Орон тоогоо цөөлье

Зарим нь улсын төсвийн хувьд юу юм бэ хэмээн бодож болох л юм. Гэвч тиим биш ээ.
Дээрх мөнгө бол нэг яамыг гурав болгоход л зарцуулсан мөнгө. Харин дараа нь үрэх мөнгийг нь бодохоор аймшигтай.
Манайх шиг үрэлгэн хийгээд үнэхээр нүсэр бүтэцтрй оронд бол бүр ч аймшиг. Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын хангамжийг л гурваар үржүүлээд бодъё л доо. Мэн ч их тоо гарна аа даа. Утас, унаа, цалин, дээр нь нарийн бичгийн даргынх нь зардлыг тооцоод үзье. Бас яам юм чинь олон газар, хэлтэстэй байж таарна.
Дэд бүтцийн гэсэн ганц яамтай байхад Монгол Улс болоод л байв.Болохоор барах уу бүтээн байгуулж байв.Хүн хүн өөрийнхөөрөө дүгнэдэг ч мянганы зам бага багаар ахисаар л байсан. Энэ улс орон гэрэл цахил-гаантай, тулээ түлштэй байсан. Хэтэрхий төвлөрч байна гэсэн шүүмжлэлд өртөж байсан ч ямар их барилга байшин боссон гээч. Одоо замыг нь, барилгыг нь, түлшийг нь нэг нэг хүн хариуцахаар болов. Бүх юм мундаг болчихно гэж лав байхгүй. Харин захиргааны зардал нь ашгаасаа давж тусах вий.
Эвлийнх хэмээх Засгийн газар эрхэлсэн гэсэн тодот голтой хоёр сайдтай болов. Тэдний уүрэг жаахан ойлгомжгүй. Нэг нь Гамшгаас хамгаалах ерөнхий газар, нөгөө нь Мэргэжлийн хяналтын газрыг хариуцна. Өмнө нь энэ газрууд сайдгүй болоод л байв. Харин сайд очоод юу бүтээв. Бүтэц бүрэлдэхүүн л нэмэгдсэн байх. Лав л сайдын хэвлэлийн төлөөлөгчийн шинэ албан тушаал нэмэгдсэн гэсэн. ьагадаа л тэр 100 мянгын зарлагатай байж таарна. Тэгээд томилолт, утас, унаа гээд л төсөөлөөд бодоцгооё. Дахиад л энд дурдъя. Дэд сайдын албан тушаал Монгол оронд хэрэгтэй юү. Энэ бол сонгуулийн өрөө барагдуулахын тулд бий болгосон бялууны хэлтэрхий. Бүр онцгойлж хэлбэл нэг зарлагын л үүд. Дэд сайдтай сайдгүй ажил өрнөдөгийг тэдэнгүй үдсэн хэдэн сарууд хангалттай нотоллоо бус уу.
Энэ бүхэн бол зүгээр жишээ л юм. Иймэрхүү жишээг маш олноор дурдаж болно. Тэгтэл тэр баян улсууд, өндөр хөгжилтэй орнууд төсвөө яаж хэмнэх талаар л ухаанаа уралдуулж байх юм. Яаж цомхотгож болох вэ гэж л бодно уу гэхээс орон тоогоо нэмье гэж хэн ч дуугарахгүй юм. Хувийн жаахан эрх ашиг л бүтэж байвал энэ улс оронд юу болох нь Монголын улстөрчдөд огт хамаагүй ажээ.
Монгол оронд ядуурал нэгэнт нүүрлэжээ. Ямар сайндаа Ерөнхий сайд нь ядууралд дайн зарлалаа гэж хэлэх вэ дээ. Ядуурлын нэг үндэс нь дээр дурдсан хэрэггүй орон тоо. Ёстой л УИХ-ын гишүүн Э.Бат-Yүлийн хэлснээр Улстөрчдийн тансаг хэрэглээ, давуу эрхээрээ завшдаг хөрөнгө мөнгө монгол түмний ядууралд нэрмээс болж байна бус уу.
Тэгэхээр хэрэггүй орон тоогоо цомхотгоё. Хэн нэгний төлөө, ямар нэг нам хүчний төлөө яам байгуулж, сайдын суудал бэлтгэж, газар хэлтэс үүсгэж ядарсан олонд очих хөрөнгө мөнгөнөөс танаж хасч баймааргүй байна. Нэгэнтээ Монгол орныг дарга улс гэдэг байсан гэсэн. Одоо бүр ч хэтэрлээ. Хийж бүтээж байж бид хөгжихөөс бус зааж заавардаж амжилтад лав хүрэхгүй. Орон тоо нэмж бус харин хоёр хүний ажлыг нэг нь бүтээдэг тиим зарчимд шилжье. Тэгж байж бид хөгжинө, дэвжинэ, бас ядуурлаас гарна.
(өнөөдөр 2004.12.13 289)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button