Монгол бол

Монголчууд заримдаа бид аварга том хоёр тарбозаврын дунд оршдог хэмээн наргиа болган ярьдаг. Төв Азийн газрын зургаас аварга том Орос, Хятадын дунд торолзон харагдах 2,5 сая хүн амтай Монгол Улсыг олж харахад төвөггүй. Хоёр тарбозаврын аль нэг нь өлсвөл 5000 бээр урт билээ түүнээс хамгаалах хүчин Монголд үгүй. Гэхдээ монголчууд гурав дахь хөршөө хайж байна. Гурав дахь хөрш болчихоор орнуудын жагсаалтад АНУ нэгдүгээрт бичигджээ. Өнгөрсөн зууны ихэнх он жилүүдэд Монгол өөрийг нь колоничилж асан Хятадаас илүүтэйгээр Оростой саймшарч байлаа. Москвагийн шүхэр дор орсон Монголын коммунист удирдагчид харгис хатуу эзэд байсан. Гэхдээ Зөвлөлтийн шүхэр дор өнгөрөөсөн тэр жилүүдэд л Монголд байшин барилга баригдаж, үйлдвэржиж, бичиг үсэг үл мэдэх явдал арилсан аж. Ихэнх монголчууд оросууд өрнийн иргэншлийг дэлгэрүүлэхэд нөлөө үзүүлсэн гэж үздэг боловч Монголд бясаа авчирсан хэмээн муучилдаг юм билээ. Гэхдээ хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар, монголчуудын 60 хувь нь Оросыг дотнын холбоотноо хэмээн нэрлэжээ. Харин Хятад сураггүй, зургаа долдугаар байр орчимд л сонсогдоно. Монгол эдийн засгийнхаа гол тулгуур болсон уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох сонирхолтой байдаг ч өөрөө эдийн засгийн хүндрэлтэй Москва олигтой хөдөлж чадахгүй байна. Түүнээс гадна өдөр ирэх тусам бяр, хүчээ мэдэрч байгаа Хятад Монголын уул уурхайн баялаг, өргэн уудам нутаг руу шүлсээ гоожуулан харж байгаа юм. Монголын Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж Хятад улам бүр эзэнт гүрний төрхийг олж байна. Бид бусадтай толхилцохыг хүсдэггүй. Бусдыг ч гэсэн мөн тиим байгаасай гэж хүсдэг. Хятад улс их гүрний хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа гэдэгт эргэлздэггүй гэсэн юм. Өнгөрсөн жил Хятадын удирдагч Ху Жинтао Монголд айлчлахдаа хоёр орны хооронд газар нутгийн маргаантай асуудал байхгүй гэж мэдэгдсэн нь Монголчуудыг их л тайвшруулсан. Сайхан л хэрэг. Гэхдээ Хятадын удирдагчид дэлхийн аль нэг оронд, Франц эсвэл АНУ-д айлчлал хийж байхдаа хэзээ ч ийм мэдэгдэл хийдэггүйг анзаарсан байх. Yнэн хэрэг дээрээ ямар нэг газар нутгийн маргаан биш, улс орныхоо эдийн засаг, улс төрийн амьдралд Бээжингийн үзүүлэх нөлөө улам бүр жин дарах болсонд Улаанбаатар түгшиж байгаа юм. өнгөрсөн жил Монголд орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 36 хувийг Хятадынх эээлж байна. Одоо нэгэнт гарааны шугаман дээрээ ирчихээд байгаа уул уурхайн зарим төслүүдийг оруулбал энэ хувь улам өсөх нь дамжиггүй. Бээжин ядмаг хөршдөө зээл, тусламж өгөх зэргээр нөлөөгөө улам л ихэсч байгаа юм. монголчууд Хятадын нөлөө ихсэж байгааг ноолуурын салбараараа жишээлэн ярьдаг. Цагтаа Монголчууд дэлхийн ноолуурын зах зээлийн 30 хувийг хангаж байж. Монгол дахь Азийн сан-гийн захирал Лейтон Крофт ноолуурын салбарын жишээ хамгийн гунигтай нь. Хятадууд Монголын аж үйлдвэрийн салбарыг залгиж дөнгөсөн. Yүнд Монголын алдаатай бодлого ч нөлөөлсөн гэсэн юм. Айсан, айгаагүй Хятадын эдийн засгийн өсөлт маш хурдтай байна. Тэгэхлээр үүнтэй өөрийн бодлогыг хэрхэн зохицуулах талаар бид нухацтай бодох ёстой гэж парламентын дэд дарга С.Оюун хэллээ. Өөр нэг гарц бол гурав дахь хөршөө олох. Далан жил Москвагийн нөмөрт байсан Монгол орон тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авсаныхаа дараа энэ тал дээр нэлээд тэмүүлэлтэй ажиллаж байгаа. Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргал Гурав дахь хөршийн бодлого бол маш чухал ойлголт. Бид хоёр, гуравхан улстай биш аль болох олон улстай харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой. Бага улсын хувьд дэлхий даяар анд нөхөдтэй болохыг хүсдэг гэж өгүүлсэн юм, Хамгийн хүсэмжилж байгаа хөрш нь АНУ гэж шинжээчид хэлдэг юм билээ. Ж.Бушийг засаг захиргааны анхаарлыг татах хамгийн энгийн арга бол тэднийг дэмжих явдал. Зарим нэг тооцоогоор, Монголын 180 цэрэг Иракт байгаа. Хүн амтай нь харьцуулах юм бол холбоотны хүчний ямар ч улсынхаас илүү дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Оны эхээр Монголд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Армитэйж Улаанбаатарыг эохих ёсоор үнэлсэн. Хариуд нь Вашингтон эдийн засгийн гэрээг үзэглэсэн боловч чөлөөт худалдааны гэрээ байгуулж чадаагүйдээ Улаанбаатар сэтгэл дундуур байгаа. Иракт цэргээ илгээсэнд нь талархахын зэрэгцээ АНУ Монголыг Орос, Хятадын хоорондох жийргэвч бус хэмээн харж байна. Ойрхи Дорнодод харьцангуй ойрхон энэ газар хоёр аваргыг чагнах стратегийн байршил. Эцэст нь хэлэхэд, монголчуудын ирээдүй энэ бүхнээс биш эдийн заегийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж чадах эсэхээс хамаарна. Төрийн мэдлээс ангижраад удаагүй байгаа Монголын үйлдвэрүүд сул дорой зах зээл, муу менежмент, чанаргүй бүтээгдэхүүнийхээ улмаас олигтой сэхэхгүй байна.
Лос Анжелес Таймс сонинд Марк Магниерийн бичсэнийг хөрвүүлэв.