Л.Гүндалай хэрэв би сайд болсон бол оношлогооны төв хөөгөөд ирэх байлаа

-Танай шинэ хүн сайн уу? Ингэхэд отгон охиндоо ямар нэр өгсөн бэ?
-Одоо таван сар хүрч байна өвөл амьсгааг дээрдүүлэх юм. Гэхдээ яахав энэ чинь амьдрал шүү дээ. Охиндоо Энэргүнж гэж нэр өгсөн. Ер нь би хүүхдүүдийнхээ нэрийг их бодож өгдөг. Энэрээ, Энэржин, Энэрзаяа, Энэргүнж гээд дөрвөн Энэртэй боллоо.
-Цаг заваа хүүхдүүддээ зориулж чадаж байна уу?
-Чөлөөт цаг л олдвол охидтойгоо хамтдаа байдаг тэднийгээ харахаар л бүх ядаргаа арилж дахиад нисэхэд ч бэлэн болдог.
-Германд эмчийн мэргэжил эзэмшисэнийг чинь мэднэ. Гэхдээ эмч Гүндалай тухай мэдээлэл авч байгаагүй санагдана?
-Би Германы Галле хотын Мартин Лютерийн их сургуулийн анагаах ухааны
факультетийг дүүргэсэн, монголоос бид тэр жил долуулаа оюутан болж очоод гурав нь сургуулиа төгсч диплом авсан. Галлед нийтдээ 20 гаруй эмч болсон гэхдээ сурахаар очсон залуусын бараг тал хувь нь хасагдаж байлаа.
-Яагаад
-Яахав арын хаалгаар очсон хүүхдүүд хичээлээ дийлдэггүй юм билээ. Бид л гэхэд долуулаа очоод гурав нь буцсан.
-Яагаад эмч болохоор шийдсэн юм бэ?
-Уг нь би усан онгоцны инженер болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа харамсалтай нь миний хүссэн хуваарь ирээгүй тэгэхээр нь Германы бэлтгэлийг сонгосон 1982 онд яг тэр үед ээж маань өвчнөөр нас барж энэ явдал надад их нөлөөлсөн тэгээд ч эмчийн мэргэжлийг сонгосон юм даа.
-Чагнуур барьсан эмч Гүндалай хараагүй болохоор сонин байна. Мэргэжилээрээ
ажилласан уу?
-Германчууд сайн сургадаг, би ч сурч байхдаа багш нарын хайртай оюутан байлаа сургуулиа төгсөөд Галле хотын Барбара хүмүүнлэгийн эмнэлэгт нэг жил ажилласан.
Тэр үед өвчтөнүүдийн хайртай эмч байж чадсан л юм даа.
-Германд сурч ажиллаж байсан хүн Монголын эрүүл мэндийн салбарт эмч нарын байдлыг хараад ялгаа нь илүү тод мэдэрсэн байх?
-Эмч өвчтнүүдийн сэтгэлгээ талаас нь харъя л даа. Монгол эмч нар өвчтөндөө маш их тариа хийдэг хэд хэдэн дуслаар бөмбөгдөж байж эмчилгээ хйисэн болдог. Өвчтнүүд нь ч өдөрт нь 10 хатгуулж дээрээсээ дөрөв таван юм зуулган судас руугаа шахуулж байж кайф авдаг. Гэтэл тэр нь үр дүн авчрахаасаа илүү алсдаа хор болдог баруунд тийм биш хамгийн энгийн аргуудыг хэрэглэж яг тэр өвчнөө л эдгээдэг би нэг жишээ халье л дээ. Манайхан хүүхдийн тархи хөдөллөө гээд л хэн нэгэн бариач эсвэл эмнэлэг барааддаг миний мэдсэнээр монгол хүүхдийн тархи хөдөлдөг, Европт амьдарч байгаа олон зуун сая хүүхдийн тархи хөдөлдөггүй. Унаж л байдаг ойчиж л байдаг.
Монголд эмч нарын цалин хэтэрхий бага. Өөрсдийгөө боловсруулах боломжгүй байдаг.
-Энэ ялгааг та олж хардаг уу?
-Германд хувийн эмнэлэг олонтой эмч нарын цалин орлого өндөр өөрийгөө боловсруулах боломж нөхцөл бүрдсэн үүнийхээ хэрээр эмчийн ёс зүй хариуцлага
өндөр эмч буруу эмчилгээ хийчихвэл өвчтэн хохирлоо барагдуулж чаддаг тогтолцоотой тиймээс ч эмч андуураад миний хөлийг үгүй монголд хоолойны махыг нэг эмч очиж үзээд л таван минутын дотор аваад хаячихна. Гадаадад тийм биш нэг хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж хоёр цаг үргэлжилдэг мэс засалд орж дараа нь дахин гурваас тав хоног хэвтэж байж хоолойны махнаасаа салдаг манайд бол эмч нь шууд хутга гаргаж ирээд огтлоод хаячихна.
-Ингэж ярьсныг чинь эмч нар уншаад дургүйцнэ дээ?
-Үгүй яахав үнэн л юм чинь
-Тэгвэл эрүүл мэндийн салбарын өөрчлөлтийг хаанаас яаж эхлэх вэ. Танд бодсон юм байгаа даа?
-Хувийн салбарыг төрөөс дэмжих хэрэгтэй эмнэлэг нэмж байгуулах гэж байснаас байгаа хэдээ өрсөлдүүлэн хөгжүүлэх ноь эхний алхам төрөөс тэдэнд дэм болохоо байг гэхэд хүнд суртлын дарамт шахалт үзүүлэхгүй байвал сайнсан. Бодлогоор зарим нэгэн салбарт тухайлбаол оношлогооны тал дээр онцгой анхаарагүй бол болохгүй болжээ улаанбаатар орчин үеийн бүрэн тоног төхөөрөмжтэй мэргэжлийн эмч нараар хангагдсан оношлогооны төв өлгө манайхан онош тогтоолгох гэж хятад өвөр монгол руу гүйцгээн хэдэн төгрөгөө экспортолж байна эмнэлэг байгуулж байгаа эмч нартаа хөрөнгөлалтэй их хэмжээний зээл олгох шаардлагтай ер нь эрүүл мэндийн салбар өөрөө хүнд өвчтөн болж хувирчээ эмчилгээ шинэчилэл хэрэгтэй болж.
-Оношлогооны төв байгуулахад хэдий хэрийн зардал гарах бол? Та тооцчисон яваа байлгүй?
-Таван сая ам долларт багтаан оншлогооны сайхан төвтэй болж болно доо манайхан аялал жуулчлалыг хөгжүүлье гэлцээд байна. Нэг ч найдвартай эмнэлэг монгол байхгүй байхад аминдаа хайргүй хүн л наашаа зүглэх байх. Аян зам юу ч тохиолдоо билээ. Гадныхан тэр бүхнийг тооцоолж л байгаа нэр хүндтэй том эмнэлэг байхгүйгээс болж монгол ирэх жуулчдын тоо 40-50 хувиар буурдаг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна хар л даа өвөлдөө Утаанбаатар зундаа Ялаанбаатар жилийн дөрвөн улиралдаа Хогон баатар эндээс ямар ч өвчин тусч болно.
-Германы эмч нартай харилцаатай ажилладаг гэдгийнг чинь мэднэ. Гүндалай тэндээс нэлээн зээл тусламж чирч ирсэн тухай сонссон. Хэрэв таныг эрүүл мэндийн сайд болчихсон бол …?
-Цол дагаж бяр гэдэг шиг хэрэв би эрүүл мэндийн сайд болсон бол харилцаа холбоо улам өргөжих байсан германд боловсрол эзэмшсэн эрүүл мэндийн сайд төрөлх хэлээр нь яриад муж хотуудаар нь ороход хөл алдаж угтана би германчуудтай арав гаруй жил хамт амьдарсан болохоор тэдний занг сайн мэднэ. Үнэнийг хэлэхэд би өөрийнхөө төлөө биш монголын төлөөл эрүүл мэндийн сайд болох гэж бодож байсан юм.
Хийе гэвэл зүйл байна Энхбаяр,Элбэгдорж хоёр зөвшилцөх нэрээр хуйвалдаж намайг сай болгоогүй сайдын ажлын сайн хийгээд энэ нөхөр баллаад хаяна гэж айсан юм
-Хэрэв сайд болчихсон бол та юу амжуулах байв?
-Өө, өдийд тачигначихсан яваа зүгээр сууна гэж байхгүй шүү. Бужигнуулаад тавина тэр муу үгүйлэгдээд байгаа оношлогооны төвийг үнэгүй хөөгөөд ирэх байлаа. Өөр олон юм хийнэ сaнаандаа багтаж байгаа бүхнийг хийж хүссэндээ сарвайгаад хүрчихдэг эр хүн шүү би.
-Гэтэл одоо мэргэжлийн бус хүн эрүүл мэндийн сайд хийж байна. Шинэхэн сайд
Гандигийн тухай ийм шүүму гараад байгаа?
-Сайд бол улс төрийн албан тушаал Гандигийн буруу гэж юу байхав. Түрүүчийн засгийн газрын үед нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсан. Энэ утгаараа монголчуудын ядуурал эрүүл мэндийн салбарын хүндрэлийг сайн мэднэ сайн зөвлөхүүд түшиж ажиллавал болох л байх.
-Нямдаваа сайд та хоёр түнжин муутай байсан байдал сайжирсан уу?
-Үгүй. Өнгөрсөн дөрвөн жилд Нямдаваа монголын эрүүл мэндийн салбартыг хойш нь ухраасан уу гэхээс урагшлуулаагүй хувийн компаниудтай нийлж хамаг тендэрийг идсэн өөр юм яриад яахав.
-Ингэхэд та хүндээр өвдөж байсан уу?
-Үгүй
-Уучлаарай, хэрэв өвдвөл монгол эмнэлэгт хандах уу? эсвэл…
-Эхний ээлжинд монгол эмнэлэгт хандана. Тэгээд шууд Герман эсвэл өөр оронд
эмчлүүлнэ.
-Түрүүчийн удаа ярилцлага авах үед та Манай компаниар шалгалт тасардаггүй
Гүндалайг дарах гэсэн нэг арга биз гэж ярьж байсан. Одоо ч бас шалгуулсаар л байна уу?
-Ер нь больчихоод байгаа юм биш үү.
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Та Азаа эгчтэй хэзээ танилцсан юм бэ? Монгол
туургатны миссийн хойноос гүйсээр байгаад аваад суучихсан уу?
-Наймаг жилийн өмнө Мисс гэдгийг нь мэдээгүй 100 айлын паспортын хэлтэс дээр анх харсан. Тэр үед шар хуудас сунгуулна гэж ажил байлаа шүү дээ. Тэгж явтал нэг бүсгүй нүдэнд тусаад болдоггүй. Хойноос нь гараад хартал зам дээр такси барих гээд зогсч байсан.
Эр хүн байна даа хүргэж өгөнгөө танилцсан. Тэр үед тоотой хэдэн хүн гар утас барьдаг байж . Буухад нь пейжирийн дугаартай хоцорч билээ. Тэр үед манай хүн МУИС-ийн оюутан байсан юм.
-Ямар чанарт нь татагдав?
-Дайчин халамжтай бүсгүйлэг хөгжилтэй.
-Та хартай юу?
-Би гайгүй ээ.
-Танай хүн?
-Хартай гэхдээ ийм байгаа нь таалагддаг Намайг хэн ч хардаж харамлахгүй бол яана.
-Гэртээ гэргийгээ хэн гэж дууддаг вэ?
-Миний хөөрхөн.
-Гэр бүлийн төлөвлөгөөнд чинь дахиад хүүхэд байгаа юу?
-Надад бол байгаа. Одоохондоо авгай татгалзаад байна. Яваандаа төлөвлөгөөндөө татан оролцуулна даа.
-Эр хүн алдаж онохыг алийг тэр гэхэв. Том хүү, охин хоёроо эргэж тойрдог уу?
-Аав нь л юм чинь тэр үүргээ хүлээж орон зайгаа эзлэхийг хичээдэг. Хүүхдүүд маань сэтгэл санааны хувьд эцэггүй юм шиг өсөх вий гэж эмээдэг. Тиймээс ч тэдэнтэйгээ аль болох ойр дотно байдаг.
-Та зоригтой, эрсдэлтэй алхмууд олонтаа хийдэг. Өөрийг чинь чухам хэн зоригжуулдаг вэ?
-Миний гэр бүл, миний дэмжигчид.
-Зун би Хөвсгөл нуурын эрэгт амарлаа. Нэг завинд хамт ажилладаг хоёр залуу байх.
Хоёулаа жаахан уусан үедээ салам муудалцаад, маргааш нь нөгөөх л завиндаа багталцан хослон сэлүүрдэж явдаг юм билээ. Яагаад муудалцдаг гээч?
-Яагаад
-Нэг нь улаан хувьсгалч, МАХН-ын галзуу фэн. Нөгөөхнь Гүндалайгийн төлөө морь мал мэт зүтгэсэн ч чадна гэж андгайлсантийм л улс бас тэнд мэргэний уул гэж байсан. Одоо Гүндалайгийн уул гэлцэх болсон гэсэн. Таны эзэмшил юм билээ?
-Долоон жилийн өмнө хуучин зусланг дуудлага худалдаагаар авсан юм. Манай тэнд
өнгөрсөн оноос газар хувьчилж эхэлсэн Улаанбаатарын бизнесмэнүүд аймгийн захиргааныхан голдуу авсан байна лээ.
-Хөвсгөлд Гүндалай дэмжигчид нь эсэргүүцэгчидтэйгээ адил тэнцүү байдаг байх аа?
-2000 онд бие даагчаар өрсөлдөж байхад сонгогчдын 42 хувь нь намайг дэмжсэн 2004 онд 63 хувь болж өссөн байсан өнгөрсөн хугацаанд миний хийсэн улс төрийн тэмцлийг
үнэүлж ойлгосонд нь нутгийнхандаа талархдаг нутгийн хүмүүсийг ажилтай ошрлоготой байгаасай гэж бодон нэлээн юм хийлээ жимсний чанамал мөөг сонгино мангир даршилж борлуулах сүлжээ бий болголоо ирэх жил би өөрийн хөрөнгөөр улаан уул суманд усэн цахимлгаан станц барина. Төрийг хүлээвэл өвгөн болох биз.
-Ингэхэд Гүндалай жагсаал цуглаан хийж өргөх бичиг барьж өлсгөлөн зарладаг өвгөн болох байх аа?
-Зун нь хөвсгөлд очиж Мэргэний ууландаа аж төрнө.
-Өвөл нь улс төржих нь ээ дээ?
-Мэдэхгүй /инээв/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button