социализмын үеийн бусдын гар харж амьдардаг тэр цаг буцаад ирчихсэн мэт сэтгэгдэл ч заримд нь төрөхөөр. Зүгээр байхад өөрсдөө үүд тогшоод ирж байхад тэд юугаа хийж ажил хийх вэ дээ. Хэдэн жилийн дараа гаднаас өгсөн зээлийг минь төлөх гэж хойч үе нь яаж зовохыг бүр төсөөлөх ч үгүй.
Магадгуй ядууралтай тэмцсэн арга нь зорилгоосоо хазайгаад ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөн байж ч болох. Дэмий л гадаадыг мөрөөдөж гудамжаар сэлгүү-цэх ажилгүйчүүд хамгийн сүүлийн мэдээгээр 266 мянгад хүрч талийв. Энэ бол нийт хүн амын 12 хувь буюу ядуучуудтай харьцуулахад 30 хувьд нь хүрэхүйц тоо юм.
Ажилсаг хүн ядуу амьдардаггүй гэсэн хэллэ-гийг балчир хүүхэд ч сайн ойлгоно. Мэдээж залхуу хүн л ядуу амьдарна. Иргэдийн ядуу амьдрал нь сонгуулийн үеэр улс төрийн намуудад өөш болж тэд мөнгө амласан популист амлалтаар тэдний сэтгэлгээн дээр тоглож чадсан. Гэвч тэдэнд аз дутсан юм. Зүгээр сууж байхад бөөн бөөнөөрөө мөнгө орж ирээд тэд гар, хөлөө хөдөлгөж, толгойгоо ажидлуулж зовохгүйгээр амар сайхандаа жаргах байв.
Солонгосын ард түмний хөдөлмөрч чанар тэднийг эдүгээгийн их хөгжил дэвшлийнхээ замыг засахад хувь нэмэр оруулсан гэдэг. Манай хөрш Хятадын ард түмэн их бүтээн байгуулалтын аянд мордоод завгүй байна. Гэтэл бид амар хялбар амьдрах арга эрэлхийлж алттай уулын сураг гарвал тэнд очиж мацахаа бодож аль болгон амьдрах вэ дээ. Ингэж сэтгэхийн оронд эх орныхоо хөгжилд хэрэгтэй баялаг бүтээцгээе. Ядуу сэтгэлгээ л гэж байхаас ядуу ард түмэн гэж үгүй.
Өнгөрсөн жил Тайванийн ах дүүсийн бэлэг хэмээн шуудай шуудайгаар цагаан будааг ядуу гэсэн тодот-голтой айлуудад тараасан. Зарим боломжийн нэг нь ч үүнээс завшсан. Yнэгүй будаагаа авангуутаа гудам-жинд зогсч зарчихаад мөнгөөр нь архидаж явсан хүмүүс зөндөө байсан. Yнэгүй юм ингэж л салхинд хийсдэг юм. Хөлсөө дуслуулан гараа эвэрштэл ажиллаж байж олсон бол идэхэд ч амттай байх байлаа. Гараа сунгаж, сайхан сэтгэл гаргаж бидэнд илгээсэн гадаадынхны тусламжийг салхинд үнэ цэнэгүй хийсгэхээ болих юм биш үү.
Монгол Улс хөгжих гэж ядаж буй орон. Тиймээс бидэнд хийх зүйл их бий. Өнгэ узэмж муутай гудамж, хог овоорсон гэр хороолол, амь насанд ч хүрч болохоор халтиргаатай замууд гээд тоочвол урт жагсаалт хөвөрнө. Ажилгүй биеэ аав, ээжээрээ тэжээлгэн дулаан газар бараадан хэвтэх хүү, охиныг чинь . эх орноо хөгжүүлэхийн төлөө гараа, хөлөө хөдөлгөж, толгойгоо ажиллуулаач гэж гуйя. Тусламжийн бараанд бялуур-сандаа тэд үгүй гэж дуугарч магад. Хүн амьдралынхаа төлөө үхтлээ тэмцэж байж л сайн сайхантай золгодог. Хөдөлмөрийн хүчээр хүн бий болсон гэсэн хуучны онол байдаг. Гэвч сармагчин ажил хийсээр байгаад хүн болчихсон хэрэг биш. Ерөөсөө хүний өөрийнх нь мэн чанар нь хөдөлмөрлөх юм. Тэгээд ч ядуудаа сэтгэл нь цадчихаагүй бол та бидэнтэй санал нэгдэх байх.
Гурван хүний нэг нь ядуу амьдардаг биднийг хэн энэ гүн ангалаас татаж гаргах билээ.
Хүйтэн өвлийн жаварт хайруулж идэх талхныхаа мөнгийг олохоор өдөржин гутал тосолж, засах хүмүү-сийг сургалтад хамруулж тэднийг ажиллах байртай болгоё. Yр дүн гардаггүй элдэв сургалтад мөнгө хаях биш, байнгын хэрэгцээтэй гуталчны ажлыг дэмжье.
Yнэгүй тусламжийг өөрийнх юм шиг танил тал, найз нөхөдтэйгөө хувааж авахаас өөр ажилгүй баг, хорооны Засаг дарга бус, ажилгүйчүүдийг ажилд зуучилж хугацаанд нь хөдөлмөрийн хөлсийг нь олгодог хүнийг энэ албанд томилъё. идэн рүү мөнгө тээж хөвөрсөн их хэмжээний тусламжаар тэдэнд цалин-гийн сан байгуулъя.
Гар сунгасан зээл, тусламж зөндөө ирлээ. Бид ч бялуурч байна. Гэвч энэ бүгд бидний өвчнийг илааршуулж дөнгөхгүй нь. Өөрийнхөө хүчээр, өөрийнхөө төлөө, өөрөө зүтгэж байж л бид эдгэнэ.
Ойрын үед бас нэг тусламжийн байгууллагаас 10 мянган тонн цагаан будааг орлого багатай монголчуудад илгээжээ. Гэхдээ тэд энэ удаа үнэ төлбөргүй тараахгүй, ажил хийлгэж хөлсөнд нь өгөхөөр шийджээ. Yнэгүй юмаар ходоодыг нь дүүргэхээс татгалзсан анхны алхам ч байж мэднэ.
Хятад эр нэг юаний төлөө өдөржин амехийлгүй хүн тээвэрлэнэ. Хэдэн зуугаараа тэдэнд өрсөлдөгч байдаг ч гэлээ нэг юаний үнэ цэнийг тэр бусдаас илүү мэдэрдэг ч байж магад. Тэрбум хүнтэй их гурний иргэд хүн бүр ажиллах хэрэгтэй хэмээн ядуурлын эсрэг сөрж зогсч чадаж байгаа энэ. Гэтэл бид хэн билээ.
(өнөөдөр 2004.12.13 289)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button