Оросууд Монголын төмөр замын даргаар томилох хүнээ москвагаас дагуулж иржээ

Төмөр замын ХЭГ хэмээх агентлагийн даргыг Монголын засгийн газар дангаараа томилох эрхтэй. Энэ албан тушаалд Да.Ганболдыг томилсон. Харин төмөр замын даргыг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилдог юм байна. Төмөр замын даргын албан тушаалд өмнө нь сайд асан Б.Жигжид, Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Да.Ганболд, Хан-уул дүүргийн засаг дарга
Д.Загджав, Төмөр замын ерөнхий инженер Ц.Болд нар нэр дэвшсэн ч оросууд тэднийг хүлээж аваагүй байна.
Харин өнөөдөр эхлэх хуралд Монголын талаас өмнө нь энэ албан тушаалд нэр дэвшээд унасан Да.Ганболд, Б.Жигжид, Ц.Болд нарыг дахин зүтгүүлэх бололтой. Зарим эх сурвалжийн мэдээгээр оросууд төмөр замын даргыг Монголын талаас нэр дэвшүүлэхийг санал болгож байгаа ч цаанаа өөр тактик барьж байгаа аж. Хэрэв өнөөдөр эхлэх хуралд Монголчууд мэргэжлийн бус хүн, эсвэл өмнөх хуралд нэр дэвшээд дэмжлэг аваагүй хүмүүсийг дахин зүтгүүлбэл улаанбаатар төмөр замын даргаар оросууд өөрийн хүнээ томилохоор болжээ. Тийм учраас тэд Василий Васильевич Магдей хэмээх орос эрхмийг Москвагаас дагуулж ирсэн байна. Ингэснээр
Оросын талынхан өөрийн шаардлагад нийцэхүйц хүнийг Монголын талаас олоогүй гэдэг үндэслэлээр Москвагаас авчирсан хүнээ Улаанбаатар төмөр замын даргаар түр томилсоноор хуралдаан өндөрлөх бололтой.

2004.12.13 Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button