Загварын ертөнцийн

19 цагт эхлэх наадам цагаасаа 40 минут хоцорч үзэгчид уван цуван ирсэн ч танхим дүүрсэнгүй.

Загварын ертөнцийн хүндтэй зочин нь
Элдэв чимэг гоёлгүй загварын цагаан тайзнаа ногоон тэрлэгээр ижилссэн есөн бүсгүйн уран бүжгээр наадам эхэллээ.
Бие барьсан цагаан даашинз, хар костюмаар хосолсон хөтлөгч Чимгээ Гантулга нар уг наадмыг нээж шүүгчдийг танилцуулав. Гоёл-ыг тойрсон мэдээлэл дунд нууц хэвээр байсан шүүгч тодорлоо. Наадмын ерөнхий шүүгчээр урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн болон дизайнер Зоригт, Соёлмаа, ОХУ-ын дизайнер Лариса Дагданова, Сергей болон Хятад улсын дизайнер Яа-Оки нар шалгаруулахаар болжээ.
Харин фото моделийн шилдгийг 2еГ фото студийн зурагчин Гантулга, Гамма агентлагийн Цацралт нар шалгаруулахаар болжээ Шилмэл загвар компанийн дизайнеруудын бүтээлээр гоесон бүсгүйчүүд наадмын салхийг хагаллаа.

Эсгий хүрэм, дээл сар шинийн гоёл
Эсгий дээл хүрэм үндэсний хувцасны сүүлийн үеийн загвар болох төлөвтэй. Шилмэл загвар-ын зохион бүтээгч Одончимэг, Монгол, Солонгосын Техникийн коллежийн дизайнер Р.Ариунзаяа, Монголжингоо-ийн Ганчимэг нарын үндэсний хувцасны загвараас харахад, эсгий дээл хүрэм ирэх жилийн үндэсний гоёл болох төдийгүй тод хээ хуартай байвал дэгжин харагдах нь гэсэн бодол төрж байлаа. Yндэсний хувцасны загвараар оролцож буй ихэнх дизайнерууд эсгийг ширж, өнгэ уусган, өлзий. алхан, үүлэн, усан хээгээр хээлсэн байх бөгөөд хадны сүг зургаар ч гоёжээ. Р.Ариунзаяагийн Цаатан, Монголжингоо товчооны Ганчимэгийн Сэнгүүн, ШУТИС-ийн Уйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн Батсайханы Сак хүргэн, Батсайхан, Ариунболор нарын Хан жаргалан загварууд эсгийн бүтээл бөгөөд үзэгчдээс өндэр үнэлэлт авсан бүтээл боллоо. Ирэх сар шинийн гоёо эсгий хүрэм, дээл байж ч болох юм.

32 мянган шигтгээ бүхий даашинз…
Шинэ жилийн баяр дөхсөн тул охид бүсгүйчүүд гоёлын даашинзны загвар харах гэж Гоёл-ыг үзсэн ч байж болох. Гоёлын загвараар бие даан оролцсон Цолмонгэрэлийн Оп1у опе загвар Шилмэл загвар-ын загвар зохион бүтээгч Баянзул болон Р.Ариунзаяагийн Сондор даашинзууд үнэхээр дэгжин ихэмсэг, хээнцэр чамин харагдаж байлаа. Нэг даашинзаа 6000-32000 ширхэг шигтгээ, чимэглэлээр гоёсон, гар ажиллагаа голлосон эдгээр даашинз үзэгчдийн харааг үнэхээр булааж байлаа. Ирэх жилийн гоёлын даашинз дэрэвгэр хормойтой, торон сиймгэр бөгөөд гялгар шигтгээ гоёл арвинтай гял цал байх төлөвтэй.

2005 онд 80-аад оны загвар эргэх нь ээ
ОХУ-аас туе наадамд оролцож буй дизайнеруудын бүтээлээс сонирхуулахад залуу охид бүегүйчүүдэд зориулсан даавуун даашинз, эрээн өмд, улаан товчтой цагаан пиджак, доошоо өргөссөн өмд зэрэг нь 1980-аад оны Новый товарь сэтгүүл дээрх загварыг санагдуулахуйц юм. Улаан-Yдээс Гоёл наадамд тав дахь жилдээ оролцож буй Лариса Дагданова солонгорч ууссан өнгэ өнгийн зуны даашинз, далайн чийгийг санагдуулах сийрэг, тод өнгөтэй атласан бүтээлүүдээ наадамд сойсон юм. Дизайнер Марина Сергеевнагийн сонгодог загварын хар костюм, хатагтай нарын гивлүүртэй дэгжин малгай, сийрэг торон банзлыг сонирхуулав.
2005 оны загвар ерөнхийдөө чөлөөтэй, тэр үеийнх гэж ангилахад төвөгтэй байсан хэдий ч ОХУ-аас оролцож буй дизайнеруудын бүтээл нь Оросын соёл, үндэсний шинж байдлыг хадгалсан чөлөөтэй, өвөрмөц байдлаараа ялгарах юм.

Гялгар материал энэ оны загвар
Аливаа загвар, гоёлын наадам тэмцээнд өдөр тутмын загвар хэн бүхний сонирхлыг татдаг. Наадмаас харахад 2005 оны хувцасны загварыг атласан болон торон материалгүйгээр төсөөлөх аргагуй бололтой. Загвар зохион бүтээгч болгоны бүтээлд ийм материал хавчуулагдсан байв. Шилмэл загвар компанийн загвар зохион бүтээгч Батжаргал, ШУТИС-ийн дизайнер Алтанзул бие даан оролцсон Баярзул, Наранчимэг нар өдөр тутмын загваруудаа мэн атлас, гялгар материалаар чимсэн гоёмсог даашинз, эрэгтэй костюм фрак зэрэг нь үзэгчдэд таалагдсан бүтээл болжээ.
Гучаад загвар зохион бүтээгчдийн 500 гаруй загварыг 100-аад загвар өмсөгчид амьдруулсан юм. Залуус одоо ийм загвар руу хошуурах биз.
Гоёл-2005 наадмын шилдэг загвар зохион бүтээгч, шилдэг топ модель, фото моделиор хэн хэн тодров. Энэ тухай маргаашийн дугаараас уншаарай.
(өнөөдөр 2004.12.13 289)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button