Янхнуудтай хамтран дээрэм хийдэг цагдаа нарыг ажлаас нь халжээ

Тэд Баянзурх дүүргийн нутаг хүнс хөдөө аж ахуйн яамны орчим эргүүл хийж явахдаа Exrta баарны өмнөөс биеэ үнэлэгч худалдан авах гэж байсан хоёр ч хүнийг саатуулж тэднээс тус бүрээс нь арав гаруй мянган төгрөгийг нь дээрэмдсэн гэнэ. Тэд янхнуудаас мэдээлэл авч их хэмжээний мөнгөтэй яваа нэгнийг онцлон торгох эрүүлжүүлэх барвчилна хэмээн айлган мөнгийн нь авдаг байсан аж. Эрүүгийн хуульд хүн худалдан авахыг завдсан хүнийг эрүүгийн цагдаа таван мянга хүртэлх төгрөгөөр торгох эрхтэй ч үүнийг хэд нугалж байсан нь тогтоогдожээ.
Энэ хэрэгт нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах алба
шалгаж байгаа бөгөөд нэрснийг нь ихэд нууцалж байгаа ч ахлагч цолтой Б. Э нар гэдгийг олж мэдсэн юм. Зарим эх сурвалжаас авсан мэдээгээр хоёр цагдааг ажлаас нь халсан гэнэ. Тэднийн талаар ЭТХГ-ын дарга хурандаа Л.Очир-хуягаас тодруулахад хэн ажлаас нь халсан юм бэ. Ажлаа хийж байгаа гэсэн юм. Юутай ч биеэ үнэлэгчидтэй хамсдаг худалдан авагчдынх нь мөнгийг дээрэмдэн авдаг Б, Э гэх хоёр цагдааг холбогдох газрын ажилтнууд шалгаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button