Зандалчин хувилгаан

Бүртгэлд харин Монголын толгой хэмээн даруухнаар нэрлэсэн байдаг.
Энэ бол гарал үүсэл хийгээд ажил амьдрал нь олон түмэнд нэлээд бүрхэг, тэгсэн хэрнээ эх орон нэгтнүүддээ үзүүлсэн нууцлаг нөлөө нь асар их байсан хүний толгой юм. Бараг хагас зууны турш энэ хүн нүүдэлчдэд итгэл, айдас төруүлж, Монголын тал нутгийг түйвээж явсан эр. Түүний нэр ус нь ч тиим тодорхой бус.

Жа лам юм уу Дамбийжанцан гэдэг байсан гэх.
Амьд байхад нь түүнийг хувилгаан гэж хүлээн зөвшөөрдөг байж. Тэрбээр өөрийгөө ХYI зууны үеийн Ойрдын домогт ван, манж-хятадын хүчирхийл-лийн эерэг хийсэн тэмцлээрээ нэрд гарсан Амарсанаагийн хойт дүр хэмээн зарлажээ. Хамгийн гол нь Буддын шашны олон бурхдын нэг-догшин Махгалын амьд дүр хэмээн үг хэлээрээ ч, үйл ажлаараа ч итгүүлж дөнгөсөн аж. Шарын шашныг хамгаалагч энэ догшин бурхныг ариун галын наана гартаа мэс барьж шашны дайсны зүрхэнд нэвтэрч, царцаж амжаагүй байгаа цусыг нь уухаар зэхэж буйгаар дүрсэлеэн байдаг. Тэгвэл Жа ламын хувилгаан чанарт эргэлзэж тээнэгэлзсэн хэнийг боловч аймшигт хувь тавилан тосч байдаг байв. Тахил өргөх үедээ Жа лам дайс-ныхаа өрийг цоолон зүрхийг нь суга татаж дайчин тугаа шинэ цусаар мялаадаг байжээ. Тэр ч бүр хэл гараа-раа хүний нүдийг ухаж, чихийг нь тасалдаг байв гэнэ. 1922 оны эцэс 1923 оны эхээр Монгол Улсын дотоодыг хамгаалах газраас ихэд нарийвчлан бэлтгэж байж явуулсан ажиллагааны дүнд амийг нь хороосон Жа ламын голгойг олон түмэнд зориуд үзүүлж, Жа лам гэгч үхэшгүй мөнхийн хутгийг олсон хүн байгаагүй, тэр одоо байхгүй болсон гэдгийг алс хязгаарын малчны хотод ч дуулгах ажил зохиосон гэдэг. Малчид хохимой толгой харах нь цаашдын явдалд цөвтэй гэдэгт итгэдэг байсан учраас Жа ламын толгойг хармагцаа нүүрээ буруулж байсан аж. Жа ламыг үхеэн хойно ч байхгүй болсон гэдэгт нүүдэлчид үл итгэж, түүний барааг энд тэнд харсан гэх яриа тэдний дунд удтал байсаар байсан гэсэн.
Хятадууд шивээлэн байсан цайз-хот Ховдыг чөлөөлсен 1912 оны уйл явдлын дараагаар аймшиггүй дайчин Жа лам их нэр нүүртэй болсон байна. Тэрбээр энэ тулааныг удирдагчдын нэг байсан бөгөөд домог болж үлдсэн яриагаар бол байлдаан түр амехийхэд Жа лам эмээл дээрээ бөхийн өврөөсөө мурийж тахийсан сумыг атга атгаар нь гаргаж ирдэг байсан аж. Сум түүнийг дийлдэггүй байж.
Зарим мэдээнээс үзвэл Жа лам Астрахань мужаас гаралтай халимаг хүн байжээ. Ямар ч байлаа гэсэн Орос улс түүнийг албатаа гэж үздэг байснаас 1914 оны хоёрдугаар сард баривчилж шоронд хорьж, улмаар цөлж байв. Түүнийг баривчилсан тухай тайлан мэдээнд өгүүлэхдээ, шашны зан үйлд ашигладаг байсан хүний тулам арьс гэрээс нь олдсон гэсэн байдаг нь Жа лам хэр харгис хэрцгий нэгэн байсныг харуулна.
1917 онд (Эросын эзэнт улсад хувьегалын үйл явдал өрнөснөөр Жа ламыг анхаарах хүнгүй болж тэрбээр Баруун Монголын тал нутагт дахин хэл тавьжээ.

Түүний үхэл
Жа лам ямар сүм хийдэд шавилан сууж байсан, ерөөс ном үзсэн эсэх, зарим эх шиамааш сурвалжийн баталдагчилан гадаадын хүмүүс нэвтрүүлдэггүй байсан Түвдийн нийслэл Лхас хотод очсон, Далай ламтай дотно болсон зэрэг нь үнэн эсэхийг бүү мэд. Энэ хүний талаарх аливаа мэдээлэл хоорондоо зөрчилтэй, будилаантай байдгийг давтан хэлье.
Түүний ер бусын чадал, ид шидийн тухайд элдэв домог их бий. 1920-1929 онд Монголд байсан, цэргийн олз-логдогч асан Йозеф Гелета гэдэг унгар хүн 1936 онд Лондонд хэвлүүлеэн номондоо өөрийг нь хөөсөн казакуудын гараас Жа лам хэрхэн мултарсан тухай өгүүлжээ. Жа лам зугтаж яваад нэг мэдеэн чинь ард нь дайснууд нь, урд нь нуур байв гэнэ. Yүнийг харж байсан хүмүүс түүнийг одоо ч гарцаагүй баригдлаа гэж бодож байтал Жа лам эргэж хараад зогсчихжээ. Тэгтэл нөгөө казакууд чинь мориныхоо амыг эргүүлж Өнөөх чинь тэнд байна гэж хашгиралдаад нуурыг тойрон хөөцөлдөж хоорондоо тулалдаж, биенээ жадлалцаж гарчээ…
Жа ламын ер бусын чадварыг дүрслэн бичсэн өөр нэг хүн нь Фердинанд Оссендовский (1878-1951) хэмээх польш эр. Өөрөө ч бас сонин хүн байсан юм билээ. Орост өсч, Петербургийн их сургуупьд сурч Сибирьт физик, химийн багшаар ажиллаж байгаад дараа нь адмирал Колчакийн зөвлөх байснаа цагаантны дэглэм унахаас өмнөхөн түүний даалгавраар Урианхайн хязгаар, Баруун Монголыг судлахаар явсан юм билээ. Сибирээс Монгол руу шилжсэн улаантан, цагаантны тэмцэлд Оссендовский цагаантны талд орж Барон Унгерний тугийн дор тулалдаж явжээ.
Жа лам 1921 онд нэгэн малчны өрийг хутгаар ярж байхад Оссендовский дэргэд нь байж, …аажим амьсгалж буй уушиг, цохилж буй зүрхийг нүдээрээ харав. Жа лам шарханд хуруугаа хүргэхэд цус нь тогтож, нөгөө малчны царай тайван амгалан болов. Жа лам малчны гэдсийг ярхаар зэхэхэд би айсан, эвгүйцсэнээсээ нүдээ анив. Хэсэг азнаад нүд нээтэл малчин дээлийнхээ энгэрийг ярчихсан унтаж байхыг хараад мэл гайхсан. Оссендовский ийн бичсэн байдаг. Түүнийг ямар нэг байдлаар эсэргүүцсэн хүнийг хайрлалгүй устгана. Энэ хачин жигтэй халимагийн гарт хүмүүс ердөө л зэвсэг нь болдог байв. Хүнд заяадаггүй ид шид, эрдэм чадал эзэмшиж, ер бусын их увидас биедээ шингээн энэ ертөнцөд буцаж ирсэн хүмүүст зориулж Гималайн ууланд байгуулсан ариун сүмд байдаг лам нарын нэг нь гэж Жа ламыг малчид үздэг байлаа. Жа ламыг сөрэн тэмцэх боломж үнэндээ байхгүй бөгеөд түүний ирд хувилгааны чадал нь дайсныхаа гарт байгаа зэвсгийг ч ялан дийлдэг байсан. Түүнийг алж чаддаггүй байв гэж мөнөөх Йожеф Гелета бичсэн бий.
Гэлээ ч түүнийг алчихсан. Амьдралын сүүлчийн жилүүдээ Жа лам цөлд байгуулсан цайздаа өнгөрөөсөн юм. Энэхүү цайзаа Баруун Монголд бай-гуулахаар санаархаж байсан тусгаар улсынхаа нийслэл болгохоор төлөвлөж байсан ч байж мэднэ.
Буддийн шашны сүм барих бодолтой байсан гэдэг юм. Харин тэрхэн үедээ бол говийг туулан явдаг худалдаачдын жингийн цувааг дээрэмдэхийг санаархаж байв. Энэ бүхий байдал нь Өргөөн дэх засгийн санаанд огт нийцээгүй.
Жа ламыг цайзаас нь гаргахад төвөгтэй, шинэ засаг түүнийг хүчээр эзлэх бодолгүй байснаас Өргөөн дэх Засгийн газарт туе дэм хэрэгтэй байгаа бөгөөд Баруун Монголыг илбэн тохинуулах сайдаар ажиллахыг хүссэн агуулгатай хуурамч захидал түүнд илгээжээ. Жа лам ч уг захидлыг хүргэж ирэх төлөөлөгчдийг өргөөндөө хүлээн авахыг зөвшөөрсөн байна. Тэгэхдээ бие хамгаалагчдаа байлцуулан төлөөлөгчдийг нэлээд болгоомжтой угтеан аж. Энэ ажиллагаанд оролцеон Х.Кану-ковын илтгэснээр бол эхний өдөр Жа ламыг хороож чадсангүй.
Эцэст нь Дүгэр бэйс газрын зураг дээр баримжаалдаг болохын тулд Жа ламаар заалгах гэж өөрсдөд нь зориулсан гэрт түүнийг ирүүлж дөнгөсөн аж. Жа лам ганцаар иржээ. Жа ламыг орж ирэхийг хараад Даш гэдэг цэрэг өмнө нь сөгдөн унаж адислахыг хүеэв. Дүгэр зочны хажууд суулаа. Харин 1912 онд Жа ламын удирдлага дор Ховдод дайтаж явсан Нанзад баатар галд аргал хийж суув.
Жа лам адислахаар гараа өргэн толгой руу нь дөхүүлэх үед залбирч байсан Дүгэр тэр гараас нь барьж авлаа. Нөгөө гарыг нь Дүгэр шүүрч авав. Нанзад энэ мөчид Жа ламын хүзүү рүү тулган бууджээ.
Учир битүүлэг ламын амьдрал ийн төгссөн гэдэг.

Хараалт толгой
Хүмүүсийн дурсамжаас үзэхэд Жа лам гайхамшигтай ойтой хүн байжээ. Түүний дургүйг хүргэх нь өөртөө цаазлах ял оноосонтой ялгаагүй. Жа ламтай ямар нэг байдлаар хувь заяа нь холбоотой явсан хэд хэдэн хүнийг түүний хараал мөрдөж мөшгиж байсан гэлтэй.
Өргөөн дэх Засгийн газрын байшинд Жа ламын толгойг авчирсан өдөр Монголын хувьегалын удирдагч Д.Сүхбаатар амьегал хураажээ.
Дэлхийн II дайны эцсээр Варшав хотын ойролцоо байсан Оссендовский дээр Германы зэвеэгт хүчний дэслэгч барон Унгерн-Штернберг ирсэн байна. Бараг зуун ном бичсэн зохиолч болоод байсан Оссендовский маргааш өглөө нь өөд болсон байв. Бароны хүү нь юм уу, зээ нь юм уу гэх энэ хүн Оссендовский дээр дэмий нэг ирээгүй бөгөөд эцэг Унгерний нуусан үнэт эдлэл зохиолчтой холбоотой байсан гэсэн агуулгатай мэдээлэл 1989 онд Польш, Монголын хэвлэлд гарсан юм. Нэг таамаглалаар бол Унгерн 50 жилийн хугацаанд хүн ирж авахгуй гэж хэлээд өөрийн алтыг буддийн нэгэн сүмд өгч байхыг нь энэ хүн харсан гэдэг.
…Жа ламын толгойг Өргөөнд хайж байсан төдийгүй түүнийг Орост аваачсан монголч эрдэмтэн В.А.Казакевич Японы тагнуул гэгдэж 1937 онд Ленинградад цаазлуулжээ. Өер нэг эрдэмтэн В.Д.Якимов энэ үед золоор буудуулчихалгүй үлдсэн ч дайны эхээр амь үрэгдсэн аж. Энэ хүн Жа ламын тухай материалыг нэлээн жил цуглуулсан бөгөөд түүний тухай Хувилгаан-дээрэмчин гэдэг тууж бичсэн юм. 1938 онд Жа ламын тухай Буддийн лам хэмээх өгүүллэг бичиж Знамя сэтгүүлд хэвлүүлеэн зохиолч Б.Лапин нас барсан.
Жа ламыг сайн мэдэх, түүнтэй захидлаар харилцаж байсан гэх орос худалдаачин, залуудаа Монголд ирж олон жил болсон А.В.Бурдуков Сталины үхлийн лагеруудын нэгэнд 1943 онд амьсгал хураасан. Жа ламын нэлээд хэдэн фото зураг түүнд байсан бөгөөд 1912 оны Огонёк сэтгүүлд нэгийг нь хэвлүүлж байжээ.
Жа ламын тухай Талд гарсан бослого хэмээх том хэмжээний кино хийхээр амьдралынхаа туршид мөрөөдсөн Петер Садецкийн талаар дуугүй өнгөрч үл болно. Сэтгүүлч, зохиолч, кино найруулагч энэ чех үндэстэн 1968 оны үйл явдлын дараа цагаачилж Баруун Германд суух болсон юм.
Говьд байгуулсан цайзад нь Жа ламыг бус харин нуугдахынхаа өмнө тусгайлан бэлтгэж үлдээсэн хуурамч дүрийг нь устгасан гэсэн таамаглалыг Садецки дэмжиж байсан төдийгүй үүнийг нотлох баримт цуглуулж байсан байна. Ийм баримтын нэг нь Барон Унгерний шүдний эмч байсан Бианка Тристаод хамаардаг. Тэрбээр Жа ламыг тал нутагт жирийн бөөгийн байдлаар аж төрж байхыг нь 1922 оноос хойш үзсэн аж. Бас Америкт болсон нэгэн дуудлага худалдаан дээрээс Жа ламын эдэлж байсан мөнгөн эмээлийг авенаа Садецки нотолдог байв…
(өнөөдөр 2004.12.13 289)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button