Биеэ үнэлэгчид залуужиж байна

-Нэгэн найзаасаа энэ тухай сонссон залуу гадаадаас ирсэн түншээ зугаацуулахаар шийджээ. Анх удаа монгол ирж байгаа болохоор сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэн нь тэр шөнийн цэнгээний газруудаар явж таалагдах бүсгүй олж өгөх гэсэн боловч алийг нь таалж буйгаа түнш нь хэлэхгүй байж. Иймд залуу өвөрмөц сюрприз барих гээд дээрх саналыг тавьсан аж. Баянзүрх дүүргийн тувдугаар хороонд байрлах буйдхан зочид буудалд иржээ. Урьд нь ирж үйлчлүүлж байгаагүй болохоор буудлын үйлчлэгчтэй хэл амаа ололцох хүндхэн байв. Залуу нөгөө найзруугаа утас цохиж үйлчлэгчтэй яриулжээ. Найдвартай гэдгийг нь үйлчлэгч ойлгов бололтой онгон охин 100 ам доллар гэнэ.
Хэдэн хормын дараа 140 орчин см өндөртэй болов уу гэмээр том алаг нүтэй 8-10 насны охин ирэв. Яг л өөрийнх нь охинтой адилхан залуу энэ бүхэнд өөрөө буруутай юм шиг сэтгэгдэл төрж бяцхан охиныг өрөвджээ. Арга ядахдаа түншдээ явъя өөр газар очъё гэсэн боловч нөгөөх нь эс зөвшөөрчээ.
-Энэ явдлын дараахан эл залуу тагнуулын нэгэн албан тушаалтанд дээрх газрын хууль бус явдлыг илчлэн ярьсан байна. Хуулийн ажилтнууд тус зочид буудалыг нэг жилийн өмнө ашиглалтанд орсон. Цөөн тооны хөрөнгө бэлтэй хүмүүст үйлчилдэг болохыг тогтоожээ. Харин дээрх охидыг хаанаас авчирдаг болон хэдийг нь иймэрхүү маягаар зарсныг тогтоож хараахан амжаагүй байгаа юм байна. Хуулийнхны ярьж буйгаар буудлын ажилчид асрамжийн газар гудамж хөдөө орон нутгаас ирсэн хараа хяналтгүй охидыг хүчээр авчирдаг байж болзошгүй гэнэ.
Нэг охин авчирсан ажилтан 30 ам доллар авдаг тухай ч сураг сонсогдов. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол хэтэвчээ түнтийлгэхийн тулд баар буудлын зарим эзэд бага насны хүүхдүүдийг санаатайгаар садар самуунд уруу татдаг байх нь. Хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн өмнөх автобусны буудалд, Сансар хорооллын туннелийн баруун тал, багшийн дээдийн буудал зэрэг хүн олонтой газруудад бага насны охидыг зарах нь сүүлийн хоёр жил эрчимжиж байгаа тухай нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан ярьж сууна. 15-18 насны охид дээрх газруудын автобусны зогсоолыг бараадан биеэ үнэлдэг аж. Үнэ ханшаа тохирсны эцэст хажуухандаа зогсох хэсэг хөвгүүдийн нэгийг дуудан юм хэлнэ. Тэд нь ойролцоох байшинг тойроод алга болох. Төд удалгүй дагуулаад ирэх жишээтэй иймэрхүү маягаар өсвөр насны охид гудамжинд биеэ үнэлэх явдал газар авсныг Улаанбаатарын шөнийн амьдралаас төвөггүй харж болно. Ядуурал ажилгүйдэл хавчуулагдасан биеэ үнэлэгчдийн арминд нэг хэсэг өрх толгойлсон ганц бие эмэгтэй тэр бүү хэл айлын эхнэр оюутнууд зонхилж байв. Тэгвэл аажим аажимдаа явсаар өнөөдөр 9, 10 настай балчир охидыг ч ийм явдалд түлхсээр байна. Үнийг зарим байгууллагын хийсэн судалгаанаас хэрж болох юм.
1996 онд Үндэсний статистикийн газраас явуулсан хүүхэд ба хөгжил судалгаагаар
улсын хэмжээгээр ний 46 охин биеэ үнэлдэг гэж бүртгэгдсэний 90 орчим хувь нь
Улаанбаатар хотод байв. Харин 1999 онд Эмэгтайгчүүдийн мэдээлэл судалгааны төвөөс явуулсан судалгаанд нийт 436 биеэ үнэлэгч эмэгтэй хамрагдсаны 18,1 хувь нь буюу 79 нь 10-19 насны охид байжээ. Цагдаагийн байгууллагын бүртгэлээрөсвөр насны биеэ үнэлэгч 100 орчим охин байдаг. гэх боловч энэ зөвхөн баригдаж ирсэн охидын тоогоор гаргасан мэдээ гэнэ. Үнэн хэрэг дээрээ үүнэээс хэд дахин их байж болох ч талтай.
Учир нь биеэ үнэлэх явдалтай хууль зүйн дагуу тамцэж байгаа хэдий ч биеэ
үнэлэгчдийн эсрэг авсан арга хэмжээ хууль тогтоомж нэмэгдэхийн хэрээр нууц далд зохион байгуулалтад орсоор байна. Үүнийг Улаанбаатар хотын захын баар цэнгээний газруудаас харж болох юм их дээд сургуульд сруч буй оюутнуудын дийлэнх нь биеэ үнэлж байгаа талаар судалгааг төрийн бус багйууллага гаргажээ. Энэ бүхнээс үзэхэд өнөөдөр монголд биеэ үнэлэх явдал хэрээс хэтэрлээ.
Хуулиар хориод байгаа ч ядуурал хүчирхийллийн дунд бие үнэлэх явдал газар авч
үндэсний аюулгүай байдлын хэмжээнд нөлөөлөхөөр болжээ. Эмэгтэйчүүд нь садар
самуунд цондон гэдэгсэн бага насны охид бусдын дарамтанд болон ядуу зүдүү
амьдралын эрхэнд биеэ үнэлж байна. Тэгвэл дөрвөн настай балчир охин өлгийтэй
хүүхэд яах болж байгаа аа. Хором хормоор урагшилж буй биеэ үнэлэх явдлыг зогсоох дорнивтойхон ажил төр засаг хийхгүй бол болохоо байжээ. Эцэст нь хүүхдийн хүнсний гэдэг шиг бие үнэлэгчид төрөлжиж бүр борлуулдаг тодорхой цэг байршилтэй болж байна.